Институт
13-р хичээлийн багшийн материал: Аврагчтай адил тохинуулах нь


“13-р хичээлийн багшийн материал: Аврагчтай адил тохинуулах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“13-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

13-р хичээлийн багшийн материал

Аврагчтай адил тохинуулах нь

Аврагч амьдралынхаа туршид итгэлийг бэхжүүлж, адисалж, эдгээж, тайвшруулж, уучлах замаар бусдад тохинуулсан. Энэ хичээлээр суралцагчид Аврагчтай адил тохинуулах гэдэг нь юу гэсэн утгатайг тайлбарлах боломжтой болно. Мөн тэд эргэн тойрныхоо хүмүүст Христтэй адил тохинуулах арга замуудыг авч үзэх болно.

Заах зөвлөмж

Аврагч хайраар хэрхэн тохинуулах төгс жишээг үзүүлдэг.

Та төлөөлөгчдийнхөө хөлийг угааж буй Аврагчийн зургийг үзүүлснээр хичээлээ эхлүүлж болно.  

NaN:NaN
Есүс Петрийн хөлийг угааж байгаа нь

Төлөөлөгчдийн хөлийг угаасныхаа дараа Аврагч тэдэнд шинэ зарлиг өгсөн гэдгийг суралцагчдад сануул. Иохан 13:34–35-ыг хамтдаа уншаад, Хэрэв бид Түүний адилаар бие биенээ хайрлавал биднийг Христийн шавь гэдгийг мэдэх болно гэсэн үнэнийг тэдэнд харуулах талаар бод.

Та суралцагчдыг энэхүү үнэн нь шавь болоход ямар ач холбогдолтой болохыг хуваалцахад урихдаа, дараах асуултуудаас нэг юм уу хэд хэдийг ашиглаж болно.

  • Аврагчтай адил бусдыг хайрлах нь таны тохинуулах аргад хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Христийнхтэй адил агуу хайраар тохинуулахад танд юу тусалсан бэ?

  • Хэнд бидний тусламж хэрэгтэй байгааг бид яаж мэдэх вэ мөн бид юу хийж чадах вэ? (Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож, бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нарын мэдэгдлийг уншаад, ярилцаж болох юм.)

Цөөн суралцагчийг бусдад тохинуулж байхдаа эсвэл бусад хүн өөрсдөд нь тохинуулж байхад Аврагчийн хайрыг хэрхэн мэдэрсэн тухайгаа хуваалцахад урих талаар бодож үз.

Та самбар дээр Бид … замаар Христийнхтэй адил хайраар тохинуулж чадна гэсэн бүрэн бус өгүүлбэрийг бичиж болно.

Бэлтгэх материалын 1-р хэсэгт тэднийг Аврагчийн тохинуулах үлгэр жишээг судалж, эргэцүүлэн бодоход урьсан гэдгийг сануул. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Тэднийг судалсан судрын жишээнүүд болон тэмдэглэсэн сэтгэгдлээ эргэцүүлэн бодоход урь. Дараах асуултуудын хуулбарыг бүлэг бүрд үзүүлэх юм уу өгч, бүлгээрээ ярилцахад урь.

  • Таны судалсан Аврагчийн тохинууллын жишээнээс танд юу хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Бусдад тохинуулахдаа Түүний үлгэр жишээг бид хэрхэн дагаж болох вэ? (Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Жийн Б.Бингам, Шэрон Юбанк эгч нарын мэдэгдлийг уншаад, таалагдсан хэсгээ хуваалцаж болно.)

  • Аврагчтай адил тохинуулах хичээл зүтгэл тань Түүнтэй ойртоход хэрхэн тусалсан бэ?

Та хэд хэдэн суралцагчийг бүлгийнхээ хэлэлцүүлгээс онцлох зүйлсийг хуваалцахад урьж болно. Суралцагчдыг хуваалцах үед та самбар дээрх бүрэн бус өгүүлбэрийн хэд хэдэн төгсгөлийг нөхөн бичиж болно.

