Бие даасан байдал
Тунгаан бод


“5: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“5: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Тунгаан бод—Зарцуулах дээд хугацаа: 5 минут

Дор бүрнээ өнөөдөр юу сурсан талаараа мөн Бурхан танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг бодож үз. Эшлэлийг уншин, доорх асуултуудад хариулж бич.

“Зарим үед бидэнд … “хагархай сав шиг” санагдах үе байвч сав өөрөө бурханлаг ваарчны гарт байгааг санах ёстой. Гэмтсэн оюун санаа нь хугарсан яс, шархалсан зүрх сэтгэл эдгэрдгийн адилаар эдгэрнэ. Бурханыг тэдгээр засварыг хийж байх үед бид тэр хүмүүст энэрэнгүй, шүүмжлэлгүй, сайхан сэтгэлээр хандаж туслах ёстой” (Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42).

Өнөөдөр миний сурсан хамгийн чухал зүйл юу вэ?

Би өнөөдөр сурсан зүйлсийнхээ үр дүнд юу хийх вэ? Энэ нь таны уг долоо хоногт өгөх амлалт байж болно. (Та ямар нэг амлалт бодож олж чадахгүй байгаа бол боломжтой зарим санааг доор жагсаав.)

Амлалтын санаа:

  • Энэ долоо хоногийн өөртөө дэмжлэг үзүүлэх санаануудын (“Суралц” хэсгийн 4-р зүйл-ээс) нэгийг туршиж үзнэ.

  • Хэн нэгэнд дэмжлэг үзүүлж байхдаа ашиглаж болох тустай үгсээр (“Суралц” хэсгийн 6-р зүйл-ээс) дадлага хийнэ.