“15-р хичээлийн багшийн материал: Ариун ёслолоор дамжуулан Есүс Христэд илүү ойртох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“15-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
15-р хичээлийн багшийн материал
Ариун ёслолоор дамжуулан Есүс Христэд илүү ойртох
Далын ахлагч Питр М.Жонсон “Ариун ёслолтой хамааралтай сүнслэг гэгээрэл гэж бий. Энэ нь хувийн чанартай, хүчтэй, хэрэгтэй” хэмээн заасан (“Дайснаа дийлэх хүч,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 127). Энэ хичээлээр суралцагчид ариун ёслол тэдний амьдралд хэрхэн хувийн шинж чанартай, хүчтэй нөлөө үзүүлж болох талаар хуваалцах боломжтой. Мөн тэд ариун ёслолоос хүртэж, үргэлж Аврагчийг дурсан санахыг хичээснээр Түүнд ирэхийн тулд юуг илүү сайн хийж болох талаар эргэцүүлэн бодно.
Заах зөвлөмж
Есүс Христ Өөрийн агуу их цагаатгах золиослолыг сануулахаар ариун ёслолыг тогтоосон.
Аврагч цовдлуулахынхаа өмнөх орой шавь нартайгаа хамт Алгасал баярын зоог хүртсэн гэдгийг суралцагчдад сануул. Энэхүү зоогийн үеэр Аврагч ариун ёслолыг танилцуулжээ.
Сүүлчийн зоогийн ач холбогдлыг ойлгож мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд уг үйл явдлыг дүрслэн харуулсан зураг үзүүлж, нэг суралцагчийг Матай 26:19–20, 26–30-ийг чанга уншихад урьж болно (мөн Иосеф Смитийн Орчуулгад багтсан нэмэлт хэсгүүдийг онцолж болно). Аврагч анхныхаа ариун ёслолыг адисалж, түгээж байх үед дэргэд нь байвал ямар байх байсныг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг юу бодож, мэдэрч байгаагаа хуваалцахад урамшуул.
Суралцагчдаас тэд Христийн шашинтан биш бөгөөд Сүмийн цуглаанд анх удаа ариун ёслол адисалж, түгээхийг харж байгаагаар төсөөлөн бодохыг хүсэж болно. Цуглааны үеэр цугларагсад “Назарын Есүс, Аврагч Хаан” (Дуулал, д. 92) дууллыг дуулж, ариун ёслолын талх, усыг адисалж түгээнэ. (Дууллын үгийг унших нь суралцагчдад тустай байж болох юм.) Тэднээс Христийн шашин шүтдэггүй хүний хувиар ариун ёслолын талаар асууж болох хэдэн асуулт бичихийг хүс.
Суралцагчдыг асуултуудаа бичиж дууссаны дараа жижиг бүлгүүдэд хуваа. Бүлгийн гишүүдээс ээлжлэн асуулт тавьж мөн хариулахыг хүс.
Суралцагчдыг асуултуудынхаа талаар хэлэлцэж байх хооронд өрөөн дундуур алхаж, тэдний хуваалцаж байгаа зүйлсийг сонс. Сонссон зүйлдээ тулгуурлан, дараах асуултуудыг тавих нь суралцагчдад ангийн хэлэлцүүлгийн үеэр илүү гүнзгийрүүлэн суралцахад тус болох эсэхийг тодорхойл.
-
Ариун ёслолын бэлгэдлүүд юуг төлөөлдөг вэ? (Суралцагчид Талх, дарс эсвэл ус нь Есүс Христийн бие, цусыг болон бидний төлөө үйлдсэн Түүний Цагаатгалыг төлөөлдөг гэсэнтэй адил үнэнийг тодорхойлж болох юм.)
-
Судруудад талх, дарс, усны бэлгэдлээр дамжуулан Аврагчийн тухай юу заадаг вэ? Талхыг идэхээсээ өмнө хугалж жижиглэдэг нь яагаад чухал вэ?
-
Бид талх идэж, ус уухын оронд зүгээр л хараад өнгөрүүлдэггүй нь яагаад чухал байж болох вэ? (Та хэлэлцүүлгийг баяжуулахын тулд бэлтгэх материалын 1-р хэсэг дэх цэгээр тэмдэглэсэн санаануудыг уншиж болох юм.)
