“Тэргүүн зөвлөлийн захиас,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“Тэргүүн зөвлөлийн захиас,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх
Тэргүүн зөвлөлийн захиас
Хүндэт ах, эгч нар аа,
“Их Эзэн ‘Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой’ [Сургаал ба Гэрээ 104:15] хэмээн тунхагласан. Энэ илчлэлт нь бидэнд өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах чадварыг буюу бие даасан байдлын үүд хаалгыг нээж, адислалуудыг өгнө хэмээх Их Эзэний амлалт юм.
Энэхүү дасгал ажлын номыг Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөрийн зарчмуудад болон Их Эзэнд итгэх итгэлд суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэсэн. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан хүч чадлыг хүлээн авах боломжийг танд илүү их олгох болно.
Бид та нарыг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдах болно. Та илүү бие даасан болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авна. Та илүү их найдвар, амар амгалан, өсөлт хөгжлөөр адислагдана.
Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгт итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэр таныг мэддэг бөгөөд бие даахын сүнслэг болон материаллаг адислалуудыг өгөхөд бэлэн байдаг.
Хүндэтгэсэн,
Тэргүүн зөвлөл