Бие даасан байдал
Тунгаан бод


“3: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“3: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Тунгаан бод—Зарцуулах дээд хугацаа: 5 минут

Дор бүрнээ өнөөдөр юу сурсан талаараа мөн Их Эзэн танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг бодож үз. Судрын хэсгийг уншин, доорх асуултуудад хариулж бич.

“Мөн зарлигуудад дуулгавартай байдалд алхан, эдгээр айлдваруудыг санаж мөн хэрэгжүүлдэг бүх гэгээнтнүүд хүйсэндээ эрүүл энхийг хийгээд ясандаа чөмөг хүлээн авах болно, Мөн мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг олж авах болно, мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно. Мөн устгагч тэнгэр элч, Израилын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна. Амен” (Сургаал ба Гэрээ 89:18–21).

Өнөөдөр миний сурсан хамгийн чухал зүйл юу вэ?

Би өнөөдөр сурсан зүйлсийнхээ үр дүнд юу хийх вэ? (Энэ нь таны уг долоо хоногт өгөх амлалт байж болно. Та ямар нэг амлалт бодож олж чадахгүй байгаа бол боломжтой зарим санааг доор жагсаав.)

Амлалтын санаа:

  • Дасгал хөдөлгөөний төлөвлөгөөг дагах

  • Илүү сайн унтаж, амрах.

  • Хувийн ариун цэвэр сахих.

  • Хоолны зуршлынхаа талаар найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцах.