“1: Үйлдэх хамтрагчид,”Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“1: Үйлдэх хамтрагчид,”Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх
Үйлдэх хамтрагчид
Үйлдэх хамтрагчтай байхын ашиг тус
Унш:
Та бусдын тусламжтай агуу зүйлсийг гүйцэтгэж чадна. Жишээлбэл, номлогчдод дэмжиж туслах хамтрагч байдаг. Манай бүлэгт, бидэнд ч мөн адил хамтрагчид байгаа. Үйлдэх хамтрагчид бие биедээ амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгэндээ дараах арга замаар тусалдаг. Үүнд:
-
Долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ утсаар холбогдоно, зурвас бичнэ эсвэл айлчилж очно.
-
Бүлгийн цугларалтаар сурсан зүйлсээ ярилцана.
-
Амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгнээ урамшуулна.
-
Хүндрэл бэрхшээлийн талаар хамтдаа зөвлөлдөнө.
-
Нэг нэгнийхээ төлөө залбирна.
Ярилц:
Ямар нэг хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхэд өөр нэг хүн танд хэрхэн тусалж байсан бэ?
Унш:
Хамтрагч байх нь хэцүү биш, бас их цаг шаардахгүй. Яриагаа эхлүүлэхийн тулд та ийн асууж болно.
-
Бүлгийн өнгөрсөн уулзалтаас танд юу таалагдсан бэ?
-
Энэ долоо хоногт танд ямар сайн зүйл тохиолдсон бэ?
-
Та энэ долоо хоногт Миний суурь зарчмыг хэрхэн ашигласан бэ?
Ярианы хамгийн чухал хэсэг нь амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгэндээ туслах явдал юм. Та ийн асууж болно.
-
Та амлалтаа хэр сайн биелүүлж байгаа вэ?
-
Хэрэв заримыг нь биелүүлж чадаагүй бол танд тусламж хэрэгтэй байна уу?
-
Би таныг хэрхэн хамгийн сайнаараа дэмжиж чадах вэ?