Суралцагчдаар ариун ёслолын бэлгэдлүүдийн ач холбогдол болон тэдгээр нь бидэнд Аврагчийн золиосын хувийн мөн чанарыг сануулахад хэрхэн тусалдаг талаар тунгаан бодуулж болно.
Бид ариун ёслолоос утга учрыг нь бодож хүртэхдээ, Аврагчид илүү ойртдог.
Дараах жишээг үзүүл.
-
Жулиагийн ариун ёслолд хандах хандлагыг та нар хэрхэн тайлбарлах вэ? Жулиа ариун ёслолд хандах хандлагынхаа улмаас ямар ямар боломж, адислалыг алдаж байж болох вэ?
-
Аврагч Өөрөө түүнд талх, ус түгээж байсан бол Жулиагийн туршлага хэрхэн өөрчлөгдөх байсан гэж та нар бодож байна вэ?
Зарим суралцагчаас 3 Нифай 18:7, 10–12; 20:8–9-ийг, заримаас нь Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг дотроо уншихыг хүс, бусдаас нь бэлтгэх материалын 2-р хэсэг дэх Шэрил A.Эсплин эгчийн мэдэгдлийг судлахыг хүс. Суралцагчдыг ариун ёслолтой холбоотой өөр өөр зарчим, хандлага, адислалыг олж тогтоохыг хүс. Та эсвэл тэд олж мэдсэн зүйлсээ самбар дээр бичиж болно.
Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед та тэднийг хувийн туршлагаа юм уу өөрсдийнх нь ойлголттой холбоотой жишээг урьж хуваалцуулж болно. Мөн тэд хичээлд бэлтгэхдээ уулзаж ярилцсан хүмүүсийнхээ жишээ, туршлагаас хуваалцаж болно (бэлтгэх материалын 2-р хэсэг дэх “Хичээлд бэлтгэхээр хэлэлцэх”-ийг үзнэ үү.)
Аврагчийг үргэлж дурсан санах гэдэг нь ямар утгатай талаар суралцагчдыг хэлэлцэх үед та дараах асуултуудаас асууж болно.
-
Аврагчийг үргэлж дурсан санах нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? Та нар энэ долоо хоногт үүнийг хэрхэн сайн хийж болох вэ?
Суралцагчдад өөрсдөө ариун ёслолд хэрхэн оролцдог талаараа тунгаан бодож, бичиж тэмдэглэх хугацаа өгөх талаар бодож үз. Тэд ариун ёслолын үед хийдэг өөрсдийн дадал зуршил болон “үргэлж Түүнийг санах” (Сургаал ба Гэрээ 20:77) хичээл зүтгэлээ хэрхэн сайжруулах талаар эргэцүүлэн бодож болох юм.
Хэрэв суралцагчид ариун ёслолоос хүртэхүйц зохистой байх талаар асуувал эсвэл та энэ сэдвээр ярилцах сүнслэг өдөөлт хүлээн авбал бэлтгэх материалын 3-р хэсгийг үзнэ үү. Доорх асуултуудыг тавьж болно.
-
Бидэнд ариун ёслолоос хүртэхээр бэлдэхдээ өөрсдийгөө “шалгах” нь яагаад чухал вэ? (1 Коринт 11:27–29-ийг үзнэ үү).
-
Ариун ёслолоос хүртэхүйц зохистой байх тухай (бэлтгэх материалын 3-р хэсэг) ахлагч Жон Х.Гробэргийн хэлсэн мэдэгдлийн талаар юу гэж бодож байна вэ? Энэхүү зөвлөгөө нь сул дорой байдал, гэм нүгэл болон бусад сорилт бэрхшээлийн улмаас зовж байгаа хүмүүст хэрхэн найдвар төрүүлж болох вэ?
Хичээлийн төгсгөлд та эсвэл танай суралцагчид ариун ёслол Аврагчид ирэхэд маань хэрхэн тусалдаг талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Эсвэл суралцагчид хичээлээс юу сурч мэдэрсэн тухайгаа хуваалцаж болно.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлд бэлдэхэд урамшуулахын тулд долоо хоногийн дундуур дараах (эсвэл өөрийн хүссэн) зурвасыг илгээхийг бод. Бэлтгэх материалыг судлах явцдаа, яагаад Есүс Христийн Цагаатгал хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох талаар бодож үзээрэй.
Мөн та “Есүс Христ амьд – Тэр амьд учраас Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг” видеоны холбоосыг илгээж болно.