“2: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“2: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх
Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут
1. Бодол маань бидний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг
2. Буруу бодлын хэв маягийг таних
Буруу бодлын түгээмэл хэв маяг
Бодлын хэв маяг |
Тайлбар |
Жишээ |
---|---|---|
Бодлын хэв маяг Бүхэлдээ эсвэл огт үгүй | Тайлбар Ямар нэг зүйлийг эсвэл хэн нэгнийг бүхэлд нь сайн эсвэл муу гэж хардаг. Дандаа эсвэл хэзээ ч үг хэллэгийг яриандаа ашигладаг. | Жишээ “Би дандаа буруу зүйл хэлдэг.” |
Бодлын хэв маяг Буруу тодорхойлох | Тайлбар Болсон үйл явдлыг хэтрүүлж эсвэл буруу талаас нь ярьдаг. | Жишээ “Бид найзлахаа больсон, тэгэхээр би хангалттай сайн биш.” |
Бодлын хэв маяг Дүгнэлт хийх гэж яарах | Тайлбар Бусдын бодлыг тайлбарлаж эсвэл байж болох хамгийн муу үр дүнг төсөөлдөг. | Жишээ “Хүн болгон намайг шоолж байгаа нь лавтай.” |
Бодлын хэв маяг Өөрт хамаатуулах | Тайлбар Бодит байдал дээр олон хүчин зүйл нөлөөлсөн нөхцөл байдлын төлөө өөрийгөө эсвэл бусдыг буруутгана. | Жишээ “Тэд над руу буцааж залгасангүй, тэгэхээр тэд надад уурдаж байгаа нь гарцаагүй.” |
Бодлын хэв маяг Сэтгэл санааны байдалд үндэслэх | Тайлбар Өөрийн бодол сэтгэгдэл дээр үндэслэн нөхцөл байдлыг шүүдэг. | Жишээ “Би гэмшиж байна. Би буруу зүйл хийсэн нь гарцаагүй.” |
Бодлын хэв маяг Хэт их хамаатуулах | Тайлбар Нэг сэтгэгдлээ бүх туршлагадаа хамаатуулдаг. | Жишээ “Би энэ даалгавраа муу хийсэн юм чинь яагаад энэ хичээлийг үргэлжлүүлэн авах ёстой гэж?” |
Бодлын хэв маяг Бодлоо сөргөөр шүүх | Тайлбар Сөрөг нарийн ширийн тал дээр төвлөрч, үргэлжлүүлэн бодно. | Жишээ “Өнөөдөр бүх зүйл буруугаар эргэсэн гэж санагдлаа. Нэг бүтэлгүйтлээс нөгөө рүү гээд үргэлжилсэн.” |
Бодлын хэв маяг Эерэг талыг үл ойшоох | Тайлбар Бүх эерэг талыг хамаагүй гэж бодсоноос үл ойшоодог. | Жишээ “Охин маань өглөөний унд уусан эсэх нь хамаагүй. Тэр өдөржингөө уурлаж муухай аашилсан!” |
Бодлын хэв маяг Хэтрүүлэх | Тайлбар Өөрийн сул талыг хэтрүүлэн бодох эсвэл тэдгээрийг бусдын давуу талтай харьцуулдаг. | Жишээ “Би гэр бүлийнхэндээ зориулж оройн хоол бараг хийдэггүй, тэгээд ч миний хийсэн хоол түүний хоолны дэргэд юу ч биш.” |
Бодлын хэв маяг “Ёстой” мэдэгдэл | Тайлбар Өөртөө аливаа зүйл ямар байх ёстой эсвэл ёсгүйг хэлдэг. | Жишээ “Би ингэж бүтэлгүйтэх ёсгүй байсан юм.” |