Институт
25-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх


“25-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“25-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

25-р хичээлийн багшийн материал

Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх

“Түүний зам бол энэ амьдралд аз жаргал уруу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org) учраас Есүс Христийн итгэлтэй шавь байхын тулд гаргаж буй хүчин чармайлт бүр үнэ цэнтэй. Энэ хичээлээр суралцагчид Их Эзэн шавь нараасаа юу хүсдгийг олж мэдэх болно. Тэд мөн Есүс Христийн илүү үнэнч, итгэлтэй шавь болохын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодно.

Заах зөвлөмж

Есүс Христ бид бүгдийг Түүний шавь байхад урьдаг.

Есүс төлөөлөгчдийнхөө хөлийг угааж буй зургийг үзүүлээд, нэг юм уу хоёр суралцагчаас Аврагч өөрсдийнх нь хөлийг угаасан бол ямар мэдрэмж төрөх байсан талаар хуваалцахыг хүс.

Есүс Петрийн хөлийг угааж байгаа нь

Та дараах асуултуудыг суралцагчдад харуулаад, эдгээрийг нэг минутын турш тунгаан бодохыг хүс.

  • Би Аврагчийн төлөөлөгчдөдөө хандсан үйлдлээс Түүний зан чанарын талаар юу сурч болох вэ? Би Христийнхтэй адил зан чанаруудыг хэрхэн илүү сайн даган дуурайж чадах вэ?

Эдгээр асуулт бол Есүс Христийн илүү сайн шавь байхын төлөө хичээж байхдаа өөрөөсөө асууж болох асуултууд гэдгийг тайлбарла. Христийн шавь гэдэг нь Аврагчийг дагаж, Түүний сургаалын дагуу амьдардаг хүнийг хэлдэг (Сургаал ба Гэрээ 41:5-ыг үзнэ үү). Аврагч төлөөлөгчдийнхөө хөлийг угаасны дараа тэдэнд шавь байх талаар илүү ихийг заасан.

Суралцагчдыг Иохан 13:14–17, 34–35; 14:15-ыг уншаад, Есүс Христийн шавь нь… гэсэн өгүүлбэрийг гүйцээж бичихэд урь.

Зарим суралцагчийг гүйцээж бичсэн өгүүлбэрүүдээ хуваалцахад урь. Тэдгээр нь “бусдад үйлчилдэг,” “бусдыг хайрладаг,” “Түүний зарлигуудыг дагадаг” гэх мэт хэллэгүүдийг багтаасан байж болно. Суралцагчдыг хариулах үед та дараахтай адил эргэн шалгах асуултуудыг тавьж болно. Тухайлбал:

  • Сударт эсвэл таны амьдралд хэн ийм шавийн үлгэр жишээг үзүүлдэг вэ? Түүний үлгэр жишээ танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдад өөрийгөө үнэлэх боломжийг олго. Өөрийгөө үнэлэх нь хувь хүний өсөлтөд тустай хэрэгсэл байж болно. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд энэ нь суралцагчдыг буруутай мэт мэдрэхэд эсвэл сэтгэлээр унахад хүргэдэг. Дараах үнэлгээгээр өөрийгөө үнэлж дуусаад өөртөө тэвчээртэй, энэрэнгүй хандахыг суралцагчдад сануул. Их Эзэн “та нарын сул дорой байдалд би нигүүлсэнгүй байх болно” (Сургаал ба Гэрээ 38:14) хэмээн айлдсан.

Суралцагчдад дараах үнэлгээний материалыг харуулах юм уу хуулбарыг тарааж өг.

Шавь байх талаарх өөрийгөө үнэлэх үнэлгээ

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—25-р хичээл

Мэдэгдэл тус бүрийг уншиж үзээд, дараах шалгуурыг ашиглан өөрийгөө үнэл. Үүнд: 1 = огт санал нийлэхгүй байна, 2 = зарим талаар санал нийлэхгүй байна, 3 = аль нь ч биш, 4 = зарим талаар санал нийлж байна, 5 = бүрэн санал нийлж байна.

  1. Би Есүс Христийн шавь байхыг чин сэтгэлээсээ хичээдэг.

  2. Би өдөр бүр Аврагчийн зарлигуудыг дагахыг хичээдэг.

  3. Би эргэн тойрныхоо хүмүүсийг Есүс Христтэй адил хайрлаж, үйлчлэхийг хичээдэг.

  4. Би Аврагчийг дагахын тулд дэлхийн зүйлүүдийг хүсэх хүслээ золиослохоор хичээдэг.

