Институт
23-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ итгэл найдвар тээн амьдрах


“23-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ итгэл найдвар тээн амьдрах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“23-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

23-р хичээлийн багшийн материал

Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ итгэл найдвар тээн амьдрах

Есүс Христ “хэзээ нэгэн цагт дэлхий дээр эргэж ирнэ … [мөн] Хаадын Хааны хувьд удирдан, Эзэдийн Эзэний хувьд захирах болно” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг итгэл найдвар тээн хүлээх учир шалтгаанаа тайлбарлах болно. Мөн тэд өөрсдийгөө болон бусдыг Аврагчийн эргэн ирэлт, мянган жилийн хаанчлалд бэлтгэж болох арга замуудыг авч үзнэ.

Заах зөвлөмж

Аврагчийн Хоёр дахь ирэлт нь Мянган жилийн эхлэлийг тавих болно.

Суралцагчдыг ангид орж ирэхээс өмнө та дараахыг самбарт бичиж болно. Их Эзэний Хоёр дахь ирэлтийн зарим тэмдэг: Хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, дайнууд, дайнуудын цуурхал, өлсгөлөн, өвчин тахал, газар хөдлөлт, ёс бус байдал, эзгүйрүүлэгч өвчин, хүчирхийлэл, тэнгэр дэх тэмдгүүд (Иосеф Смит—Матай 1:22–23, 28–30, 33; Сургаал ба Гэрээ 45:26–27, 30–33, 40–42-ыг үзнэ үү).

Хичээлээ эхлүүлэхдээ дараах жишээг хуваалцахыг бод.

Эваны Ням гаргийн ангийнхан эцсийн өдрүүдийн тухай хичээлийн үеэр Хоёр дахь ирэлтийн өмнөх бүх түгшүүртэй тэмдэг, нөхцөл байдлын жагсаалтыг гаргажээ. Хэд хэдэн хүн ямар муу зүйлс болохыг, тэдгээр нь улам бүр дордох тухай ярив. Эван Сүмээс гарч явахдаа маш их санаа зовж, сэтгэлээр уналаа.

  • Танд Эван шиг мэдрэмж төрж байсан уу?

  • Энэ ангийн хэлэлцүүлэгт юу дутагдсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:34–35, 38–39-ийг уншаад, Түүний ирэх үеийн тэмдгүүдээс болж тэвдэн сандарч буй хүмүүст өгсөн Их Эзэний зөвлөгөөг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдадаа илүү их итгэл найдварыг мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултуудаас алийг нь тавьж болох талаар бодож үз.

  • Түүний ирэх үеийн тэмдгүүдийн улмаас тэвдэн сандарч буй шавь нартаа Аврагч ямар захиас өгсөн бэ? (Суралцагчид дараахтай адил үнэнийг тодорхойлж болно. Их Эзэний ирэх үеийн тэмдгүүд нь итгэлтэй хүмүүст Түүний хоёр дахь ирэлт ойрхон байгааг илтгэдэг.) Энэ үнэн хэрхэн итгэл найдварын захиас байж чадах вэ?

  • Сэргээлтийн ямар үйл явдлууд Хоёр дахь ирэлт ойртож буйн тэмдэг вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа жишээнүүдийг үзэж болно. Мөн та самбарт жагсаасан тэмдгүүдийн жагсаалтад нэмж бичиж болно.) Эдгээр тэмдэг, үйл явдал нь эцсийн өдрүүдийг харах таны үзэл бодолд хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Бид Хоёр дахь ирэлттэй холбоотой илүү сэтгэл зовоосон тэмдгүүдийн талаар ярихдаа Есүс Христэд анхаарлаа хандуулах нь яагаад чухал вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэгт буй ахлагч Роналд А.Расбандын мэдэгдлийг уншихыг бод.) Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээлийг харах хандлагад тань хэрхэн нөлөөлсөн эсвэл хэрхэн нөлөөлж чадах вэ?

Хоёр дахь ирэлт нь Аврагчийн мянган жилийн амар амгалан, зөвт байдлын хаанчлалын эхлэлийг тавих болно гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 101:26–32, 35-ыг уншаад, Мянган жилийн үеэр үзэгдэх нөхцөл байдлуудыг хайж олоход урь. Та тэдний олсон зүйлийг самбарт бичиж болно.

  • Та эдгээр нөхцөл байдлаас алиныг нь хамгийн ихээр хүлээж байна вэ? Яагаад?

Та ахлагч Нийл Л.Андэрсэны дараах мэдэгдлийг харуулж болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Христийн тухай ярих хүслийг маань Түүний эргэн ирэхийг төсөөлөх төсөөлөл хамгийн их бадраадаг. … Энэхүү гайхамшигтай үйл явдал бидний бодгалийг мөнхөд өөрчлөх болно. (Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

Аврагчийн Хоёр дахь ирэлт болон Мянган жилийн тухай төсөөлөхөд суралцагчдыг урь. Төсөөлж байхдаа тэднийг дараах асуултуудад хариулан бодол, мэдрэмжээ бичихэд урь.

