Бие даасан байдал
Тайлагна


“7: Тайлагна,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“7: Тайлагна,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх

Тайлагна—Зарцуулах дээд хугацаа: 15 минут

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэ (5 минут)

Өнгөрсөн долоо хоногт амлалтаа хэр биелүүлсэн талаар бодоход цөөн минут зарцуул. Амлалт бүрийг хэр биелүүлснээ төлөөлөх өнгөөр нь тойруулан зур. Жишээлбэл, улаан тойрог нь бага зэргийн, шар тойрог нь дунд зэргийн, ногоон тойрог нь дээд зэргийн хичээл зүтгэл гаргасныг илтгэнэ. Дүгнэлтээ үйлдэх хамтрагчтайгаа хуваалц.

7-р бүлэг үнэлгээний хүснэгт

2-р алхам: Бүлэгтэйгээ туршлагаа хуваалц (5 минут)

Өнгөрсөн долоо хоногт амлалт дээрээ ажиллаж байхдаа сурсан зүйлсээ бүлгээрээ хуваалц. Доорх асуултууд ярилцлага өрнүүлэхэд тусалж болох юм.

Ярилц:

Миний суурь зарчмаар дадлага хийж байхдаа та ямар туршлага олж авсан бэ?

Та уур хүрэх мэдрэмжийг ухамсарлах дадлагыг хэрхэн хийсэн бэ?

3-р алхам: Үйлдэх хамтрагчаа сонгох (5 минут)

Ирэх долоо хоногийн үйлдэх хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.

Үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Үйлдэх хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Нэг нэгэнтэйгээ хэзээ хэрхэн холбоо барихаа бич.

Ням

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба

Ням

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба