2011
Энэ жил зэрлэг ургамал түүж хаях жил
2011 оны долдугаар сар


Биднийг дахин уулзтал

Энэ жил зэрлэг ургамал түүж хаях жил

Намайг АНУ-ын Ютагийн Лихайд хүүхэд байх үед манайх жил бүр эрдэнэ шиш, төмс ээлжилж тарьдаг нэлээд том ногооны газартай байлаа. Нэг өдөр аав маань төмсний талбайн зэрлэг ургамлыг түүж хаяж байхдаа намайг эрдэнэ шишийн зэрлэгийг түү гэв. 15 см өндөр эрдэнэ шишийн нэг эгнээний дагуу зэрлэгийг түүж байгаад бусад төмснөөс илүү сайхан, том ургасан төмс байхыг олж харлаа. Би аавыг дуудаад “Үүнийг яах вэ?” гэж асуув.

Аав төмсийг харснаа “Авч хая” гэв.

Намайг төмсийг заасныг аав хараагүй юм болов уу гэж бодоод “Аав аа энэ чинь зэрлэг биш. Төмс байна шүү дээ” гэж би хэллээ. Аав дахиад л тоож харсангүй “Энэ жилийн тарьсан ногоо биш. Энэ жилийн хувьд бол наадах чинь зэрлэг ургамал түүж хая” гэх нь тэр. Тиймээс би төмсийг сугалж хаялаа.

Түүнээс хойш би аавын энэ үгсийн мэргэн ухааныг олон удаа тунгаан бодож билээ. Дуулгавартай байдал гэдэг бол зөвхөн зөв сонголт хийх төдийгүй харин зөв цагт зөв сонголт хийх явдал гэдгийг би ойлгосон юм. Тэнгэрлэг Эцэг энэ амьдралд надаар хийлгэхийг хүсдэг бүх зүйлсийн тухайд тэдгээрийг зөв цагт хийх нь тэдгээрийг бүгдийг нь хийхтэй эн тэнцүү чухал гэж би боддог. Жишээ нь, номлолд үйлчлэх, болзох, гэрлэх, үр хүүхэдтэй болох, боловсрол эзэмших, бүрэн цагийн ажилд орох нь зөв сонголтууд мөн. Гэвч хүмүүс эдгээр чухал зүйлсийг буруу дарааллаар хийвэл үр дагавар нь хор уршигтай байдаг.

“Бүх … зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг” (Moзая 4:27) байх ёстойг Хаан Бенжамин сургасан байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл (1926–2004) “Итгэл нь бас Бурханы тогтоосон цаг хугацаанд итгэх явдлыг өөртөө багтаадаг, учир нь Тэрбээр ‘бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстойг’ (С ба Г 64:32) хэлсэн юм” гэж сургажээ.1

Сатан биднээр зөв зүйлсийг буруу дарааллаар хийхэд: гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орох, 16 наснаас өмнө болзох, эцэг эх болсны дараа гэрлэх бусад итгүүлэх замаар биднийг хуурч мэхэлдэг. Бууж өгч, бохирдуулсан тохиолдолд, Бурханы агуу зарлигууд буруу талбайд ургасан хүнсний ногоо лугаа адил болдог. Зөв зүйлийг буруу дарааллаар хийхээр уруу татагдсан үедээ “Энэ жилийн тарьсан ногоо биш. Энэ жилийн хувьд наадах чинь зэрлэг ургамал түүж хая” гэсэн аавынхаа үгнээс чухал сургамж авсандаа би баяртай байдаг.

Эшлэл

  1. Нийл А.Максвелл, “Lest Ye Be Wearied and Faint in Your Minds,” Ensign, 1991 оны 5-р сар, 90.

© Digital Vision-гийн гэрэл зураг