“10: Эх сурвалж,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“10: Эх сурвалж,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх
Эх сурвалж
Мэргэжлийн хүний зөв тусламжийг олж авах
Мэргэжлийн тусламж авахаар сонгох үедээ та үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч гэдгээ бас асуух эрхтэй гэдгээ ойлгоорой. Дараах шаардлагыг хангасан мэргэжлийн хүнийг хайх талаар бодно уу. Үүнд:
-
Таны эрхэмлэдэг зүйлсийг ойлгож мөн хүндэтгэдэг. Таныг тусламж эрэлхийлэхээр сонгох үед хүссэн үр дүнгээ тодорхойлоход тусалдаг, үйлчлүүлэгчийн хувийн шийдмэг байдлыг хүндэтгэдэг, эмчилгээ, бусад хэлбэрийн тусламжаас өөрийн хүсэж байгаа зүйлийг сонгох чадварыг тань хүндэтгэдэг байх.
-
Өөрийн сургалт, туршлагыг мөн энэ нь таны хэрэгцээтэй хэрхэн холбогдохыг тайлбарлаж чаддаг. Чанарын шаардлага хангасан мэргэжилтнүүдэд тусгай зөвшөөрөл авсан гэрлэлт, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгөгч, эмнэлгийн нийгмийн ажилтан, сэтгэл засалч эмч, сэтгэл судлаач, мэргэжлийн зөвлөхүүд багтана.
-
Таны тохиромжтой цагаар уулзах боломжтой. Таны хэрэгцээнд юу таарахыг шийдэхийн тулд уулзалт бүрийн үргэлжлэх хугацаа, үнэ, давтамж, бусад хүчин зүйлийг бодож үз.
-
Таныг хүсвэл Сүмийн удирдагчтай тань таны өсөлт хөгжлийн талаар зөвлөлдөхөд бэлэн. Үүнд танд туслахын тулд тэрээр удирдагчтай тань хамтран хэрхэн ажиллаж болох санал, зөвлөгөө багтдаг.
Зорилго, ашиг тус ба эрсдэл
Та зөвлөгөө өгөх үйлчилгээний мөн чанар, хязгаарлалтыг ойлгох үедээ зорилгодоо хүрэх илүү өндөр магадлалтай байдаг. Зөвлөгөө өгөх үйлчилгээ нь танд өөрийн бодол, мэдрэмж, зан авирыг хэрхэн ойлгох, эдгээрт хэрхэн нөлөөлөх талаар суралцахад тань туслах зорилготой. Олон хүн зөвлөгөө өгөх үйл явцын туршид сайжирдаг эсвэл өөрсдийнх нь санааг зовоож байсан зүйлийг шийдвэрлэдэг. Эцэст нь итгэл хүлээсэн харилцаа тогтоох нь эмчилгээний үеэр ахиц дэвшил гаргахад амин чухал байдаг. Та мэргэжлийн хүнтэй ярих үедээ анхны сэтгэл хөдлөлийн хариу хандлага тань ямар байгаад анхаар. Таны хэрэгцээ, хувийн зан байдалд сайн таарч тохирох хүнийг эрж хайхдаа өөртөө болон өөрийн шүүлтэд найд. Хэрвээ танд таатай санагдахгүй бол үргэлжлүүлэн хай. Зөвлөгөө өгөх үйлчилгээний үр дүн баттай биш ч уг үйл явцад сэтгэлээрээ хэрхэн хандаж байгаа тань үүний танд хэр ашиг тустай байхад их нөлөө үзүүлнэ.