Бид Бурханы бүх хүүхдийг хайрлахыг болон тэдэнд тохинуулахыг сурч болно.

Лук 10:25–37-д гардаг сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлийг ангиараа унших талаар бодож үз. Та суралцагчдыг тахилч болон левичүүдийн зан байдал, үйлдлийг самари хүнийхтэй харьцуулахад урамшуулж болно. Суралцагчдыг Аврагчийн адил бусдад тохинуулах тухай сургаалт зүйрлэлээс сурсан зүйлээ хуваалцахад урь. Илүү гүн гүнзгий эргэцүүлэн бодож мөн хуваалцахад урамшуулахын тулд та дараах асуултуудын заримыг тавьж болно.

  • Аврагч яагаад самари хүнийг бидний даган дуурайх үлгэр жишээ болгон сонгосон гэж та нар бодож байна вэ?

  • Сургаалт зүйрлэл дэх самари хүнийг хэрхэн Есүс Христтэй адилтгаж болох вэ?

  • Аврагчтай адилаар бусдад тохинуулахад юу саад болох вэ? Эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг хэрхэн олж авах вэ?

Христийнхтэй адил арга замаар хэрхэн тохинуулж болох талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах нөхцөл байдлыг бичсэн цаасыг үзүүлэх юм уу тарааж өг (та ч бас хариулж болно). Та суралцагчдыг асуултуудаас хэдийг сонгоод, тэдэнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд болон сонгосон нөхцөл байдал бүрд тохинуулах Христийнхтэй адил арга замуудын талаар ярилцахад урьж болно. Суралцагчид энэ үйл ажиллагааг ангиараа эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

  • Найз тань порнографын асуудалтай гэдгээ танд хэлжээ.

  • Таныг зочилж ирээд хэрэггүй гэж хэлсэн хүнд та тохинуулахаар томилогджээ.

  • Таны найз саяхан ижил хүйстэн гэж мэдэгдсэн ба өөрийгөө Сүмд байхад тохирохгүй болсон гэж бодох болжээ.

  • Та ойр дотнын хүнээ саяхан алдсан нэгэн хүнтэй хамт ажилладаг.

  • Бошиглогчийн зөвлөгөөний талаар итгэлтэй ярьдаг байсан найз тань одоо түүнийг шүүмжлэх болсныг та анзаарав.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Зөв шударга үйлдэл хийхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Суралцагчдад хэрхэн итгэлээр үйлдэж, сурч мэдэж буй зүйлээ амьдралд хэрэгжүүлэх тухай тунгаан бодох боломж олго. Та суралцагчдыг сурч мэдэж буй зүйлээ тунгаан бодож, үүнийхээ дагуу үйлдэхэд байнга урамшуулснаар зөв шударга үйлдэл хийх чадвараа өсгөн нэмэгдүүлэхэд нь тэдэнд тусалж чадна. Тохиромжтой үед гүйцэтгэлд хяналт тавь.

Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодож, бодлоо бичихэд урь.

  • Танд хэнийг өргөж, хүчирхэгжүүлж, урамшуулах бодол төрдөг вэ?

  • Та түүнд Христийнхтэй адил ямар үйлчлэлийг үзүүлж чадах вэ?

Бусдын амьдралыг адислахын тулд сүнслэг өдөөлт дээр тулгуурлан үйлдэхийн ач холбогдлыг мөн Аврагчтай адил үйлчилснээр ирэх баяр баясгалангийн талаар гэрчлэхийг бод.

Дараагийн хичээлээр

Долоо хоногийн дундуур суралцагчдад дараах эсвэл өөрийн явуулахыг хүссэн зурвасыг илгээх талаар бодож үз. Та 14-р хичээлд бэлтгэх материалыг судлах явцдаа та нарын үзэж болох хамгийн агуу гайхамшиг юу байж болох талаар бодож үз.