  • Аврагчийн Хоёр дахь ирэлт ба Мянган жилийн тухай бодох нь танд илүү итгэл найдвартай, амар тайван амьдрахад хэрхэн туслах вэ?

Та нэг юм уу хоёр суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.

Их Эзэн Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх талаар бидэнд заадаг.

Суралцагчдыг Матай 25:1–13 дахь арван охины сургаалт зүйрлэлийг уншихад урь. Шаардлагатай бол охид Сүмийн гишүүдийг төлөөлдөг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Liahona, 2004 оны 5-р сар, 8-ыг үзнэ үү).

8:44

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдадаа итгэ. Суралцагчид жижиг бүлгүүдээр ажиллаж байх явцдаа таны чиглүүлэггүйгээр сүнслэгээр өдөөгдсөн яриа өрнүүлж чадна гэдэгт итгэ. Жижиг бүлгүүдээр ярилцсаны дараа тэдэнд ямар түвшний хичээл хэрэгтэй байгааг таньж мэд. Жишээлбэл: Суралцагчдаар ярьсан зүйлсийг нь давтан хэлүүлэхээс илүүтэйгээр бүлгээрээ ярилцсан зүйл дээр нь тулгуурлах арга замыг эрэлхийл.

Сургаалт зүйрлэлийн хамаарлын талаар илүү гүнзгий бодоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг жижиг бүлгүүдэд (2-3 хүнтэй) хуваарилан ярилцуулж болно. Бүлэг бүрд “Мунхаг охид” эсвэл “Ухаалаг охид” гэсэн тараах материалуудаас аль нэгийг өг. Ярилцлагын дараа суралцагчид өөр сэдвийг хэлэлцсэн бүлэгтэй нэгдэж, сурсан зүйлээ өөр хоорондоо хуваалцана гэдгийг тэдэнд мэдэгд.

Мунхаг охид

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—23-р хичээл

  1. Хамтдаа дараах асуултуудыг ярилц.

    • Сургаалт зүйрлэл дэх дэнлүү болон тос юуг илэрхийлж байгаа вэ? (Та Сургаал ба Гэрээ 45:56–57 болон бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгийг уншиж болно.)

    • “Сүйт залууг саатсанд” (Матай 25:5) ба “шөнө дөлөөр … хашхираан хаджээ” (6-р шүлэг) гэсэн хэллэгүүдийн ач холбогдол юу байж болох вэ?

    • Арван охины тавыг нь яагаад мунхаг гэж тодорхойлсон бэ? (“Би та нарыг танихгүй [12-р шүлэг] ба “Та нар Намайг танихгүй” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 25:11) гэсэн хэллэгүүд эдгээр охины бэлтгэлийн талаар бидэнд юу зааж байгааг та ярилцаж болно.)

  2. Сүмийн гишүүд бид мунхаг охидтой адилхан сонголтыг хэрхэн хийж болзошгүй талаар нэг юм уу хоёр нийтлэг жишээг олж тодорхойл. Ухаалаг охидын талаар ярилцсан бүлэгтэй жишээгээ хуваалцахад бэлэн бай.

Мунхаг охид

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—23-р хичээл

Багшийн тараах материал

Ухаалаг охид

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—23-р хичээл

  1. Хамтдаа дараах асуултуудыг ярилц.

  2. Сүмийн гишүүд бид Хоёр дахь ирэлтэд бэлдэж байхдаа ухаалаг охидтой адил сонгож болох нэг юм уу хоёр жишээг олж тодорхойл. Мунхаг охидын талаар ярилцсан бүлэгтэй жишээгээ хуваалцахад бэлэн бай.

Ухаалаг охид

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—23-р хичээл

Багшийн тараах материал

Суралцагчдад авсан сэдвээ ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрийг нөгөө нэг сэдвээр ярилцсан бүлэгтэй нэгдэж, олж тодорхойлсон жишээнүүдээ хуваалцахад урь.

Суралцагчдад хоёр дахь бүлгийн ярилцлагаа дуусгах хангалттай хугацаа өгсний дараа нэг юм уу хоёр суралцагчийг сурсан зүйлээ хуваалцахад урьж болно. Та тэдний тодорхойлсон үнэнийг бичиж эсвэл харуулж болно. Тухайлбал: Би гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Ариун Сүнсийг зам заагчаа болгон Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна.

Хичээлийн төгсгөлд суралцагчдад Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг хэрхэн хамгийн сайн бэлдэж болох тухай бодол, мэдрэмжээ бичих цаг гаргаж өг.

Дараагийн хичээлээр

Долоо хоногийн дундуур суралцагчдад дараах эсвэл өөрийн явуулахыг хүссэн зурвасыг илгээх талаар бодож үз. Та нар эцсийн шүүлтийн тухай 24-р хичээлийг судлах явцдаа энэ үйл явдлыг гайхамшигтай цаг үе болгохын тулд юу хийж чадах талаар бодож үз.