Институт
9-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн тэнгэрлэг төрөлтөд баясах нь


“9-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн тэнгэрлэг төрөлтөд баясах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“9-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Бурханы Хургыг харагтун, Волтэр Рэйн

9-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христийн тэнгэрлэг төрөлтөд баясах нь

Есүс Христийн гайхамшигт төрөлт нь алдар суут үйл явдал байв. Тэнгэрлэг элч нар Бурханыг магтан (Лук 2:11–14-ийг үзнэ үү), даруу хоньчид малын хашаан доторх Есүст мөргөж (Лук 2:15–16-г үзнэ үү), мэргэд Түүнд бэлэг барин хүндэтгэл үзүүлэв (Матай 2:11-ийг үзнэ үү). 3-р бүлгийн хичээлүүд нь танд Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгоно. Түүний төрөлт болон амьдрал үнэхээр “… бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээгээр” (Лук 2:10) тэтгэдэг. Хичээлийнхээ уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд “The Nativity” (Христийн төрөлт) (2:59) видеог үзэх талаар бодож үз.

2:58

1-р хэсэг

Есүс Христийн гарал үүслийг ойлгох нь намайг аврах Түүний хүчинд итгэх итгэлийг минь хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Та нар эцэг эхийнхээ өвөг дээдсээс өвөрмөц зан чанаруудыг нь өвлөн авдаг шиг Есүс Христ Өөрийн Эцэг эхээс өвлөн авсан зүйлсээрээ онцгой байсан. Мормоны Номд Алма Аврагчийг “Мариагаас төрөх болно, тэр нь онгон бүсгүй … мөн [тэрээр] хүү төрүүлэх, тийм ээ, бүр Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон мөн хонгорхон нэгэн байх болно” (Алма 7:10) гэж бошиглосон байдаг. Аврагчийн гарал үүсэл нь бүх хүний төлөө цагаатгалыг гүйцэлдүүлэх чадвартай нь хэрхэн холбогдож байгааг бод.

Мариа тэнгэр элч Габриелыг сонсож байгаа нь

Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэж, түүнд Есүс хэмээх хүү төрүүлнэ гэж хэлсэн үеэс бид Аврагчийн гарал үүсэл, аврах хүч хоёрын хоорондын уялдаа холбоог харж эхэлдэг (Лук 1:26–31-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Лук 1:32–35-ыг уншаад, Мариагийн төрүүлэх Хүүг Габриел хэрхэн дүрсэлснийг бичиж тэмдэглэ.   (Тайлбар: Есүс Христийн хэрхэн бүрэлдсэн талаар судруудад Тэр бол Бурханы Хүү, гэхдээ энэ гайхамшиг хэрхэн тохиосныг илчлээгүй хэмээн тодотгосон байдаг [Матай 1:18–20; 1 Нифай 11:15, 18–21; Алма 7:10-ыг үзнэ үү].)

4:19

Тэнгэр элч ойролцоо байсан хоньчдод Есүс Христийн мэндэлснийг зарлахдаа, уг нялх хүүхдийг “Аврагч Эзэн Христ” (Лук 2:11; мөн Лук 2:9–10-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн. Есүс Христ үхэшгүй мөнх Эцэг (Тэнгэрлэг Эцэг), мөнх бус эх (Мариа) хоёроос төрсөн учраас бидний Аврагч байх боломжтой байсан. Есүс мөнх бус эхийнхээ ачаар мөнх бус амьдралын зовлон шаналал, уй гашуу, уруу таталтыг бүрэн амсах боломжтой байв (Еврей 4:15-ыг үзнэ үү). Энэхүү мөнх бус амьдралын туршлагууд нь Аврагчид “бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг” (Алма 7:12) мэдэх боломжийг олгосон юм. Үхэшгүй мөнх Эцэгийнхээ ачаар Есүс мөнх бус амьдралын бүх сорилтыг тэвчиж чадсан.

Есүс мөнх бус эхийнхээ ачаар үхэх боломжтой болсон. Үхэшгүй мөнхийн Эцэгийнхээ ачаар Тэр үхлийг ялж чадсан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иохан 10:17–18-ыг уншаад, Есүс Христийн өвөрмөц гарал үүсэл Түүний Цагаатгалыг хэрхэн боломжтой болгосон талаар эргэцүүлэн бод.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

[Есүс Христийн] үүрэг зорилго бол Цагаатгалыг гүйцэлдүүлэх явдал байлаа. Цагаатгалыг зөвхөн Тэр л гүйцэтгэж чадах байв. Тэр мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас амиа сайн дураараа өгөөд, буцааж авах хүчтэй байсан юм (Иохан 10:14–18-ыг үзнэ үү). Түүний Цагаатгалын гайхамшигтай үр дагаврууд хэмжээлшгүй бөгөөд үүрд мөнхийн юм. Тэрбээр үхлийн зовлонг зайлуулж, үүнээс үүдэлтэй уй гашууг түр зуурын болгосон билээ. (“Есүс Христийн үүрэг зорилго ба үйлчлэл,” Лиахона, 2013 оны 4-р сар, 34)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн энэхүү хосолмол чанар нь мөнх бус амьдралд тантай холбогдож, мөнхөд таныг аврах Түүний чадварын талаар танд юу зааж байна вэ?

2-р хэсэг

Есүс Христийн төрөлт болон амьдрал намайг хайрлах Түүний хайрыг хэрхэн илэрхийлж байна вэ?

Дэлхийг бүтээсэн Агуу Иехова дэлхийд өрөвдөлтэй нялх хүүхэд болж ирсэн нь ямар гайхалтай зүйл байсныг нэг хором бодоод үз. Нифай үзэгдэлд энэ үйлдлийг хайрын илэрхийлэл гэж харсан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 11:13–22-ыг уншаад, Аврагч мэндэлсэн нь таныг хайрлах Түүний болон Түүний Эцэгийн хайрын талаар танд юу зааж болохыг эргэцүүлэн бод. (Тайлбар: Хүлцэл гэдэг үг нь өндөр байр сууринаас доод зэрэглэл, нөхцөл рүү сайн дураараа буурах гэсэн утгатай. Энэ сударт өгүүлсэн хүлцэл Эцэг, Хүү хоёрт хэрхэн хамаатай болохыг тунгаан бод.)

Мариа нялх Есүсийг тэвэрч байгаа нь

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр Есүс Христийн хүлцлийн тухай ийн ярьжээ.

Ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр

Хүү Бурхан бүхий л селестиел гоёл чимэг бүхий тэнгэрлэг гэр орноо эгэл жирийн мөнх бус оромжоор сольсон юм. … Тэрээр бурхны ноёрхлоо балчир хүүхдийн хараат байдлаар сольсон. … Энэ нь зүйрлэж боломгүй цар хүрээ бүхий солилцоо байв. … Тоо томшгүй олон дэлхийг бүтээгч, ариун журам болон хүч чадлаар хязгааргүй нэгэн болох Иехова нь тэжээлийн тэвшинд өлгийдүүлж, энэ дэлхийд ирсэн. (The Infinite Atonement [2000], 64)

Аврагчийг хүмүүсийн дунд тохинуулж, тэдний зовлон зүдгүүрийг эдгээж байгааг Нифай үзэгдлээр хараад, Христийн хүлцлийн талаар илүү ихийг мэдэж авсан (1 Нифай 11:26–31-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 11:32–33-ыг уншаад, Аврагч таны төлөө ямар их зүйлийг хүлцэж байсныг эргэцүүлэн бод (мөн 2 Нифай 26:24-ийг үзнэ үү).

Есүс загалмайгаа үүрч байгаа нь

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бид Есүс Христийн төрөлтийн талаар ярихдаа, үүний дараа тохиолдох зүйлийн талаар зохих ёсоор ярьдаг. Биднийг илүү их халамжлахад Түүний мэдрэх зүйл, туулах зовлон буюу Түүний цовдлолт, амилалтын улмаас Түүний төрөлт туйлын ач холбогдолтой байсан (Aлма 7:11–12-ыг үзнэ үү). Гэхдээ Түүний тохинуулал нь бас Түүний гайхалтай үйлчлэл, тохинууллын гайхамшиг, зовж буй хүмүүст өгсөн тайвшрал, гашуудаж буй хүмүүст өгсөн болон одоо ч өгдөг баяр баясал зэргийг агуулдаг. (“Амар амгалан бай,” Лиахона, 2015 оны 12-р сар, 30)

Есүс шавь нарынхаа хөлийг угааж байгаа нь

Аврагчийн хүлцэл бидэнд юу өгдөг тухай ер бусын жишээг авч үзье. Тэргүүлэх бишопын зөвлөлд үйлчилж байсан бишоп Ричард К.Эйжли ийн тайлбарласан.

Бишоп Ричард К.Эйжли

Бидний хувьд энэ нь юу гэсэн утгатай вэ? Христийн хүлцлийн талаарх бидний ойлголт гайхширах, гүн гүнзгий талархах мэдрэмжээс илүү зүйлийг агуулах ёстой. Түүнийг төлөөлж мөн гэрчлэхээр дуудагдсан Түүний Сүмийн гишүүдийн хувьд бидний хамгийн том боломж бол Түүний үлгэр жишээг дагахыг хичээх явдал юм. …

Аврагчийн нэгэн адил бидний үйлдэж чадах хамгийн агуу сайн сайхан “энэ ах дүүсийн минь дорд нэгэнд” [Матай 25:40] тохинуулах үед тохиох боломжтой. Амьдралын ямар ч нөхцөл байдалд, эсвэл тодорхой дуудлагад байлаа ч гэсэн бид хүн бүр Бурханы хайртай хүүхэд гэдгийг санаж, тэдэнд бүр тэдгээрийн хамгийн дарууханд хүртэл тохинуулж, Эзэн тэдэнд хэрхэн үйлчлэх байсны адил үйлчлэх ёстой. (“The Condescension of God,” Ensign, 2001 оны 12-р сар, 20, 21)

Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дараах дууллуудын нэг эсвэл нэлээд хэдийнх нь шүлгийг сонсох юм уу унших цаг гарга. Дараа нь өөрт төрсөн бодол, мэдрэмжийг тэмдэглэ. Аврагч таныг аврахын тулд “бүх зүйлийн доор бууж ирсэн” (Сургаал ба Гэрээ 88:6) гэдгийг тунгаан бод. Та бусдад үйлчлэхдээ Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар бодож үз.

  • Бурхан Мөнхийн Эцэг минь ээ,” (Дуулал, д. 89)

  •  

  • Назарын Есүс, Аврагч Хаан” (Дуулал, д. 92)

  •  

  •  

  • Би гайхширна,” Дуулал, д. 98)