“7-р хичээлийн багшийн материал: Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайранд талархах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“7-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
7-р хичээлийн багшийн материал
Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайранд талархах нь
Итгэлийн тухай лекцүүдээс бид Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлэх нь “Түүний зан ааш, зан чанарын талаар зөв санаатай” ([1985], 38) байхыг шаарддаг гэж мэдэж авдаг. Энэ хичээлээр суралцагчид Бурханы шударга ёс, нигүүлсэл нь Түүний бурханлаг хайрыг хэрхэн илтгэдэг болохыг тайлбарлах боломжтой болно. Мөн тэд Бурханы төгс хайр, Аврагчийн цагаатгагч золиосонд талархдагаа харуулахын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох болно.
Заах зөвлөмж
Енох, Алма хоёр шударга ёс, нигүүлсэл, хайр гэсэн бурханлаг зан чанаруудын тухай заадаг.
Та энэ хичээлийг дараах мэдэгдлүүдийг танилцуулснаар эхлүүлж болно.
-
Хуучин Гэрээнд Иехова хатуу чанга, яг таг шударга зарчим баримталдаг. Шинэ Гэрээнд Есүс Христ өршөөнгүй, нигүүлсэнгүй байдаг. Би Хуучин Гэрээний Бурханаас илүү Шинэ Гэрээний Бурханд итгэхийг илүүд үзэж байна.
-
Та энэ мэдэгдлээс ямар асуудал олж харж байна вэ?
-
Шударга ёс, нигүүлсэл хоёр хоёулаа бурханлаг зан чанар гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь яагаад чухал вэ?
-
Хэрэв бид шударга ёсыг анхаарч, нигүүлслийг үл тоож эсвэл нигүүлсэлд төвлөрч, шударга ёсыг үл тоовол өөрсөд дээрээ ямар ямар асуудал үүсгэж болох вэ?
Самбар дээр шударга ёс, нигүүлсэл, хайр гэж бичиж болно. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагдахад урь. Тэдэнд Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайр гурвын хоорондын харилцааны талаарх ойлголтыг нь нэмэгдүүлэхэд туслах заавар бүхий тараах материал өгөхөө тайлбарла.
Бурханы шударга ёс ба хайр
Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—7-р хичээл
Бүлгээрээ ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг бүлгээр ярилцахад хамгийн чухал гэж мэдрэгдсэн үнэнүүдийг эсвэл ойлгосон зүйлээ хуваалцахад урь.
Кориантоны номлолд үйлчилж байх үеийн сонголтын талаар цухас дурдан, Бурханы талаарх Зэйн, Маяа хоёрын бодлын талаар үргэлжлүүлэн ярилцаж болно (Алма 39:1–5-ыг үзнэ үү). Алма 42:15, 22, 24–25-ыг уншаад, Алма Кориантонд шударга ёс, нигүүлсэл болон Есүс Христийн талаар юу гэж заасныг олж мэд.
-
Есүс Христийн Цагаатгалын талаар зөв ойлголттой байх нь Зэйнд хангалтгүй байдал, алдаа дутагдал, гэм нүглийнхээ талаар өөрөөр бодоход хэрхэн туслах вэ? Зэйн “үнэнээр гэмшигч” байх гэдэг нь ямар утгатайг олж мэдвэл хандлага, үйлдэл нь хэрхэн өөрчлөгдөж болох вэ? (Алма 42:24-ийг үзнэ үү).
-
Есүс Христийн Цагаатгалын талаарх Маяагийн үзэл бодолд буруу ойлголт өгч болох юу байна гэж та бодож байна вэ? Алмагийн заасан зүйлтэй илүү уялдаа холбоотой болгохын тулд түүний үзэл бодолд ямар залруулга хийх вэ?
-
Хэрэв Зэйн өөрийнхөө алдаанд анхаарал бага хандуулж, хоёр дахь боломж олгохыг хүсдэг Аврагчийн хүсэлд илүү төвлөрвөл амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж болох вэ? (Та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, ахлагч Линн Г.Роббинс нарын хэлсэн мэдэгдлийг уншиж болно.) Аврагчийн тэвчээр, нигүүлсэлд анхаарлаа төвлөрүүлэх нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
Хичээлийн төгсгөлд дараах үнэнүүдийг холбоотой асуултуудтай нь танилцуулж болно. Суралцагчдыг эдгээр үнэнээс нэгийг сонгож, асуултын хариулт болох бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд урь.
-
Бурхан биднийг дуулгаваргүй байдлаасаа болж зовж шаналахад гүнээ харуусдаг. (Мосе 7:37-г үзнэ үү.)
-
Таныг дуулгаваргүй байснаасаа болж шаналах үед Тэнгэрлэг Эцэг гашууддаг тухай бодоход танд ямар бодол, сэтгэгдэл төрж байна вэ? Түүний төгс хайранд болон санаа тавьсанд нь талархаж байгаагаа харуулахын тулд та юу хийж болох вэ?
-
Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан, шударга ёсны шаардлагыг хангаснаар бид наманчилж, нигүүлслийг хүртэх боломжтой болсон. (Алма 42:24-ийг үзнэ үү.)
-
Биднийг наманчилж, нигүүлсэл хүлээн авдаг болгохын тулд Есүс Христ шударга ёсны шаардлагыг хангасан талаар бодоход танд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрж байна вэ? Түүний таны төлөө гаргасан гэтэлгэгч золиослолд талархаж байгаагаа харуулахын тулд та юу хийж чадах вэ?
Дараагийн хичээлээр
Долоо хоногийн дундуур дараах зурвасыг эсвэл өөрийн санаж бодсон зүйлийг суралцагчид руу илгээж болно. Бэлтгэх хичээлийн 8-р хэсгийг уншиж байхдаа, Есүс Христийн танд болон таны хайртай хүмүүст тусалж (тусалж дэмжих) болох өөр өөр арга замын талаар бод.