“9-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн тэнгэрлэг төрөлтөд баясах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“9-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
9-р хичээлийн багшийн материал
Есүс Христийн тэнгэрлэг төрөлтөд баясах нь
Тэнгэр элчийн тунхагласнаар, Есүс Христ мэндэлсэн нь ”үлэмж баярлах” (Лук 2:10) шалтгаан байсан. Энэ хичээлийн үеэр суралцагчид Есүс Христ бидний Аврагч болохын тулд яагаад өвөрмөц гарал үүсэлтэй байх нь чухал байсныг тайлбарлах боломжтой байх болно. Суралцагчдыг Бурханы хүлцлээр илэрхийлэгдсэн бурханлаг хайрын тухай болон энэ хайр нь тэдний сонголтод хэрхэн нөлөөлж болох талаар өөрсдийн мэдрэмжийг хуваалцахад урьж болно.
Заах зөвлөмж
Мариа Бурханы Хүүгийн эх болно гэдгээ мэдэв.
Дараах бүдүүвч зургийг самбар дээр зураад, хэд хэдэн суралцагчийг эцэг эхээсээ өвлөн авсан зан чанаруудаа хуваалцахад урь.
Суралцагчдыг Лук 1:30–35-ыг уншаад, Мариагийн төрүүлэх Хүүг тэнгэр элч Габриел хэрхэн дүрсэлснийг хайж олоход урь.
Дагалдах бүдүүвч зургийг самбар дээр зур.
Суралцагчдад Есүс Христийн өвөрмөц гарал үүслийн ач холбогдлын талаар бодоход туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь тавихыг бодож үз.
-
Мариа, Тэнгэрлэг Эцэг хоёрын ямар өвөрмөц зан чанарыг Есүс Христ өвлөн авсан бэ?
-
Есүс Христийн өвөрмөц гарал үүсэл нь Түүний Цагаатгал, Амилалттай хэрхэн холбогдох вэ? (Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож, та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Иохан 10:17–18-р шүлэг болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг уншиж болно. Дараахтай адил үнэнийг олж тогтооход нь суралцагчдад тусал. Өөрийн өвөрмөц гарал үүслийн улмаас Есүс Христ бидний нүглийг цагаатган, амиа өгч мөн буцаан авах хүч чадалтай байсан.)
Уг сургаалын талаар илүү гүнзгийрүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд та тэднийг дараах асуултуудын талаар бодол, сэтгэгдлээ бичихэд урьж болно.
-
Есүс Христийн энэхүү хосолмол чанар нь мөнх бус амьдралд тантай холбогдох Түүний чадварын талаар танд юу зааж чадах вэ?
-
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org сайтаас үзэх боломжтой) дотор гарч буй “[Есүс Христ] бол Эцэгийн ууган, махбодтой Цорын Ганц Хүү, дэлхийн Гэтэлгэгч юм” гэсэн өгүүлбэр дэх хэллэгүүд нь бие биетэйгээ болон тантай хэрхэн холбогдож байна вэ?
Нифай үзэгдлээр Бурханы хүлцлийг үзэв.
Есүсийг дэлхийн Бүтээгч, өрөвдөлтэй нялх хүүхэд, загалмай дээрх ганцаардмал хүн гэсэн утга санааг илэрхийлсэн дараах зургуудыг үзүүлэх талаар бодож үз. Суралцагчдаас эдгээр зураг Есүс Христийн хүлцлийн талаар юу зааж байгааг асуу. (Шаардлагатай бол хүлцэл гэсэн үгийн тайлбарыг бэлтгэх материалын 2-р хэсгээс үзнэ үү.)
Энэ хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн тулд та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд дараах тараах материалын хуулбарыг өгч болно.
Ярилцах хангалттай хугацаа өнгөрсний дараа та доорх мэдэгдлийн талаарх өөрийн мэдрэмжийг илэрхийлж мөн хуваалцаж болно. Есүс Христийн хүлцэл нь Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн бидний хүн нэг бүрийг хайрлах хайрыг харуулдаг.
-
Хамгийн дорд нэгэнд туслахын тулд хүлцдэг Аврагчийн үлгэр жишээгээр дамжуулан бид Түүний талаар юу сурч болох вэ? (Шаардлагатай бол суралцагчид бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Бишоп Ричард К.Эйжлигийн мэдэгдлийг уншиж болно. (Мөн тэд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд тохинуулж, үйлчлэхээр эрэлхийлэхдээ Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар нэг хормын турш тунгаан бодож болно.)
Бэлтгэх материалын 2-р хэсэгт суралцагчдыг Аврагчийн хүлцлийн тухай өгүүлсэн дууллуудын үгийг уншиж эсвэл сонсоход урьсан гэдгийг тэдэнд сануул. Суралцагчид дууллуудаас аль нэгийг сонгоод, хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн дууллынхаа үг, хэллэгийг ангийнхантайгаа хуваалцаж болно. Хэрэв цаг гарвал, та тэдэнтэй хамт эдгээр дууллаас ганц хоёр бадгийг дуулж болно.
Хичээлийн явцад сурсан, мэдэрсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг тунгаан бодож, дараах асуултад эсвэл таны зохиосон асуултад хариулан бичихэд урь.
-
Аврагч таныг гэтэлгэж, аврахын тулд хүлцэхэд бэлэн байдагт талархдагаа харуулахын тулд та юу хийж болох вэ?
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлд бэлтгэх материалыг судлах талаар суралцагчдад сануулахын тулд дараах эсвэл өөрийн явуулахыг хүссэн зурвасын аль нэгийг илгээх тухай бодож үз. Энэ долоо хоногт та Аврагчийг амьдралдаа хэр чухалчилж авч үзсэн бэ? 10-р хичээлд бэлтгэх материал танд энэ асуултад хариулахад тань хэрхэн тусалж чадах талаар бодож үз.