“22-р хичээлийн багшийн материал: Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд Есүс Христтэй хамт оролцох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“22-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
22-р хичээлийн багшийн материал
Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд Есүс Христтэй хамт оролцох
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү гэрчилсэн. “Бид Сэргээлтийн үйл явцын гэрчүүд юм. Хэрэв та Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж үзэж байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна. Өөр олон зүйл ирэх болно” (“Latter-day Saint Prophet, Wife and Apostle Share Insights of Global Ministry,” Oct. 30, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org). Энэ хичээл дээр суралцагчид үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцохын тулд юу хийж байгаа болон юу хийж чадахаа тодорхойлох болно. Тэд мөн Түүний ажлыг хийхдээ Түүнээс хүлээж авч болох тусламжийн талаар эргэцүүлэн бодох болно.
Заах зөвлөмж
Есүс Христ үргэлжлэн явагдаж буй Сэргээлтийн ажлыг удирддаг.
Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл.
Хаана амьдарч байгаа, нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран Их Эзэн Есүс Христ бол таны Аврагч, Бурханы бошиглогч Иосеф Смит бол таны бошиглогч юм. Тэрээр дэлхийн сууринаас өмнө, энэхүү сүүлийн эрин үед буюу гэгээнтнүүдээс “нуух зүйл юу ч үгүй болох” энэ үеийн бошиглогч байхаар томилогдсон билээ. Үргэлжлэн явагдаж буй энэхүү Сэргээлтийн үед Их Эзэнээс илчлэлт ундран гарсаар байна.
Есүс Христийн сайн мэдээ дэлхийд сэргээгдсэн гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ? (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108; тодотгол нэмсэн)
Зарим суралцагчаас ерөнхийлөгч Нэлсоны асуултад хариулж, тэдний хувьд Сэргээлт ямар утга учиртай болохыг хуваалцахыг хүс. Тэгээд дараах асуултыг тавьж болно.
-
Сэргээлт бол үргэлжлэн явагдаж буй үйл явц гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?
Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтийн жишээнүүдээс хуваалцахыг суралцагчдаас хүс. (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Бага Лигранд Р.Көртисийн хэлсэн мэдэгдлийг уншиж, өөрийн тодорхойлсон нэг юм уу хоёр жишээг хуваалцах нь тустай байж болох юм.) Суралцагчдыг хариулж байхад та түр зогсоогоод, дараахтай адил эргэн шалгах асуултуудыг тавьж болно.
-
[Суралцагчийн жишээ] танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалсан бэ?
-
[Суралцагчийн жишээ] бидэнд Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн тусалж чадна гэж та бодож байна вэ?
-
[Суралцагчийн жишээ] нь энэ бол Эзэний ажил мөн гэсэн гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт дэх Израилын цугларалтын ач холбогдолд бүрэн дүүрэн талархахад нь суралцагчдад туслахын тулд ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүлж болно. “Израилын цугларалт нь өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм” (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон нар, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Ensign 8, сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org).
Суралцагчдаас хэдэн минут зарцуулан, бэлтгэх материалын 2-р хэсгийг уншиж, Израилын цугларалт маш чухал болох шалтгаануудыг олж мэдэхийг хүс . Дараа нь тэднийг хамтрагчтайгаа эсвэл ангиараа дараах нэг эсвэл түүнээс олон жишээнд хариулан жүжигчлэн тоглуулж болно.
Жүжигчилсэн тоглолтын дараа та нэг суралцагчийг урьж, бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг чанга уншуулж болно. Та суралцагчдад дараах асуултуудын талаар бодол санаагаа тэмдэглэн бичих цаг гаргаж өгч болно. Үүнд:
-
Та үргэлжлэн явагдаж буй Сэргээлт дэх Их Эзэний ажлыг урагшлуулахад гаргаж буй хичээл зүтгэлээ хэрхэн тайлбарлах вэ?
-
Түүний ажлыг урагшлуулахад та ямар хувь нэмэр оруулж болох вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэгт буй ерөнхийлөгч Бонни Х.Кордоны мэдэгдлийг уншихыг бод.)
Биднийг Их Эзэний ажлыг хийх үед Тэрээр бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг.
Дараах жишээг хуваалцаж болно.
-
Та Мариад юу гэж зөвлөх байсан бэ?
Иаков 5:70–72, Сургаал ба Гэрээ 38:7, Сургаал ба Гэрээ 49:27-ыг уншаад, Мариад тусалж болох зарчмыг олохыг суралцагчдаас хүс. Суралцагчид Биднийг Их Эзэний ажлыг хийх үед Тэрээр бидний дунд, бидэнтэй хамт хөдөлмөрлөж байдаг гэсэнтэй адил зарчмыг олж тогтоож болно.
-
Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг гэдгийг мэдэх нь Мариад хэрхэн тус болох вэ? Энэ мэдлэг танд хэрхэн туслах вэ?
-
Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеэр Эцэг Түүнтэй хамт байсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Энэ асуултад хариулахад нь суралцагчдад туслахын тулд та бэлтгэх материалын 3-р хэсэгт байгаа ахлагч Ким Б.Kларкын мэдэгдлийг уншиж болно.)
-
Та ямар үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг Тэдний ажлыг хийж байхад тань тантай хамт байдаг гэсэн нотолгоог мэдэрч байсан бэ?
Суралцагчид Аврагчийн ажлыг хийх үед тэдэнтэй хамт хөдөлмөрлөх Түүний хүслийг эргэцүүлэн бодож болно. Тэднийг бодож байх зуур та дараах жагсаалтыг үзүүлж, дуулал бүрийн сонгосон бадгийг уншихад суралцагчдыг урьж болно. Суралцагчдыг уншиж буй зүйлийнхээ талаар бодол санаа, сэтгэгдэлээ бичиж тэмдэглэхэд урамшуул.
-
“Тэмүүлж урагшилцгаая” (Дуулал, д. 127), 3-р бадаг
-
“We Are All Enlisted” (Hymns, no. 250), 3-р бадаг
-
“The Time Is Far Spent” (Hymns, no. 266), 4-р бадаг
-
“Хаа дуудсан ч би явах болно” (Дуулал, д. 139), 3-р бадаг
Хичээлийг төгсгөхдөө, нэг юм уу хоёр суралцагчаас Биднийг Их Эзэний ажлыг хийх үед Тэрээр бидний дунд, бидэнтэй хамт хөдөлмөрлөж байдаг гэсэн үнэнтэй холбоотой хувийн туршлагаа хуваалцахыг хүсэж болно.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг дараагийн хичээлээс хэдэн өдрийн өмнө 23-р хичээлд бэлтгэх материалыг судлахад урамшуул. Та дараах зурвасыг илгээж болно. 23-р хичээлийн материал Есүс Христийн ирэлтэд бэлдэхэд тань хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодоорой.