“16-р хичээлийн багшийн материал: Аврагчийн агуу цагаатгагч золиосыг хүлээн авах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“16-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
16-р хичээлийн багшийн материал
Аврагчийн агуу цагаатгагч золиосыг хүлээн авах нь
Есүс Христийн Цагаатгал нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний гол цөм мөн. Энэ хичээлийн үеэр суралцагчид Есүс Христ “бүх л хүн төрөлхтний нүглийг цагаатгах” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл, ChurchofJesusChrist.org) төлөөсийг төлсөнд нь талархах сэтгэлээ гүнзгийрүүлэх боломжтой. Тэднээс наманчлалыг илүү Христэд төвлөрсөн, амьдралынхаа баяр баясалтай хэсэг болгохын тулд юу хийж чадах талаараа эргэцүүлэн бодохыг хүсэх болно.
Заах зөвлөмж
Уналтаас болж бидэнд Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй болсон.
Та дараах жишээг хуваалцсанаар хичээлээ эхлүүлж болно.
-
Та Их Эзэний Цагаатгалын талаарх Логаны үзэл бодлыг хэрхэн тайлбарлах вэ? Логан Аврагчийн Цагаатгалын талаар ямар буруу ойлголтуудтай байна вэ?
-
Уналтын талаар судлах нь Есүсийн Цагаатгалын талаарх Логаны бодолд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж болно.
Уналтын сургаал болон бүх хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний нөлөөг ойлгож, хүлээн авах хүртлээ хэн ч өөрт нь Христ яагаад хэрэгтэйг зохих ёсоор ойлгож мэддэггүй. (A Witness and a Warning: A Modern-Day Prophet Testifies of the Book of Mormon [1988], 33)
Суралцагчдыг ганцаараа эсвэл өөр хэн нэгэнтэй хамтраад Адам, Ева хоёрын Уналтын зарим үр дагаврыг жагсаахыг хүс. (Суралцагчид тусламж хэрэгтэй бол бэлтгэх материалын 1-р хэсгийг эргэн харж болно.) Дараа нь тэднийг сурч мэдсэн зүйлсээ ангитай хуваалцуулахаар урьж болно. Суралцагчид хуваалцаж дууссаны дараа та доорх асуултуудаас нэг эсвэл хэд хэдийг түүн асууж, тэдэнд ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь тусалж болно.
-
Яагаад бүх хүнд, Логан шиг “сайн”, “дуулгавартай” хүмүүст ч Их Эзэний Цагаатгалын шууд, байнгын хэрэгцээ байдаг вэ? (Тустай гэж үзвэл (2 Нифай 9:7–9-ийг унш. Суралцагчид дараахтай ижил төстэй зарчмыг тодорхойлж болох юм: Зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид сүнсний болон биеийн үхлийг давж чадна.)
-
Биеийн үхэл, сүнсний үхэл нь ямар утгатай вэ? (Шаардлагатай бол бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг дахин уншиж болно. Иаков биеийн болон сүнсний үхлийг яагаад “аймшигт мангас” хэмээн дүрсэлсэн гэж та бодож байна вэ? (2 Нифай 9:10).
-
Сүнсний болон биеийн үхлийг даван гарч болох цорын ганц зам нь Аврагч гэдгийг мэдэх нь танд Түүний талаар ямар бодол, мэдрэмж төрүүлж байна вэ? (Мозая 3:17-г үзнэ үү).
Бид наманчилж, гэтэлгэгдэж болохын тулд Есүс Христ Гетсеманид болон загалмай дээр зовж шаналсан.
Суралцагчдад тэднийг хичээлд бэлтгэхдээ Марк 14:33–37, Лук 22:43–44, Сургаал ба Гэрээ 19:18-ыг уншиж, өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг хүссэн гэдгийг сануул. Суралцагчдад эдгээр хэсгийг уншиж нягтлах цаг өг. Тэгээд тэднийг жижиг бүлгүүдэд хуваагаад, дараах тараах материалыг өгнө үү.
Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан, тэднээс хичээл дээрх хэлэлцүүлгийн үеэр сэтгэлд нь нөлөөлсөн зүйлийн тухай хуваалцахыг хүсэж болно. Эсвэл та дараах хоёр мэдэгдлийг танилцуулснаар наманчлалын зарчим дээр төвлөрч болно. Суралцагчдыг өөрсдийн наманчлах хэрэгцээг харахад аль нь тэдэнд хамгийн их хамаарч байгааг бодож үзэхийг зөвлө.
-
Наманчлал нь зайлсхийх хэрэгтэй ял шийтгэл юм шиг санагддаг.
-
Наманчлал нь баяр баясалтайгаар хүлээж авах ариун нандин бэлэг шиг санагддаг.
Суралцагчдад наманчлалд хандах хандлагаа тунгаан бодоход нь туслахын тулд бэлтгэх материалын 3-р хэсэгт буй ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үгийг чанга унших талаар бодож үз. Дараа нь дараах үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад тусалж болно: “Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг” (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77). Дараа нь дараах асуултыг тавь. Үүнд:
-
Ямар арга замаар итгэл, наманчлал хоёр Аврагчийн хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг вэ?
-
Бид наманчлалыг ариун нандин бэлэг гэж харан, илүү баяр баясалтайгаар хүлээн авахын тулд юу хийж болох вэ?
Суралцагчдыг асуултад хариулсны дараа тэдэнд наманчлалыг амьдралынхаа илүү баяр баясалтай, утга учир бүхий хэсэг болгохын тулд хийж чадах зүйлээ бичиж тэмдэглэх цаг өгч болно.
Цаг гарвал хэдэн суралцагчийг наманчлал тэдэнд Аврагчийн цэвэршүүлэгч хүчийг хүлээн авахад хэрхэн тусалсан талаар хуваалцахыг хүсэж болно. Хуваалцахдаа өмнөх гэм нүглээ илчлэхгүй байхыг сануул.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг 17-р хичээлд бэлдэхэд урамшуулан дэмжихийн тулд дараах зурвасыг илгээх талаар бодоорой. 17-р хичээлд бэлтгэх материалыг судлахдаа Аврагчийн хоосон булшны утга учрын талаар тунгаан бодоорой.