Бие даасан байдал
Миний суурь зарчим: Харилцан ойлголцох


“8: Миний суурь зарчим: Харилцан ойлголцох,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“8: Миний суурь зарчим: Харилцан ойлголцох,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Миний суурь зарчим: Харилцан ойлголцох—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Тэнгэрлэг Эцэг хэзээ миний залбиралд хариулсан бэ?

Үз:

Creating Lift”-ийг https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол “Өргөх хүч үүсгэх” эхийг унш.)

Өргөх хүч үүсгэх

Хэрвээ та нар видео бичлэгийг үзэх боломжгүй байгаа бол энэ эхийг уншина уу.

Зураг
Дийтр Ф.Угдорф

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

Нисэх онгоцыг газраас хөөргөхийн тулд та өргөх хүч үүсгэх ёстой. Аэродинамикт нисэх онгоцны далавчин дээгүүр агаарын урсгал өнгөрөхөд далавчин доорх даралт далавчин дээрх даралтаас илүү гарч байж онгоц хөөрдөг. Дээш өргөх хүч доош татах хүндийн хүчнээс давсан үед нисэх онгоц газраас дээш хөөрч, нисдэг.

Үүнтэй адилаар, бид сүнсний амьдралдаа өргөх хүч үүсгэж чадна. Биднийг тэнгэр өөд өргөх хүч нь уруу таталт, гай зовлонгоос илүү байгаа үед бид дээш өргөгдөж, Сүнсний орон зайд элин халин нисэж чадна.

Биднийг өргөхөд тусалдаг сайн мэдээний олон зарчим байдаг ч би нэг л зарчим дээр онцгойлон анхаарал төвлөрүүлэхийг хүсэж байна.

Залбирал!

Залбирал бол өргөх хүч үүсгэдэг сайн мэдээний зарчмуудын нэг юм. Залбирал биднийг дэлхийн санаа зовоодог зүйлсээс холдуулах хүчтэй. Залбирал биднийг цөхрөл гутралын үүлс дундуур туулан, харанхуйгаас гэрэл гэгээтэй, цэлмэг тэнгэр өөд гаргах хүчтэй.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бидэнд байдаг агуу адислал, онцгой хувь тавилан хийгээд боломжуудын нэг бол бид залбирлаар дамжуулан Түүнтэй харилцаж чаддаг явдал мөн. Бид амьдралынхаа туршлага, хүнд сорилт, адислалуудын тухай Түүнд ярьж, Ариун Сүнсийг сонсож мөн ямар ч цагт хаана ч селестиел удирдамжийг нь хүлээн авч чадна.

(“Prayer and the Blue Horizon,” Liahona, June 2009, 5–6-ыг үзнэ үү.)

Ярилц:

Сонсох нь яагаад залбирлын чухал хэсэг байдаг вэ?

Унш:

Судрын дараах хэсгийг болон ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг уншина уу.

“Чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (Сургаал ба Гэрээ 8:2).

“Та сонсож сурч, тэгээд хүүхдүүд, эцэг эх, хамтрагчид, хөрш, Сүмийн удирдагчдаас суралцахын тулд сонсох үед эдгээрийн аль аль нь дээрээс ирэх зөвлөгөөг сонсох чадварыг тань өсгөх бөгөөд таны бодгаль адислагдах болно” (Russell M. Nelson, “Listen to Learn,” Ensign, May 1991, 24).

Ярилц:

Бид залбирлынхаа хариуг хэрхэн илүү сайн таньж сурах вэ?

Унш:

Сүмийн удирдагчдын дараах мэдэгдлийг унш.

“Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийнхээ идэх хоол хүнс, биеэ халхлах хувцас, бие даасан амьдралаас ирэх сэтгэл хангалуун байдлын төлөө дэлхийн хаанаас ч гуйсан сонсдог юм” (Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэх боломжууд,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22).

“Бид Тэнгэрлэг Эцэгээсээ тусламж хүсэж, Түүний Хүү Есүс Христийн Цагаатгалаар ирэх хүчийг эрэлхийлэх ёстой. [Энэ нь] бидэнд материаллаг болон сүнслэг зүйлсийн аль алинд нь өөрсдийгөө болон бусдыг хангах боломжийг олгодог” (Робэрт Д.Хэйлс, “Материаллаг болон сүнслэг байдлын хувьд арвич хямгач бэлтгэн нийлүүлэгч болох нь,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7–8).

Амлалт өг:

Би хувиараа болон гэр бүлээрээ өглөө, орой болгон залбирна. Би залбирал болгоны дараа удирдамж авахын төлөө хичээнгүйлэн сонсох цаг гаргана.

Хэвлэх