Бие даасан байдал
Миний суурь зарчим: Цагаа зөв ашиглах


“4: Миний суурь зарчим: Цагаа зөв ашиглах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“4: Миний суурь зарчим: Цагаа зөв ашиглах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх

Миний суурь зарчим: Цагаа зөв ашигла—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Яагаад цаг хугацаа Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг байдаг вэ?

Үз:

Цаг хугацааны бэлэг” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [2:27]-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Цаг хугацааны бэлэг” эхийг унш.)

2:3

Цаг хугацаа бол бэлэг

Хэрвээ та видеог үзэх боломжгүй байгаа бол дүрүүдийг сонгоод, эхийг уншина уу.

инээж байгаа эмэгтэй

Кофи: Сайн байна уу, Бэнкоси эгч ээ. Та сайн уу?

Бэнкоси эгч: Кофи, чи зүгээр үү?

Кофи: Өө, Бэнкоси эгч ээ. Би маш завгүй байна. Би ажиллаж, үйлчилж, гэр бүлдээ туслах хэрэгтэй байна. … Бас тэгээд хөл бөмбөг. Надад ямар ч цаг алга!

Бэнкоси эгч.: Кофи, чамд хангалттай цаг байгаа.

Кофи: Юу гэсэн үг вэ?

Б. эгч: Хүү минь, Бурхан чамд агуу бэлэг болох цаг хугацааг өгсөн. Бид үүнийг ашиглан, хамгийн чухал зүйлсийг хийх ёстой.

Кофи: Яаж тэр вэ, Бэнкоси эгч ээ? Та үргэлж маш их зүйлийг хийсээр ирсэн. Та гэр бүл, бизнестээ амжилттай байдаг. Та үйлчлэл хийж, над шиг олон хүнийг адисалсан. Би таныг яаж энэ бүхнийг амжуулдгийг мэдэхгүй байна.

Б. эгч: Чи үнэхээр мэдэхийг хүсэж байна уу? Чамайг суугаад сонсвол би нууцаа хэлье.

Би өглөө бүр нар мандахаас өмнө босдог. Би хувцаслаад, гар нүүрээ угаадаг.

Би судар уншдаг. Дараа нь тэр өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг.

Би хэнд үйлчилж болох талаараа боддог. Бас Бурханы хүслийг мэдэхээр залбирдаг. Тэгээд би сонсдог.

Заримдаа хүмүүсийн нэр эсвэл царай төрх оюун санаанд минь орж ирдэг. Би тэднийг жагсаалтдаа нэмдэг.

Кофи: Та хэнд үйлчлэх хэрэгтэйгээ үргэлж ийм арга замаар мэдэж авдаг уу?

Б. эгч: Тийм ээ, Кофи. Би хүч чадал, удирдамжийн төлөө залбирдаг. Бурхан “[миний] үйлийг ариулахын тулд” би залбирдаг. 2 Нифай 32-т ингэж хэлсэн байдаг.

Би Түүнд талархаж, хамгийн сайнаараа хийх болно гэж амладаг. Түүнээс өөрийнхөө чадахгүй зүйлсийг хийж өгөхийг би гуйдаг.

Дараа нь жагсаалтаа хардаг. Би хамгийн чухал зүйлээ “1”, дараа нь “2” гэж дугаарладаг.

Кофи: Та чухал зүйлсээ яаж мэддэг вэ?

Б. эгч: Би залбирч байхдаа сонсдог юм. Тэгээд ажиллахаар явдаг. Би нэгдүгээрт бичигдсэн ажлаа харж, үүнийг хамгийн түрүүнд хийхийг хичээдэг. Дараа нь хоёрдугаархыг гэх мэт.

Заримдаа төлөвлөгөө өөрчлөгддөг. Ариун Сүнс надад өөр зүйл хийх хэрэгтэй хэмээн шивнэдэг. Энэ бол сайн зүйл юм.

Би маш шаргуу ажилладаг ч амар амгаланг мэдэрдэг мөн Бурхан надад тусална гэдгийг ч мэддэг.

Кофи, би ингэж л гаргасан жагсаалт, Сүнсний тусламжтайгаар хамгийн чухал зүйлсээ хийдэг юм даа.

Кофи: Энэ нь энгийн ч гэсэн заримдаа хэцүү юм шиг сонсогдож байна.

Б. эгч: Чиний зөв. Би эцэст нь унтахаар бэлдэж байхдаа залбирдаг. Би Тэнгэрлэг Эцэгт тайлагнадаг. Өдөр хэрхэн өнгөрснийг би Түүнд хэлдэг. Би асуулт асуудаг. Би юуг илүү сайн хийж чадахаа асуусныхаа дараа сонсдог. Би үргэлж Түүний хайрыг мэдэрдэг. Тэр миний хийхээр хичээж буй зүйлсийг үнэлдгийг би мэднэ. Тэгээд би амар амгаланг мэдрээд унтдаг даа, Кофи.

Кофи: Гайхалтай юм аа. Бэнкоси эгчээ ээ. Би тэр амар амгаланг мэдрэхийг хүсэж байна. Би цагаа зөв ашиглахыг хүсэж байна. Би илүү сайн ажиллаж мөн үйлчлэхийг хүсэж байна.

Ярилц:

Та нар энэхүү видеонд гарч буй Бэнкоси эгчээс юу сурсан бэ?

Унш:

Дараах судрын хэсгийг болон Сүмийн удирдагчдын мэдэгдлийг унш.

“Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун, энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” (Алма 34:32).

“Цаг бол дэлхий дээрх бүх хөрөнгө баялгийн эх ундарга. … Хэрэв цагийг зөв ашиглавал энэ нь тав тух, давуу байдал, сэтгэл ханамж зэргийг тань нэмэгдүүлэх зүйлсийг авчрах болно. Үүнийг анхаарч, хойшид цагаа дэмий үрэхгүй, гараа хумхин суухгүй байцгаая” (Brigham Young, in Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 214).

“Бид мөнх бус амьдралын тогтмол бөгөөд өдөр тутам хийдэг зүйлсдээ амархан дарагдаж болно. Унтах, идэх, хувцаслах, ажиллах, тоглох, дасгал хийх зэрэг сурч дадсан олон үйл ажиллагаа зайлшгүй бөгөөд чухал. Гэвч эцсийн эцэст бидний хэн болох нь Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаарх бидний мэдлэгийн мөн Тэднээс суралцах хүслийн маань үр дүн бөгөөд амьдралынхаа туршид өдөр тутам хийсэн зүйлсийн маань үр дүн төдий зүйл биш билээ” (Дэвид A. Бэднар, “Үнэтэй бөгөөд гайхамшигтай амлалтууд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93).

Амлалт өг:

Би цагаа илүү ухаалаг ашиглахын тулд эдгээр алхмыг өдөр бүр давтан хийнэ. Орой бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тайлагнана.