“28-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн гэрч болж зогсох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“28-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
28-р хичээлийн багшийн материал
Есүс Христийн гэрч болж зогсох
Энэ хичээлийн туршид суралцагчид Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээг судалж, тунгаан бодож, ярилцах боломжтой байсан. Тэднийг Аврагчийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Түүнтэй илүү адилхан болохын тулд итгэлээрээ үйлдэхэд урьсан. Энэ хичээлээр суралцагчид мэдэрсэн, сурсан, үйлдсэн зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодно. Тэднийг Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урина.
Заах зөвлөмж
Есүс Христийн шавь нар Түүний талаар гэрчлэлээ хуваалцдаг.
Тайлбар: Суралцагчдад хичээлийн үеэр Аврагчийн талаарх гэрчлэлээ тунгаан бодож, хуваалцах хангалттай цаг олгохын тулд энэ хичээлийн заах санааг цөөлсөн.
Хичээлийн эхэнд та дараах жишээг хуваалцаж болно.
Гэрчлэлдээ юу хэлж болохыг тэмдэглэх цагийг суралцагчдад гаргаж өгөх талаар бодож үз. Дараа нь та зарим суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон та дараах асуултуудаас нэг юм уу хэд хэдийг тавьж болно.
-
Хэрэв хэн ч Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцахгүй бол танд ямар санагдах вэ? Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээний талаар гэрчлэлээ хуваалцах нь яагаад тийм чухал вэ? (Суралцагчдыг ярилцаж байх зуур та ахлагч Дийтр Ф.Угдорфын “[Бидний] гэрчлэлийн цөм нь үргэлж Есүс Христэд болон Түүний бурханлаг үүрэг зорилгод итгэх итгэл, мэдлэг байх болно” гэсэн үгийг харуулж болно [“The Power of a Personal Testimony,” Liahona, Nov. 2006, 38].)
-
Та хэрхэн Есүс Христийн талаар гэрчлэлтэй болсон бэ? (Та Алма 5:46–48 болон бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Угдорфын хэлсэн хоёр дахь мэдэгдлийг уншиж болох юм. Хэрэв хүсвэл та суралцагчдад дараахтай төстэй үнэнийг олж тогтооход тусалж болно. Бид Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн талаар баттай гэрчлэлтэй болж чадна.) Аврагчийн талаарх таны ойлголт, хайранд Ариун Сүнс ямар нөлөө үзүүлсэн бэ?
Есүс Христийн тухай гэрчлэхийг сонссоноор амьдрал нь хэрхэн адислагдсан талаар ангидаа хуваалцах нэг эсвэл хоёр суралцагчийг сонгоод, урьдчилан бэлтгэхэд урих талаар бодож үз. Тэгээд дараах асуултыг тавьж болно.
-
Бид Есүс Христийн гэрч болж чадах ямар арга замууд байдаг вэ? (Та суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн үгийг уншихад урьж болно.)
-
Аврагчийн тухай гэрчлэл маань сул гэж мэдэрч байлаа ч гэрчлэлээ хуваалцах нь яагаад чухал байж болох вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Угдорфын эхний үгийг уншихыг бод.)
Аврагч, Түүний үүрдийн сайн мэдээний тухай гэрчлэлээ тунгаан бодоход нь туслахын тулд сурах үйл ажиллагааг сонгон хичээлдээ бэлтгэхэд урьсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдад тэмдэглэлээ эргэн харж, хуваалцах зүйлээ бэлтгэх хугацаа гаргаж өг.
(Хэрэв анги тань олон хүнтэй бол бүгдэд нь хуваалцах боломж олгохын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж болно.) Анги эсвэл бүлгийн хуваалцах хүсэлтэй хүн бүрд боломж олгохын тулд суралцагчдыг хуваалцах цагтаа анхаарахад урамшуул. Бүх суралцагчийг хуваалцахад урамшуулах хэрэгтэй ч тэд дарамт шахалт мэдрэх ёсгүй.
Өөрийн гэрчлэлийг хуваалцаад, суралцагчдыг Есүс Христийн талаарх гэрчлэлээ үргэлжлүүлэн бэхжүүлж, түүнийгээ хуваалцах боломжийг эрэлхийлэхэд урамшуулснаар хичээлээ дуусга.
Хичээл дуусахаас өмнө суралцагчдыг институтэд үргэлжлүүлэн хамрагдахад уриал.