Бие даасан байдал
Миний суурь зарчим: Нэг болж, хамтдаа үйлчлэх


“9: Миний суурь зарчим: Нэг болж, хамтдаа үйлчлэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“9: Миний суурь зарчим: Нэг болж, хамтдаа үйлчлэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх

Миний суурь зарчим: Нэг болж, хамтдаа үйлчлэх—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулах нь үнэндээ намайг хэрхэн авардаг вэ?

Үз:

Их Эзэний арга замаар” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол “Их Эзэний арга замаар” эхийг унш.)

2:3

Их Эзэний замаар

Хэрвээ та нар видео бичлэгийг үзэх боломжгүй байгаа бол энэ эхийг уншина уу.

Хэнри Б.Айринг

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг:

Сүмийн халамжийн хөтөлбөрийн үндсэн зарчмууд зөвхөн нэг цаг үед эсвэл нэг газарт зориулагдаагүй юм. Эдгээр нь бүх цаг үед бүх газарт зориулагдсан. …

… Үүнийг хийх арга зам тодорхой. Илүү ихийг хуримтлуулсан хүмүүс хэрэгцээтэй хүмүүст туслахаар өөрсдийгөө даруусгах хэрэгтэй. Элбэг хангалуун байгаа хүмүүс өөрсдийн тав тух, цаг зав, авьяас чадвар, нөөц боломжоос хэрэгцээтэй хүмүүсийн зовлонг нимгэлэхийн тулд сайн дураараа золиослох хэрэгтэй. Мөн энэ тусламжийг хүлээн авагчийн өөрсдөдөө мөн дараа нь бусад хүнд анхаарал тавих хүчин чармайлт нэмэгдэх арга замаар өгөх ёстой. Ийнхүү Их Эзэний арга замаар хийгдсэн үед ямар нэгэн гайхамшиг тохиох болно. Өгөгч, хүлээн авагчийн аль аль нь адислагдана.

(2011 оны 6-р сард Ютагийн Sugarhouse халамжийн үйлчилгээний Төвийг онцгойлон адислах ёслол дээр ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс, ChurchofJesusChrist.org)

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

Ах эгч нар аа, бид өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийн хэрэгцээг мэдэрч, Аврагчтай адил хүмүүст туслан, адисалж, сэтгэлийн дэм өгөх ёстой гэрээт хүмүүс билээ.

Бидний залбирлын хариу ихэнхдээ өвдөг сөгдөн сууж байх үед биш, харин Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж байхад ирдэг. Амь бие хайргүй үйлчилж, бүхнээ зориулах нь бидний сэтгэл санааг ариусган, сүнсний мэлмийг нээж, тэнгэрийн цонхыг нээж өгдөг. Бид бусдын залбирлын хариу болсноороо өөрсдийнхөө залбирлын хариуг хүлээн авдаг.

(“Дамаск орох замд хүлээж сууна,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган,76,)

Ярилц:

Бусдад үйлчлэх нь та нарын амьдралд хэрхэн тэнгэрийн цонхыг нээдэг вэ?

Унш:

Зарим хүн бусдад байгаа зүйлийг харан, өөрсдөдөө байх ёстой гэж боддог ба ингэснээр атаархаж жөтөөрхдөг. Зарим хүн хөдөлмөрлөж олоогүй зүйлсийг авах эрхтэй гэж боддог. Энэ хоёр хавх нь бүх зүйл Бурханых гэсэн туйлын чухал үнэнийг харахад хүмүүст саад болдог. Атаа жөтөөг болон авах эрхтэй гэсэн бодлыг бусдын хэрэгцээнд анхаарснаар давж чадна.

Унш:

Судрын холбогдох дараах хэсэг болон ерөнхийлөгч Хинклигийн мэдэгдэл:

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17).

“Мөн эдүгээ … өдрөөс өдөрт нүглүүдийнхээ ангижралыг хадгалан үлдэхийн төлөө, … та нар хүн бүр байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалцаасай хэмээнэ би, өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэйд очиж мөн сүнсийг нь мөн биеийг нь ч аль алиныг нь, хүссэнийх нь дагуу тэднийг асрах зэрэг болой.”(Мозая 4:26).

“Та нар нэгдмэл байгаа үед та нарын хүч хязгааргүй. Та нар биелүүлэхийг хүссэн юуг ч биелүүлж гүйцэлдүүлж чадна” (Gordon B. Hinckley, “Your Greatest Challenge, Mother,” Ensign, Nov. 2000, 97).

Унш:

Сүмийн удирдагчдын дараах мэдэгдлийг унш.

“Материаллаг болон сүнслэг байдлын бие даасан байдлын зорилго нь бид өөрсдийгөө илүү дээр байдалд байлгаснаар хэрэгцээтэй хүмүүсийг өргөн татаж чадах явдал юм” (Робэрт Д.Хэйлс, “Coming to Ourselves: The Sacrament, the Temple, and Sacrifice in Service,” Liahona, May 2012, 36).

“Бид хамтран ажиллах үедээ … юуг ч гүйцэлдүүлж чадна. Бид ийн үйлдэх үедээ ганцаараа буй нэг хүний сул талыг үгүй болгож, хамтдаа үйлчилж буй олны хүч чадлаар орлуулдаг” (Thomas S. Monson, “Church Leaders Speak Out on Gospel Values,” Ensign, May1999, 118).

Амлалт өг:

Би хэн нэгэнд үйлчлэхээр гаргасан төлөвлөгөөний дагуу үйлдэнэ.