“12-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн сургаалаас цэвэр үнэнийг олох нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“12-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
12-р хичээлийн багшийн материал
Есүс Христийн сургаалаас цэвэр үнэнийг олох нь
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг” (“Цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлт,” Лиахона, 2021 оны 11-р сар, 6) гэж хэлсэн. Энэ хичээлээр суралцагчид Есүс Христийн сургаал тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцах боломжтой байх болно. Мөн тэд сайн мэдээний утга учрыг ярилцаж, үүнийг дагуу амьдрахад илүү төвлөрөхийн тулд юу хийж болох талаар тунгаах урилгыг авна.
Заах зөвлөмж
Есүс Христ амьдралыг өөрчилдөг үнэнийг заадаг.
Та хавсралт зургийг эсвэл Есүс Христийн зааж байгаа өөр зургийг сонгон үзүүлээд, суралцагчдыг яагаад “[Есүс Христ бол] энэ дэлхийд амьдарч байсан болон амьдрах хүмүүсийн дотроос хамгийн агуу багш” болох талаар боломжит хариултыг хуваалцахад урьж болно (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 33).
Утга учиртай яриа өрнүүлэхийн тулд та дараах асуултуудын заримыг асууж болно.
-
Аврагчийн заахыг сонссон хүмүүст Түүний сургаал ямар нөлөө үзүүлсэн бэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх жишээнүүдийг үзэж болно.) Түүний сургаал таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-
Хэрэв бид Есүс Христийн сургаал амьдралд маань гүн гүнзгий, мөнхийн нөлөө үзүүлэхийг хүсвэл юу хийх ёстой вэ? (Та Иохан 3:21; 7:17; 13:17 болон бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Холландын мэдэгдлийг уншиж болох юм. Дараа нь та суралцагчдыг дараахтай төстэй зарчмыг олж тогтооход урьж болно. Бид Их Эзэний сургаалын дагуу үйлдсэнээр тэдгээрийн үнэнийг мэдэж, гэрэл нэмэгдэж, аз жаргалыг мэдрэх болно.)
Бэлтгэх материалын 1-р хэсэгт суралцагчдыг амьдралд нөлөөлсөн Аврагчийн сургаалыг сонгоход урьсан гэдгийг сануул. Мөн тэд амьдралд нь хамааралтай байж болох сургаалыг хайж олж болно. Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх эх ба хамааралтай гурван асуултыг уншихад зориулж суралцагчдад хэдэн хором өг. Дасгал ажлыг хараахан гүйцэтгээгүй суралцагчдыг Аврагчийн тухай сургаалыг хуваалцахад урамшуулан дэмж.
Суралцагчдыг өөрсдийн сонгосон Есүс Христийн сургаалыг болон бэлтгэх материалын гурван асуултын ядаж нэгэнд хэрхэн хариулсан хариултаа хуваалцахад урь. Энэ үйл ажиллагааг ангиараа гүйцэтгэж эсвэл суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, тэднээс ээлжлэн хуваалцахыг хүсэж болно.
Есүс Христ нифайчуудад сайн мэдээний утга учрыг заасан.
Дараах жишээг хамтдаа унш.
-
Ярилцлага, хичээл эсвэл сайн мэдээний талаарх хэлэлцүүлгийн үеэр яагаад хэн нэгэнд Амилиа шиг мэдрэмж төрдөг вэ?
-
Сайн мэдээний утга учир, зорилгын талаар Амилиад ямар буруу ойлголт байж болох вэ?
Суралцагчдыг 3 Нифай 27:13–14, 19–21-ийг уншаад, Аврагчийн заасан сайн мэдээний гол чухал хэсгүүдийг олж мэдэхэд урь.
Утга учиртай яриа өрнүүлэхийн тулд та дараахтай төстэй асуултуудыг тавьж болно.
-
Аврагчийн өгүүлснээр, Түүний сайн мэдээний дагуу амьдрах үндсэн бүрдэл болон эцсийн адислал юу вэ? (Бид Есүс Христэд итгэж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих аваас эцсийн өдөр Бурханы өмнө толбогүй зогсож чадна гэсэн үнэнийг олж мэдэхэд суралцагчдад тусал.)
-
Есүс Христийг сайн мэдээний төвд байлгах нь Амилиагийн энэ талаарх үзэл бодол, мэдрэмжийг хэрхэн өөрчилж болох вэ? Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх нь танд сайн мэдээний талаар хэрхэн бодож мөн дагаж амьдрахад нөлөөлсөн бэ?
-
Бид Есүс Христ болон Түүний сайн мэдээний үндсэн бүрдлүүдэд анхаарлаа төвлөрүүлэхээ болих үед ямар сорилтуудтай тулгарч болох вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Даниэл К Жадд ахын мэдэгдлийг уншиж болно.) Танд сайн мэдээний үндэс суурь дээр анхаарлаа төвлөрүүлэхээ болиход юу нөлөөлсөн бэ? Танд сайн мэдээний үндэс суурь дээр анхаарлаа төвлөрүүлэхэд юу хамгийн их тусалсан бэ?
Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг уншаад, сайн мэдээний үндсэн зарчим, үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарал хандуулахын тулд юу хийж чадахаа бичихэд урь.
Мөн хэрэв зарим суралцагч хүсвэл тэднээс сайн мэдээний дагуу амьдрахаар хичээх явцдаа хамгийн чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд юу хийж болохоо хуваалцахыг хүсэж болно.
Хичээлийн төгсгөлд та эсвэл суралцагч Есүс Христийн үүрдийн сайн мэдээгээр амьдрахын сайн сайхан, хүчийг гэрчилж болно.
Дараагийн хичээлээр