2011
Британий Колумбын Ванкувер Ариун сүм
2011 оны долдугаар сар


Ариун сүмийн булан

Британий Колумбын Ванкувер Ариун сүм

2010 оны 5-р сарын 2-нд Британий Колумбын Ванкувер Ариун сүм нь энэ эрин үед онцгойлон адислагдсан 131 дэх ариун сүм боллоо. Тус ариун сүм 2,617 метр2 талбайтай бөгөөд баптисмын сан, селестиел өрөө, хишгийн хоёр өрөө, лацдан холболтын хоёр өрөөтэй юм. Дотор талыг нь Баруун Хойд Номхон Далайн сүрлэг ой мод, далай, тэнгэрийн өнгийг бэлгэдсэн ногоон, цайвар цэнхэр, алтан шаргал өнгөөр хослон чимжээ. Номхон Далайн зандан мод, Британий Колумбын хөдөө нутгийн цэцгийг барилгын доторх уран зургууд болон араг ясан дээр дүрсэлжээ.

Онцгойлон адислалтын өмнөх өдрийн үдшийн соёлын үйл ажиллагаанд 1200 гаруй залуус оролцсон байна. “Дэлхийн гэрэлт цамхаг” нэртэй шоу нь Канадын түүх болон хүмүүсийг дүрслэн харуулсан юм. Соёлын үйл ажиллагааны эхэнд Ерөнхийлөгч Монсон нээлтийн дууллыг Канадын төрийн сүлд дуугаар сольж, “Бид энд та бүхэнтэй хамт Канадаар бахархаж байна” хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Монсон онцгойлон адислах залбиралдаа “Энд орох хүн бүхэн цэвэр гар, ариун зүрх сэтгэлтэй байх болтугай. Хорвоог орхисон хүмүүсийн төлөө энд хөдөлмөрлөх үед тэдний итгэл өсөн бэхжих болтугай. Тэд Таны ариун нэрийг магтан, амар амгалангийн мэдрэмжтэйгээр эндээс гарч явах болтугай” гэжээ.1

Дээрээс: Британий Колумбын Ванкувер Ариун сүмийн баптисмын сан, уран чимэглэлүүд, селестиел өрөө.