“5-р хичээлийн багшийн материал: Их Эзэний гэрээт хүмүүс болох нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“5-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
5-р хичээлийн багшийн материал
Их Эзэний гэрээт хүмүүс болох нь
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христтэй гэрээ байгуулж, уг гэрээгээ сахих нь бүх хүнд “хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно” хэмээн заасан (“Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7). Энэхүү хичээл дээр суралцагчдад Иеховатай сайн мэдээний гэрээ байгуулж, үүнийгээ сахих нь тэдний амьдралыг хэрхэн адисалж болох, гэрээний замаар итгэлтэйгээр алхах амлалтаа хүчирхэгжүүлэхийн тулд тэд юу хийж болох талаар хуваалцах боломж олгох болно.
Заах зөвлөмж
Есүс Христ Өөрийгөө Хуучин Гэрээний Бурхан, Иехова хэмээн илчилсэн.
“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа” (Иохан 8:58) гэсэн мэдэгдлийг үзүүл. Зарим хуулийн багш, фарисайчуудыг Есүсийг Дэлхийн гэрэл бөгөөд Эцэгийнхээ ажлыг хийж байна хэмээснийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа Тэр ийн мэдэгдсэн гэдгийг суралцагчдад сануул. Тэд Түүний яг хэн болохыг мэдэхийг шаардсан (Иохан 8:25-ыг үзнэ үү). Дараах асуултуудын талаар ярилц.
-
Аврагчийн энэхүү мэдэгдэл яагаад хуулийн багш нарыг болон фарисайчуудыг Түүн рүү чулуу шидэхэд хүргэсэн бэ? (Гэтлэл 3-ын хам сэдвийг гүйлгэж харсны дараа энэ бүлгийн 13–14-р шүлэг болон бэлтгэх материал дээрх ахлагч Брүс Р.Макконкигийн мэдэгдлийг унших нь чухал байж болох юм. Есүс Христ бол Хуучин Гэрээний Бурхан Иехова мөн агуу Би байсан гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлоход нь суралцагчдад тусал.)
-
Иехова, Би байгаа хэмээх нэрс нь Есүс Христийн мөн чанарын талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгээс сурсан зүйлсээ хуваалцах үед та өөрчлөгдөшгүй, мөнхийн, өөрөө оршдог зэрэг үгсийг самбар дээр бичиж болно.) Есүс Христ өөрчлөгдөшгүй, мөнхийн, өөрөө оршин байдаг гэдгийг мэдэх нь Түүнд итгэж найдахад танд хэрхэн туслах вэ?
Та цөөн суралцагчаас яагаад Их Эзэнд итгэж найддагийг нь асууж болно.
Иехова биднийг ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад урьдаг.
Дараах асуултыг тавьж болно.
-
Яагаад бид Их Эзэнтэй байгуулсан гэрээндээ итгэлтэй байж болох вэ? (Хэлэлцүүлэг өрнүүлэхдээ, суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх гэрээ гэдэг үгийн тодорхойлолтыг ойлгосон эсэхэд анхаар.)
Их Эзэнтэй гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахихын мөнхийн ач холбогдлын талаар илүү гүнзгий бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг авч үзэн ярилцах талаар бодож үз.
(Ангийн эхний хагасыг 2-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлээс гэрээний замаар алхсанаар ирдэг адислалуудыг олж мэдэхэд урь. Нөгөө хагасаас нь Абрахам 2:8–11-ээс Абарахамын гэрээг сахиснаар ирэх амлагдсан адислалуудыг олж тогтоохыг хүс.
Суралцагчдад хайх цаг гаргаж өгсний дараа тэднийг нөгөө сэдвийг судалсан хүнтэй хоёр хоёроор нь баг болгон, олсон үнэнүүд нь Жимд гэрээний талаар өөр өнцгөөс харахад нь хэрхэн тусалж болохыг хуваалцахыг хүс.
Сайн мэдээний гэрээний үнэн болон ач холбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудаас нэгийг эсвэл хоёрыг сонгон ярилц.
-
Есүс Христ яагаад биднээс Түүний хамгийн агуу адислалуудыг хүлээн авахын тулд гэрээнүүд байгуулахыг шаарддаг гэж та бодож байна вэ? Гэрээнүүдийг байгуулж мөн сахиснаар таны амьдрал хэрхэн адислагдсан бэ?
-
Абрахамын гэрээ, ариун сүм хоёрын хооронд ямар холбоо байна вэ? (Та 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг уншаад, бид зөвхөн ариун сүмээр дамжуулан Абарахамын гэрээний туйлын адислал болох мөнх амьдралын бэлгийг хүлээн авч чадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахыг хүсэж болох юм. Суралцагчдыг ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, сахиснаар тэд хэрхэн адислагдсан эсвэл адислагдаж болох талаар хуваалцахад урьж болно.)
2:3
Дараа нь та суралцагчдад хүлээн авахыг хүсэж байгаа гэрээний адислал, тэрхүү адислалыг хүлээн авахын тулд хийж болох зүйлсээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өгч болно. (Суралцагчдыг санаа бодлоо бичиж тэмдэглэсний дараа, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ” гэх үзэл бодлыг тэдэнд уншиж өгч болно [“An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38].)
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээс өмнө дараах зурвасыг суралцагчид руу илгээхийг бод. Хурга, тотго, исгээгүй талх, өвс ургамал, таяг зэрэг нь та нарт Есүс Христийн талаар юу зааж болохыг мэдэхийг хүсэж байна уу? Мэдэхийг хүсвэл, 6-р хичээлд бэлтгэх материалыг судлаарай.