“10-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн хүлцэнгүй байдлын үлгэр жишээг дагах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“10-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
10-р хичээлийн багшийн материал
Есүс Христийн хүлцэнгүй байдлын үлгэр жишээг дагах нь
Есүс Христ Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхийн тулд дэлхийд ирсэн (Иохан 5:19-ийг үзнэ үү). Энэ хичээлээр суралцагчид Аврагчийн хүлцэнгүй байдлын төгс жишээ нь даруу, номхон дөлгөөн байдал гэсэн бурханлаг зан чанаруудтай хэрхэн холбогддогийг авч үзэх боломжтой. Мөн суралцагчид Бурханыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн ялуулахын тулд юу хийж болох талаар бодох болно.
Заах зөвлөмж
Есүс Христ бүх зүйлд Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дуулгавартай дагадаг.
Дараах жишээг хуваалцах талаар бодож үз.
-
Лукас даруу, номхон дөлгөөн зан чанарын талаар ямар буруу ойлголттой байж болох вэ?
-
Хэрэв Лукас бишопын зөвлөгөөг үл тоомсорловол тэр ямар төрлийн удирдагч болох магадлалтай вэ?
Ахлагч Дэвид А.Бэднарын даруу, номхон дөлгөөн байдлын тухай хэлсэн дараах тодорхойлолтуудыг харуулж, тэдгээр нь өөрсдийн хүслийг Бурханд нийцүүлэхтэй ямар холбоотой талаар ярилцаж болно.
Даруу байдлыг ерөнхийдөө Бурханаас хамааралтай бөгөөд Түүний удирдамж дэмжлэг байнга хэрэгтэй гэдгээр тайлбарладаг. …
Номхон дөлгөөн байдал нь … зөв шударга хариу үйлдэл хийдэг, өөрийн хүслээр захирагддаг, тэсвэр тэвчээртэй байх гэдгээр тодорхойлогддог. (“Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)
Есүс Христийн Гетсеманийн цэцэрлэгт залбирч байгаа зургийг үзүүлэхийг бод. Суралцагчдыг Лук 22:39–44-ийг уншаад, энэ түүх бидэнд хүлцэнгүй байдлын тухай юу зааж байгааг олж мэдэхэд урь. Мөн доорх асуултыг тавьж болно.
-
Даруу, номхон дөлгөөн, хүлцэнгүй байдлын талаар бидэнд заадаг Аврагчийн амьдралын өөр ямар жишээнүүд байдаг вэ? (Хэрэв суралцагчдад тустай гэж үзвэл, хүлцэнгүй байдалтай холбоотой Аврагчийн амьдралын нэмэлт зургуудыг үзүүлж болно. Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдлийг уншаад ярилцаж болно.)
-
Есүс Өөрийн хүслийг Эцэгийнхтэй нийцүүлсний ачаар бид ямар арга замаар адислагдсан бэ? (Та дараах үнэнийг харуулж болно. Есүс Христ “эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлц[сэн]” (3 Нифай 11:11).)
-
Бурханы таалалд илүү хүлцэнгүй байснаар та болон таны амьдрал дахь хүмүүс хэрхэн адислагдах вэ? (Та суралцагчдыг Бурханы таалалд илүү хүлцэнгүй байхын тулд хийж болох нэг зүйлээ хувь хувьдаа тодорхойлон бичихэд хэдэн хором зарцуулахад урьж болно.)
Лукасын тухай түүхийг товчхон эргэн хараад, даруухан, номхон дөлгөөн удирдагч байх тухай бишопын зөвлөгөөг дагаснаар Лукас болон түүний чуулга хэрхэн адислагдах боломжтойг хуваалцахад суралцагчдыг урих нь тустай байж болох юм.
Гэрээт хүмүүс Бурханыг амьдралдаа ялуулах боломжийг олгодог.
Суралцагчид бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг уншаад, бэлэн байх гэдэг үгийн ач холбогдлын талаар товч ярилцаж болно. Бид амьдралдаа Бурханыг ялуулах сонголтыг хийхэд бэлэн байх үедээ Их Эзэний хүмүүс болдог гэдгийг та гэрчилж болно.
Суралцагчдад амьдралдаа Бурханыг ялуулах янз бүрийн арга замуудын талаар бодоход нь туслахын тулд та дараах зааварчилгааг үзүүлж эсвэл тараах материал болгон өгч болно.
Суралцагчдад бэлтгэх хангалттай хугацаа гаргаж өгсний дараа, тэднийг жижиг бүлгүүд болоход урь. Хичээлийн үлдсэн хугацааг харгалзан, бүлгийн хэмжээг шийд. Үлдсэн хугацаа бага байх тусам бүлгийн хэмжээг багасга. Энэ нь бүх суралцагч санаа бодлоо хуваалцах боломжтой байхад тустай.
Хичээл дуусахаас өмнө та суралцагчдад бэлтгэх материалын 3-р хэсэгт байгаа Та амьдралдаа Бурханыг илүү бүрэн дүүрэн ялуулахын тулд юу хийж эхлэх эсвэл юу хийхээ болих ёстой гэж бодож байна вэ? гэсэн асуултын талаар чимээгүй тунгаан бодож, бодож буй зүйлээ тэмдэглэхэд зориулан хэдэн хором өгч болно.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэхэд нь урамшуулахын тулд долоо хоногийн дундуур дараах зурвасыг илгээх талаар бодож үзээрэй. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Сүмд явах, идэвхтэй байх нь бидэнд илүү сайн хүмүүс болж, бусдын амьдралд илүү сайн нөлөө үзүүлэхэд маань тусалдаг” гэж хэлсэн. (“Сүмд явах хэрэгцээ,” Лиахона, 2021 оны 11-р сар, 24). Та 11-р хичээлд бэлтгэх материалыг судлах явцдаа, Сүмд явснаар өөрийн болон гэр бүл, найз нөхдийн тань амьдрал адислагдаж болох хэд хэдэн арга замыг хайж ол.