Бие даасан байдал
Бие даасан байдлын зам дээрээ үргэлжлүүл


“10: Бие даасан байдлын зам дээрээ үргэлжлүүл,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2021)

“10: Бие даасан байдлын зам дээрээ үргэлжлүүл,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх

Бие даасан байдлын зам дээрээ үргэлжлүүл

Унш:

Баяр хүргэе! Өнгөрсөн 10 долоо хоногийн турш та шинэ дадалтай болж мөн илүү биеэ даасан байдалд хүрсэн. Их Эзэн танаас эдгээр чадвараа сайжруулж мөн шинэ чадварыг хөгжүүлээсэй хэмээн хүсдэг. Биднийг залбирч мөн сонсох үед Ариун Сүнс бидэнд амьдралдаа ямар зүйлийг сайжруулах хэрэгтэй байгаагаа мэдэхэд тусална.

Амлалт өг:

Дараагийн 10 долоо хоногийн турш дараах зүйлсийг үйлдэхээр амла. Үйлдэл бүрийг гүйцээгээд, дөрвөлжнийг чагтал.

  • Миний суурь зарчмууд ба бие даасан байдлын бүх 10 дадлыг давтан үзэж мөн тэдгээрийн дагуу үргэлжлүүлэн амьдар.

  • Бие даасан байдлын талаар сурсан зүйлээ бусадтай хуваалц. Бүлгийнхээ гишүүдэд үргэлжлүүлэн тусалж, бие даах чадвар хөгжүүлэх шинэ бүлгийг зохицуулахад тусал.

  • Бие даах чадвар хөгжүүлэх өөр бүлэгт оролцсоноор чадвараа бэхжүүл.

  • Доор харуулсан бие даасан байдлын тухай сургаалын зарчмуудаас суралц.

Бие даасан байдлын сургаалын зарчмууд

Бие даасан байдал бол зарлиг юм

Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь Их Эзэний зорилго бөгөөд Түүнд ийн үйлдэх хүч бий

Материаллаг болон сүнслэг хэрэгцээ нь нэг юм

Сургаал ба Гэрээ 78:13–14; Мосе 2:27–28

Сургаал ба Гэрээ 104:15; Иохан 10:10; Maтай 28:18; Колоссай 2:6–10

Сургаал ба Гэрээ 29:34; Алма 34:20–25

Унш:

“Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нарыг энэ … замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой. Та нар … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой” (2 Нифай 31:19–20).

“Их Эзэн бидэнд үйлчлэх мөн бие даах чадвараа хөгжүүлэх боломжоор хангах удирдамжийг бидэнд өгөхүйцээр биднийг анхаардаг. Түүний зарчмууд байнгын бөгөөд хэзээ ч өөрчлөгддөггүй” (Marvin J. Ashton, “Give with Wisdom That They May Receive with Dignity,” Ensign, Nov. 1981, 91).

Хэвлэх