Шавь байх талаарх өөрийгөө үнэлэх үнэлгээ

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал—25-р хичээл

Шавь байх талаарх өөрийгөө үнэлэх үнэлгээний тараах материал

Суралцагчдад хариултаа бичих цаг гаргаж өгсний дараа тэднийг энэхүү үнэлгээнээс юу сурснаа тунгаан бодоход хэдэн хором зарцуулахыг урь.

Аврагч баян залуу захирагчийг өөртөө дүгнэлт хийхэд урьсан тухай суралцагчидтай хуваалц. Нэг суралцагчийг энэ залуугийн түүхийг (бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү) хураангуйлахад урь.

2:26
  • “Надад өөр юу дутагдаж байна вэ?” гэсэн асуултын юу нь ач холбогдолтой байна вэ? (Maтай 19:20). Есүс Христийн бүх шавь өөрсдөөсөө ийн асуух нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг Марк 10:21-ийг уншаад, энэ баян залуу захирагчийн талаарх Аврагчийн мэдрэмжийг Марк хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урь.

  • Өөрчлөх шаардлагатай зүйлээ олж илрүүлэх үед Аврагчийн хайрыг мэдрэх нь танд хэрхэн туслах вэ?

  • “Загалмай[гаа] үүрээд” Есүс Христийг дагах гэдэг нь ямар утгатай вэ? (Та Иосеф Смитийн Орчуулга, Матай 16:25–26 [Иосеф Смитийн Орчуулгын хавсралтаас. Энэ хавсралтыг https://churchofjesuschrist.org/study/scriptures/jst?lang=eng] гэсэн холбоосоор орж үзнэ үү мөн бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Үлиссэс Соарэсын хэлсэн үгийг уншиж болох юм.)

Дараа нь та суралцагчдаар бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Ларри Р.Лоорэнсын хэлсэн үгийг уншуулж болно. Дараа нь доорх асуултуудыг үзүүлж, суралцагчдыг өөртөө хамгийн их хамааралтай гэж үзсэн асуултын талаар бодлоо бичихэд урь.

  • Таныг сүнслэг байдлын хувьд ахиц дэвшил гаргахад юу саад болж байна вэ?

  • Та загалмайгаа үүрч, Түүнийг дагах хүслээ Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?

  • Танд Есүс Христийн илүү сайн шавь болохын тулд энэ цаг үед золиослох хэрэгтэй гэж бодож байгаа зүйл бий юу?

Их Эзэн Ѳѳрийн шавь нарыг хүчирхэгжүүлдэг.

Та ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах захиасыг үзүүлээд, шавь байхын төлөөсийг төлөх хүсэлтэй хүмүүст амлагдсан адислалуудыг хайж олоход суралцагчдыг урьж болно.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Шавь болох үнэ бол хэтэрхий өндөр өртөгтэй, дэндүү дарамттай гэж олон хүн боддог. Зарим хүний хувьд энэ бол бүрмөсөн бууж өгдөг зүйл юм. Гэхдээ уг загалмай харагдаж байгаа шигээ тийм ч хүнд биш. Дуулгавартай байснаар бид үүнийг авч явах илүү их хүчийг олж авдаг.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” (Матай 11:28–30) хэмээн гуйдаг. (James E. Faust, “Discipleship,” Liahona, Nov. 2006, 22)

Та суралцагчдаас хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ хамтран Ром 8:16–18, 28, 35, 38–39-ийг уншихыг хүс. Шавь байхаас ирдэг сорилтуудтай тулгарах үед тэдэнд тусалж болох үнэнийг олж мэдэхэд тэднийг урь. (Суралцагчид дараах үнэнүүдийг тодорхойлж болно. Хэрэв бид итгэлтэй шавь байх аваас Есүс Христийн өв залгамжлагчид болж, Түүнтэй хамт алдарших боломжтой. Хэрэв бид Бурханыг хайрладаг бол бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно.)

Суралцагчдыг олж мэдсэн үнэнүүдээ хуваалцаж байх үед тэдэнд дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Бид Есүс Христийн өв залгамжлагч болж чадна гэдэгт итгэх нь итгэлтэй шавь хэвээр үлдэхэд маань хэрхэн тусалж болох вэ? (Та 2 Нифай 9:18-ыг уншиж болно. Хамтарсан өв залгамжлагч нь нөгөө хүнтэйгээ адил өвийг хүлээн авдаг гэдгийг онцлох нь чухал байж болох юм [Сургаал ба Гэрээ 76:50, 55–59; 84:38-ыг үзнэ үү].)

  • Шавийн зам хэцүү санагдах үед Бурханыг болон Түүний таныг гэх хайр таныг хэрхэн дэмжиж байсан бэ?

Хичээлийн төгсгөлд та ангиараа ярилцсан шавь байх зарчмуудын талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.  

1:40

 

 

2:54