“10: Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020) “10: Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах—Зарцуулах дээд хугацаа: 20 минут Тунгаан бод: Таны хувьд хамгийн чухал зарим зүйлс юу вэ? Үз: “Doing What Matters Most” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Хамгийн чухал зүйлсээ хийх нь” эхийг унш.) 2:3 Хамгийн чухал зүйлсээ хийх нь Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол доорх эхийг уншина уу. Өгүүлэгч: 12-р сарын нэгэн харанхуй шөнө Флорида мужид онгоц осолджээ. 100 гаруй хүн нас барсан байв. Тэд аюулгүй газраас ердөө 20-хон бээрийн зайд байв. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Осол гарсны дараа шалтгааныг нь олж тодорхойлохыг оролдсон. Газардах төхөөрөмж зөв доошилсон байв. Онгоц нь механикийн хувьд төгс нөхцөлд байсан. Ганцхан зүйлээс бусад бүх зүйл зүй зохистой ажиллаж байв.Энэ нь шатсан гэрэл байв. 20 цент орчмын үнэтэй жижигхэн чийдэнгийн гэрэл зуу гаруй хүнийг үхэлд хүргэсэн харамсмаар үйл явдлуудын хэлхээг эхлүүлсэн байв. Мэдээж, шатсан гэрэл ослын шалтгаан байгаагүй. Энэ нь онгоцны бүхээгийнхэн хамгийн чухал зүйлийг харалгүй, тэр мөчид хамаатай гэж бодсон зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлснээс болсон байв. Маш чухал зүйл дээр биш, чухал биш зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хандлага зөвхөн онгоцны нисэгчдэд биш, харин хүн бүрд тохиолддог. Бид бүгдээрээ эрсдэлд байна. … Таны бодол санаа, зүрх сэтгэл зөвхөн уг мөчид хамаатай зуурдын үл баригдам зүйлсэд төвлөрч байна уу, эсвэл хамгийн чухал зүйлсэд төвлөрч байна уу? (“Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60-ыг үзнэ үү.) Ярилц: Ямар чухал бус зүйл бидний өсөж хөгжих явцад саад болдог вэ? Сайн мэдээний ёслолууд бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Унш: Судрын дараах хэсгийг болон Сүмийн удирдагчдын мэдэгдлийг унш. “Үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20). “Бид Сургаал ба Гэрээний 109-р хэсгийг сайтар судлаад, ерөнхийлөгч Хантэрын ‘[бидний] гишүүнчлэлийн агуу бэлгэ тэмдэг болгон, Их Эзэний ариун сүмийг босгох’ уриалгыг дагавал бидэнд сайн зүйлс ирнэ” гэсэн зөвлөмжийг дагах хэрэгтэй (Квинтин Л.Күк, “Өөрийгөө ариун сүмд байгаагаар хар,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99). “Бид бүгдийн хүрэхийг хичээж байгаа төгсгөл нь Их Эзэний өргөөнд Түүний хүчээр хишиг хүртэн, гэр бүлээрээ лацдан холбуулж, Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралд тэнцүүлдэг ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байх явдал юм. Ариун сүмийн ёслол, тэнд байгуулдаг гэрээнүүд тань амьдрал, гэрлэлт, гэр бүл, дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд юм. Таны ариун сүм дэх шүтлэг бишрэл болон өвөг дээдсийнхээ төлөө тэнд хийсэн үйлчлэл нь өсөн нэмэгдэх хувийн илчлэлт ба амар амгалангаар адисалж мөн гэрээний зам дээр үлдэх шийдлийг тань бэхжүүлэх болно” (Russell M. Nelson, “As We Go Forward Together,” Ensign, Apr. 2018, 7). Ярилц: Ариун сүмийн шүтлэг бишрэл болон гэр бүлийн түүхийн ажил хэрхэн бидний сэтгэл хөдлөлийг илүү тогтвортой, илүү сэтгэлийн тэнхээтэй байлгаж чадах вэ? Амлалт өг: Надад ариун сүмийн зөвшөөрлийн бичиг байгаа бол би ариун сүмд орох өдрийг товлоно. Хэрвээ надад ариун сүмийн зөвшөөрлийн бичиг байхгүй бол би зөвшөөрлийн бичгээ шинэчлэхийн тулд эсвэл ариун сүмийн ёслолуудаа хүлээн авахад хэрхэн бэлтгэж болох тухай ярилцахын тулд бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзах цаг тохирно.