“26-р хичээлийн багшийн материал: Есүс Христтэй илүү адилхан болох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“26-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
26-р хичээлийн багшийн материал
Есүс Христтэй адилхан болох
Есүс Христ биднийг шавь нар нь болохын хувьд Өөртэй нь адилхан болоосой гэж хүсдэг (3 Нифай 27:27-г үзнэ үү). Энэ хичээлээр суралцагчид Христийнхтэй адил зан чанаруудыг цаашид хөгжүүлснээр хэрхэн Аврагчтай илүү адилхан болж болох талаар эргэцүүлэн бодно. Тэд мөн Христийнхтэй адил тодорхой нэг зан чанарыг сонгон авч, үүнийгээ илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд юу хийж чадахаа тодорхойлох боломжтой байна.
Заах зөвлөмж
Есүс Христ шавь нартаа Өөртэйгөө адилхан болохыг зааварчилсан.
Хичээлийн эхэнд, бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн үгийг суралцагчдад үзүүлэх юм уу тэднийг уншихад урь. Тэгээд дараах асуултыг тавь.
-
Ямар нэгэн зүйлийн талаар мэдэх, ямар нэгэн зүйлийг хийх, ямар нэгэн зүйл болох гэсэн ойлголтууд хоорондоо ямар ялгаатай вэ?
3 Нифай 27-ын агуулгыг нэгтгэн дүгнээд, дараа нь 3 Нифай 27:27-г хамтдаа унш. Эсвэл та Мормоны Номын видеонуудаас (ChurchofJesusChrist.org) холбогдох бичлэгийг үзэж болно. Есүс Христ шавь нараасаа Өөртэй нь адилхан болохыг хүсдэг гэсэн үнэнийг харуулахыг бодоорой.
Та Христийн зан чанарыг харуулсан зарим зургийг үзүүлж болно. Дараа нь суралцагчдыг дараах судрын хэсгүүдээс нэг юм уу хоёрыг сонгон уншиж, Христийнхтэй адил зан чанаруудыг хайж олоход урь.
-
Та Есүс Христийн ямар зан чанаруудыг цаашид өөртөө хөгжүүлэхийг хүсэж байна вэ? (Суралцагчдын тодорхойлсон зан чанаруудыг самбарт жагсаан бичиж болно.)
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Аврагчтай илүү адилхан болохыг хичээснээр хэрхэн адислагдсан бэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн үгийг уншиж болно.)
Дараах жишээтэй адил зүйлийг хуваалцах талаар бодож үз.
-
Танд Элизагийнхтай адил мэдрэмж төрж байсан уу? Та түүнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Бид Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхээр эрэлхийлэх үедээ өөр ямар сорилтуудтай тулгарч болох вэ?
-
Биднийг Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг хичээх үед сайн мэдээний ямар зарчмууд илүү их итгэл найдвар төрүүлж туслах вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчид бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгийг эсвэл Мозая 4:27; Ифер 12:27; Сургаал ба Гэрээ 78:17–18; 93:13 гэсэн судруудаас уншиж болно.)
Их Эзэнтэй адил болох талаар бага багаар ойлгуулахын тулд та Фүжи уулын зургийг үзүүлээд, ахлагч Скотт Д.Вайтинг, Вайтинг эгч нарын дараах туршлагыг уншиж өгч болно. (Эсвэл Ерөнхий чуулган дээр ахлагч Вайтингийг энэхүү туршлагаа хуваалцахыг үзэж эсвэл сонсож болно [2:35-аас 3:09 хүртэл]).
Хэдэн жилийн өмнө, эхнэр бид хоёр Япон улсын хамгийн өндөр уул болох Фүжи уул руу авирах замынхаа эхэнд зогсож байв. Өгсөж эхлэх үед орой нь нэлээн хол харагдаж, хүрч чадах болов уу гэж бодогдож байлаа.
Цаашлах тусам ядарч, булчин хөндүүрлэж, өндрийн нөлөө ч нөлөөлж эхлэв. Бидний хувьд дотроо зөвхөн дараагийн алхамдаа төвлөрөх нь л чухал болсон. Бид өөрсдөдөө “Орой дээр гарах хүртэл хол байгаа ч дараагийн алхмаа хийж чадна” гэж хэлж байлаа. Хэсэг хугацааны дараа энэ хүнд хэцүү даалгавар алхам алхмаар хэрэгжих боломжтой болсон юм. (Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 9–10)
-
Вайтинг ах, эгч хоёрын туршлага Есүс Христтэй илүү адилхан болох сэдэвтэй хэрхэн холбогдож болох вэ?
Суралцагчдыг бодлоо хуваалцсаны дараа, ахлагч Вайтингийн дараах мэдэгдлийг үзүүл.
Есүс Христ шиг болох нь биднээс зүрх сэтгэл, оюун ухаанаа төдийгүй бүр мөн чанараа өөрчлөхийг шаардана. Энэ нь зөвхөн Есүс Христийн авралын ач ивээлээр л боломжтой болдог.
Та бодитой өсөж хөгжихийн тулд тасралтгүй зүтгэх хэрэгтэй болно. Ууланд авирахын тулд өмнө нь бэлдэх мөн авирах үедээ тэсвэр хатуужил, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг шиг амьдралын энэхүү аян хичээл зүтгэл, золиос гаргахыг мөн адил шаардах болно. Христийн үнэн шашинтан байх гэдэг нь өөрсдийн Эзэнтэй адил болохыг хичээнэ гэсэн үг. Энэ нь биднээс байнга хамгийн сайнаараа хичээхийг шаарддаг. (Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10–11)
Суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх “Бодол санаагаа бичиж тэмдэглэ” үйл ажиллагаа руу очиход урь. Тэгээд дараах үйл ажиллагаануудаас суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад хамгийн сайн тохирохыг сонго.
-
Суралцагчдыг “Миний сайн мэдээг номло” гарын авлагын “Зан чанарын үйл ажиллагаа”-г хийж дуусгахад эсвэл уг туршлагаас юу сурсан, юу сурч болох талаар тунгаан бодоход урь.
-
Суралцагчдад бэлтгэх материалын “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсэг дэх үгүүдээс аль нэгийг сонгон унших (эсвэл уншиж эхлэх) хугацаа өг. Тэд мөн Сайн мэдээний номын сангаас Христийнхтэй адил зан чанар гэж хайснаар судлах эх сурвалжаа өөрсдөө олж болно.
-
Зарим суралцагчийг Аврагч тэдний ажиллахаар сонгосон зан чанарыг хэрхэн үлгэрлэн харуулсан тухай жишээг судраас хуваалцахад урь. (Бэлтгэх материалын 3-р хэсэг дэх “Бодол санаагаа бичиж тэмдэглэ” үйл ажиллагааны 2-р алхмыг үзнэ үү.)
-
Суралцагчдыг Аврагчтай илүү адилхан болох талаар сурсан зүйлээ таньдаг хүнтэйгээ хуваалцахад урь. (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх “Хичээлд бэлтгэх ярилцлага” үйл ажиллагаа эсвэл 3-р хэсэг дэх “Бодол санаагаа бичиж тэмдэглэ” үйл ажиллагааны 3-р алхмаас нэмэлт санааг үзнэ үү.)
Хичээлийн төгсгөлд та дараах асуултуудыг харуулж, суралцагчдыг төрсөн сэтгэгдлээ тунгаан бодоход урьж болно.
-
Өөрийн сонгосон Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх эсвэл хүчирхэгжүүлэх нь таны амьдрал болон харилцаанд хэрхэн нөлөөлж чадах вэ?
-
Та энэ зан чанарыг хөгжүүлэхийн тулд энэ долоо хоногт ямар өчүүхэн мөн энгийн алхмуудыг хийж болох вэ?
-
Та энэ зан чанарыг хөгжүүлэх эсвэл хүчирхэгжүүлэхийн тулд Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлэх вэ?
Цөөн суралцагчийг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр мэдэрсэн, сурсан эсвэл бичсэн зүйлээ хуваалцахад урихыг бод. Та мөн гэрчлэлээ хуваалцаж болно.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судлахад урамшуулахын тулд дараах эсвэл өөрийн явуулахыг хүссэн зурвасын аль нэгийг илгээх тухай бодож үз. 27-р хичээлийг судлахдаа найдвар, гэрэл, амь гэсэн үгсийн хоорондын холбоог анхаарч үз.