Бие даасан байдал
Миний суурь зарчим: Бидний бие махбод бол Бурханы бэлэг


“3: Миний суурь зарчим: Бидний бие махбод бол Бурханы бэлэг,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“3: Миний суурь зарчим: Бидний бие махбод бол Бурханы бэлэг,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Миний суурь зарчим: Бидний бие махбод бол Бурханы бэлэг-Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Бие махбодтой болсноор та ямар адислал хүлээн авсан бэ?

Үз:

God’s Greatest Creation” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [2:51]-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Бурханы хамгийн агуу бүтээл” эхийг унш.)

2:48

Бурханы хамгийн агуу бэлэг

Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол доорх эхийг уншина уу.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

тэнгэр лүү харан хэвтэж буй хоёр охин

Хүний бие хэрхэн ажилладгийг судалсан хэн ч гэлээ “сүр жавхлан хийгээд сүр хүчиндээ хөдлөн яваа Бурханыг харсан” [Сургаал ба Гэрээ 88:47] нь баттай.

Хүний нүд автоматаар төвлөрдөг линзтэй. Мэдрэлийн судлууд болон булчингууд нь хоёр нүдний юмсыг гурван талт зураг болгон харах үйлдлийг хянадаг. Чих нь дууны долгионыг сонсож болохуйц дуу авиа болгох зориулалттай жижиг төхөөрөмжтэй холбогдсон байдаг.

Таны зүрх бол гайхалтай шахуурга. Энэ нь өдөрт 100000-аас илүү олон удаа нээгдэж, хаагдаж байдаг дөрвөн нарийн хавхалгатай. Биеийн хамгаалалтын тогтолцооны талаар бодоод үз дээ. Энэ нь өвчнийг мэдэрдэг. Энэ нь эсрэг биетийг үүсгэдэг. Бие махбод нь хуучирсан эсээ шинэчлэн, чухал бүрэлдэхүүн хэсгийнхээ түвшнийг зохицуулж байдаг.

Бие махбодын тань олон гайхалтай чанарууд таны “тэнгэрлэг чанартайг” [2 Петр 1:4] баталдаг. Төлөөлөгч Паул үүнийг “Бурханы ариун сүм” [1 Коринт 3:16] хэмээн дүрсэлсэн. Хэрхэн ийм байж болох вэ? Яагаад гэвэл та нарын бие махбод бол сүнсний тань ариун сүм юм. Мөн та нар биеэ хэрхэн ашиглах нь сүнсэнд тань нөлөөлнө. Бурхан бол бидний сүнсний Эцэг билээ. Бид Түүний тэнгэрлэг зорилгын хэсэг. Мөн Тэрээр бидний бие махбодыг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр бүтээсэн билээ.

Сүнсний хөгжил мөнхийн үр дагавартай. Бид өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг үнэнээр мэдэх үедээ өөрсдийн хүслийг хянадаг болох болно. Бид өөрсдийн бие махбодыг Тэнгэр дэх Эцэгийн маань ариун сүм болгож болохуйц зүйлсийг харахад нүдээ, сонсоход чихээ, бодоход бодол санаагаа төвлөрүүлэх болно. Эдгээр бие махбодын бэлгийн төлөө Бурханд талархъя!

Ярилц:

Бие махбодтой байх нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход хэрхэн бэлтгэдэг вэ?

Унш:

Сүмийн удирдагчдын дараах мэдэгдлийг унш.

“Бие махбод нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний болон бидний сүнслэг өсөлтийн гол төв учраас Люсифер биднийг биеэ зохисгүй байдлаар буруугаар ашиглахад уруу татаж, бидний хөгжлийг хясахыг эрэлхийлдэг” (Дэвид А.Бэднар, “Үргэлж залбирахаа анхаар,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34).

“Энэ амьдрал дахь таны туйлын аюулгүй байдал нь явах ёсгүй газар, хийх ёсгүй зүйлийн зүг анхны алхмыг хэзээ ч хийхгүй байхад оршинo. … [Хүмүүний хувьд бидэнд амьдрахад шаардлагатай хүсэл хэрэгцээ байдаг.] Эдгээр хүсэл нь амьд явахад зайлшгүй шаардлагатай. Тиймээс дайсан юу хийдэг вэ? … Тэрээр хүслээр маань дамжуулан бидэн рүү дайрдаг. Тэр биднийг идэх хэрэггүй зүйлийг идэж, уух ёсгүй зүйлийг ууж, хайрлах хэрэггүйгээр хайрлахад уруу татдаг!” (Russell M. Nelson, in “Advice from the Prophet of the Church to Millennials Living in a Hectic World,” Feb. 18, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org).

Ярилц:

Бие махбодоо буруу тордох нь сэтгэлийн тэнхээтэй болоход хэрхэн муугаар нөлөөлж болох вэ?

Унш:

Дараах судрын шүлгүүдийг унш:

“Сүнс нь биедээ, мөн бие нь сүнсэндээ сэргээгдэх болно; тийм ээ, мөн үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно; тийм ээ, бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй; харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно” (Алма 40:23).

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө. … Мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг ав[сан]” (Алма 7:11-12).

Ярилц:

Есүс Христ биднийг илүү сайн тэвчихэд эсвэл бие махбодын хязгаарлалтаа даван туулахад хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Амлалт өг:

Би өөрийн биеийг ариун сүм адил илүү сайн анхаарах нэг арга замыг сонгоно.