“18-р хичээлийн багшийн материал: Аврагчийн ач ивээлийн бурханлаг бэлгийг хүлээн авах,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“18-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
18-р хичээлийн багшийн материал
Аврагчийн ач ивээлийн бурханлаг бэлгийг хүлээн авах
Судруудад бид зөвхөн “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр” (2 Нифай 2:8) дамжуулан мөнх амьдралыг хүлээн авч чадна хэмээн заадаг. Энэ хичээлээр суралцагчид Аврагчийн ач ивээл өөрсдөд нь яагаад хэрэгтэй болохыг тайлбарлаж, Түүний ач ивээлийг хүртэж байсан арга замаа хуваалцаж, Түүнд илүү тулгуурлахын тулд юу хийж чадахаа тодорхойлох болно.
Заах зөвлөмж
Их Эзэн болон түүний үйлчлэгчид ач ивээл яагаад хэрэгтэй байдгийг заадаг.
Суралцагчдыг хувь хувьдаа Бурханы тусламж хэрэгтэй байгаа хамгийн чухал хэрэгцээ болон хүслээ жагсаан бичихийг хүс. Жишээ нь: Тэд даван гарахыг хүсэж байгаа уруу таталт, гэм нүгэл, тэмцэж буй сул дорой байдал, тулгардаг сорилт бэрхшээл, шийдвэр, хийж гүйцэтгэхэд тусламж хэрэгтэй байгаа том даалгавар эсвэл хөгжүүлэхийг хүсэж буй Христийнхтэй адил зан чанаруудыг жагсаан бичиж болно. Суралцагчдыг хичээлийн үеэр Есүс Христийн ач ивээлийн талаар ярилцахдаа, эдгээр хүсэл тэмүүллээ дотроо бодоход урамшуул.
Суралцагчдын ач ивээлийн талаарх ойлголтыг үнэлэхийн тулд тэднээс Есүс Христийн ач ивээл гэж юу болохыг тайлбарлахыг хүсэж, тэдэнд ямар нэгэн асуулт байгаа эсэхийг мэдэж авч болно. Шаардлагатай бол дараах тодорхойлолтыг үзүүл.
Дараах усан үзмийн модны зургийг үзүүлж болно. Есүс Христ Цагаатгалаа гүйцэлдүүлэхээр Гетсеманийн цэцэрлэг рүү явахаасаа өмнөхөн усан үзмийн жинхэнэ модны сургаалт зүйрлэлийг заасан гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг Иохан 15:1–8-ыг уншаад, усан үзмийн мод, мөчир, жимсний бэлгэдэл нь Аврагчийн бурханлаг ач ивээлийн бэлгийн талаар юу заадгийг олж мэдэхийг хүс.
Усан үзмийн жинхэнэ модны сургаалт зүйрлэл, ач ивээл хоёрын хоорондох холбоо хамаарлыг харахад нь туслахын тулд дараах асуултуудыг тавих талаар бод.
-
Усан үзмийн мод, мөчир, жимсний бэлгэдлүүд юуг төлөөлж байж болох вэ? Тэдгээр нь Аврагчийн ач ивээл бидэнд яагаад хэрэгтэй байдаг талаар юу зааж болох вэ? (Та суралцагчдад Бид Есүс Христ дотор байснаар сайн үйлийг урагш авчрахад туслах Түүний ач ивээлийг хүлээн авч чадна гэсэнтэй адил зарчмыг олж тогтооход тусалж болно.)
-
Христ дотор байх мөн үлдэх нь ямархуу харагдаж болох вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг уншиж болно.) Аврагчтай холбоотой хэвээр үлдэхэд танд юу тусалсан бэ? Есүс Христээс болон Түүний ач ивээлийн бэлгээс холдсон гэж бодож байгаа хүн юу хийж болох вэ?
Та нэг юм уу хоёр суралцагчийг урьж, Аврагчийн ач ивээлийн бэлгийн талаарх мэдрэмжийг нь хуваалцуулж болно. Та гэрчлэлээ хуваалцахыг бодоорой.
Бид амьдралдаа Их Эзэний ач ивээлийг хүлээн авч чадна.
Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх бэлэг болон төлбөрийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Христийн ач ивээл нь бэлэг эсвэл ямар нэгэн олж авах ёстой зүйл байсан талаар юу мэддэгээ тайлбарлахад суралцагчдыг урь. (Шаардлагатай бол суралцагчид 2-р хэсгийг эсвэл “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсгээс зарим материалыг уншихад хэдэн минут зарцуулж болно. Хэрэв тэд эдгээр санааг хичээлийн эхэнд тайлбарласан бол та дараах жишээгээр үргэлжлүүлж болох юм.)
Дараах жишээг үзүүлээд, чанга унш.
Сакура, Тобиас, Элэна нарт ямар хариулт өгч болох талаар хуваалцахыг суралцагчдаас хүс. Та суралцагчдадаа гүнзгийрүүлэн суралцахад нь туслахын тулд дараах асуултуудаас алиныг нь асуувал зүйтэй болох талаар эргэцүүлэн бод.
-
Энэ хүн Аврагчийн ач ивээлийн бэлгийн талаар ямар ямар буруу ойлголттой байж болох вэ?
-
Иймэрхүү буруу ойлголт Аврагчийн ач ивээлийг хүртэх эсвэл үүнд тулгуурлахад хэрхэн саад болох вэ?
-
Та энэ хүнтэй Аврагчийн ач ивээлийн талаарх ямар сургаал, зарчмыг хуваалцаж болох вэ?
Суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийг самбарт жагсаан бич. Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнүүдийг тодорхойлж болох юм. Ач ивээл нь хөдөлмөрлөснийхөө шанд авдаг шагнал биш, харин Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн мэдээний дагуу амьдрахыг хичээснээр хүлээн авдаг бэлэг юм. Бид Их Эзэний ач ивээлийг хамгийн сайнаараа хичээхээс өмнө болон хичээх явцдаа мөн үүний дараа хүртэх боломжтой.
Бэлтгэх материалын 3-р хэсэгт Их Эзэний ач ивээл бидний амьдралд хэрхэн үйлчилдэг тухай дүрсэлсэн судрын түүхүүдийг уншиж судлах байсан гэдгийг суралцагчдад сануул. (Та суралцагчдад сонгосон судрын түүхээ унших цаг гарган өгч болно.) Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Суралцагчдыг судрын хэсгээ тайлбарлаж, бэлтгэх материалын 3-р хэсгийн гурван асуултад хариулахад урь.
Суралцагчдыг хичээлийн эхэнд жагсаан бичсэн хувийн хэрэгцээ, хүсэл тэмүүллээ эргэн харахад урьснаар хичээлээ төгсгөж болно. Амьдралдаа Их Эзэний ач ивээлийг илүү их урьж, итгэлтэйгээр урагшилж, Түүний бурханлаг хүчинд бүрэн дүүрэн тулгуурлахын тулд юу хийж чадах талаар залбирч байгаад бодож, бичиж тэмдэглэх цагийг тэдэнд гаргаж өг.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээс өмнө суралцагчдад дараах зурвасыг эсвэл өөрийн бичсэн зурвасыг илгээж болно. Та 19-р хичээлд бэлтгэх материалыг судлахдаа, сүнсний дэлхий дээрх хүмүүст тохинуулсан Есүс Христийн тохинууллын талаар илүү сайн ойлгосноор амьдрал нь адислагдаж болох хэн нэгэн хүний талаар бодоорой.