“4: Эх сурвалж,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“4: Эх сурвалж,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх
Эх сурвалж
Амраахад туслах санаа
Дуу хөгжим |
Дуу хөгжим нь сэтгэл түгшүүрийг болон стрессийг багасгадаг гэсэн нотолгоо байдаг. Стресстэх эсвэл урам хугарах үедээ дуу дуулж эсвэл дуртай дуу хөгжмөө сонс. “Сүмийн дуулал [болон бусад сэтгэл санаа өргөдөг дуу хөгжим] бидний сүнсийг өргөж, урам зориг өгч, зөв шударга үйлдэл рүү хөтөлдөг. Тэдгээр нь бидний бодгалийг тэнгэрлэг бодлоор дүүргэж, амар амгалангийн уур амьсгалыг бидэнд авчирдаг” (“First Presidency Preface to Hymns,” Hymns, 1985, x). |
---|---|
Амраахад туслах эрчимтэй дасгал |
Гүн амралт нь бие махбодыг стрессээс ангижрахад тусалдаг. Өөрийн биеийг амрааж сурахын тулд оройн цагаар, унтахынхаа өмнө энэ дасгалыг хий. Өдрийн турш стресстсэн үедээ энэ дасгалын богиносгосон хэлбэрийг хий. Тухтай сууж эсвэл хэвтээд, нүдээ ань. Биеийнхээ хэсэг тус бүр дээр, тухайлбал толгой, нүүр, нүд, эрүү, хүзүү, мөр, нуруу, гар, алга, хуруу, цээж, гэдэс, хөл, тавхай, хөлийн хуруун дээр төвлөрч, биедээ тээж буй дарамтыг ол. Биеийн хэсэг бүрийг амраан суллахыг оролд. Хурууны завсраар элс гулсаж байгаа мэт бүх дарамт биеэс гарахыг мэдэр. Хэрвээ та дарамт мэдэрч байвал биеийнхээ чангарсан хэсгийг 10 секунд чангалаад, 10 секунд сулруул. Битгий яар. Биед тань чангарсан хэсэг байгаа эсэхийг оюун ухаандаа шалгаад, дараа нь биеэ бүрэн сулла. Танд амар амгалан, баяр хөөр авчирдаг дурсамжид эсвэл төсөөлөлд анхаарлаа төвлөрүүл. Та нүдээ нээхэд бэлэн болох хүртлээ уг орчныг аль болох тов тодорхой төсөөлөхийг оролд. |
Таван мэдрэхүйгээ ашигладаг бясалгал |
Мэдрэхүй дээрээ төвлөрөх нь бясалгахад тусална. Хэдэн минутын турш эргэн тойрноо чимээгүй ажигла. Ийн үйлдэхдээ дараахыг хийхийг хичээ. Харж чадах таван зүйлийг ажигла. Эргэн тойрноо ажиглаж, харж чадах таван зүйлд анхаарлаа төвлөрүүл. Сүүдэр, жижиг хагархай зэрэг ерөнхийдөө анзаарагддаггүй зүйлийг сонго. Мэдэрч болох дөрвөн зүйлийг ажигла. Хувцасны материалын ширхэг, арьсан дээр мэдрэгдэх салхи, гараа тавьсан ширээний гөлгөр гадаргуу гэх мэт яг одоо мэдэрч байгаа дөрвөн зүйлд анхаарал хандуул. Сонсож болох гурван зүйлийг анзаар. Сонсоход нэг мөчийг зориулж, цаагуур сонсогдож байгаа гурван зүйлийг анхаар. Энэ нь шувууны жиргээ, хөргөгчийн дүнгэнээ эсвэл ойролцоох зам дээрх машины дуу чимээ гэх мэт байж болно. Үнэртэж болох хоёр зүйлийг анзаар. Сайхан эсвэл муухай үнэртэй нь хамаагүй, ерөнхийдөө үнэртдэггүй хоёр үнэрийг анзаар. Та гадаа байгаа бол гацуур модыг эсвэл өөрийн өмсөж байгаа хувцасны үнэрийг анзаарч болох юм. Амталж чадах нэг зүйлийг анзаар. Яг энэ мөчид амталж чадах нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Та ундаа амсаж, бохь зажлан, ямар нэгэн юм идэж эсвэл одоо амандаа байгаа амтыг анзаарч болох юм. |
Төсөөлөл |
Энэхүү амраах аргачлалаар та амар амгалан, тайвшруулам газар эсвэл нөхцөл байдал руу төсөөллийн аяныг оюун санаандаа зураглах болно. Өөрийг тань баяр хөөртэй болгодог нэг газрыг төсөөлснөөр эхэл. Энэ нь жинхэнэ бодит газар эсвэл төсөөллийн газар байж болно. Энэхүү төсөөллийн үеэр аль болох олон мэдрэхүйг, тухайлбал үнэртэх, харах, сонсох, хүрэх зэрэг мэдрэхүйг ашиглахыг хичээ. Хэрвээ та далайн эрэг дээр амарч байгаагаар төсөөлж байгаа бол давстай усны үнэр, давлагаалах усны чимээ, бие дээр тусах нарны илчний талаар бодож болох юм. Та нүдээ анин, чимээгүй газар сууж мөн хувцас тань тохирсон эсэхийг мэдэхийг хүсэж болно. |
Тайлбар: Та түүнчлэн энэ бүлэг дэх бясалгах үйл ажиллагаа-г ашиглаж болно.