Мацгийн тэмдэглэл
Рений Хардинг, Умард Каролин, АНУ
Мацаг барих нь мацгийн тэмдэглэл хөтөлж эхлэх хүртэл надад их хэцүү байлаа. Харин одоо би мацаг барих бүрийн өмнө мацгийнхаа зорилгыг бичдэг болсон. Жишээ нь, “Бийхайвын зөвлөх гэсэн шинэ дуудлагынхаа талаар санаа зовж байгаа учраас намайг маргааш анхны хичээлээ заахад тайван, итгэлтэй байхаар адислахын төлөө Их Эзэнд хандан мацаг барьж, залбирч байна” гэж бичиж болно.
Би мацгийнхаа туршид оюун ухаан, зүрх сэтгэлдээ мацагтай холбоотой бодол санаа, мэдрэмж, сэтгэгдэл, ялангуяа мацгийн зорилготой холбоотой судрын эшлэлүүдийг тэмдэглэж байлаа.
Хүсэл бодлоо Тэнгэрлэг Эцэгтэй хуваалцах үед Тэрбээр миний огт төсөөлөөгүй арга замаар намайг олон удаа адисалсан билээ. Миний амьдралд тохиолдсон жирийн үйл явдлууд ч бичиж тэмдэглэсэн үед бүгдээрээ миний өсөлт хөгжилтөд ямар нэг байдлаар хувь нэмэр оруулсан нь тодорхой харагддаг. Мацгийн тэмдэглэлийг анх хөтөлж эхэлсэн 1996 оноос хойш Тэнгэрлэг Эцэг амьдралыг минь хэрхэн адисалсныг би харсан. Мацаг барьж, залбирах нь агуу сүнслэг хүчтэйг гэрчлэхийн хамт би мацгийг “баяр баясгалан хийгээд залбирлын” (С ба Г 59:14) нэг боломж гэж үздэг билээ.