Бие даасан байдал
Миний суурь зарчим: Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго


“2: Миний суурь зарчим: Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“2: Миний суурь зарчим: Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Миний суурь зарчим: Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго

Тунгаан бод:

Миний бодгаль Бурханд ямар үнэ цэнтэй вэ?

Унш:

“Бодгалын үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун; Учир нь, болгоогтун, Их Эзэн чиний Гэтэлгэгч махан бодид үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө” (Сургаал ба Гэрээ 18:10–11).

Үз:

Our True Identity” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:39]-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Бидний үнэн мөн чанар” эхийг унш.)

3:45

Бидний үнэн мөн чанар

Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол энэ эхийг уншина уу.

хунгийн зураг

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

Энэ амьдрал дахь эргэлзээний ихэнх нь бид өөрсдийн хэн гэдгийг ойлгоогүйгээс ирдэг.

Данийн зохиолч Ханс Кристиан Андэрсэн бүх цаг үеийн хамгийн нэртэй зохиолчдын нэг байсан. Түүний “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг үлгэрт эх нугас дэгдээхэйнүүдийнхээ нэгийг маш том, царай муутай болохыг олж хардаг. Бусад дэгдээхэй тэр муухай дэгдээхэйг зүгээр байлгадаггүй байв. Тэд түүнийг хайр найргүй шоолдог байлаа.

Муухай дэгдээхэй гэр бүлийнхнээ орхиод явбал бүгдэд нь дээр байх гэж шийдээд, гэрээсээ зугтаав. Тэгээд нэгэн өдөр тэрээр гайхамшигт шувуудын сүрэг дээгүүр нь нисэж байгааг харжээ. Тэр тэднийг дагаад, нэгэн үзэсгэлэнтэй нуур луу нисэв. Муухай дэгдээхэй ус руу хараад, сүрлэг хунгийн дүрс харав. Муухай дэгдээхэй өөрийнхөө дүрсийг харж байгаагаа ухаарлаа! Тэр өөрийгөө үнэндээ хэн болохыг олж мэджээ.

Та хаанаас ирснээ бод. Та нар дэлхий ертөнцийн хамгийн агуу, хамгийн сүр жавхлант нэгний охид, хөвгүүд билээ. Тэр та нарыг мөнхийн хайраар хайрладаг. Тэр танд хамгийн сайн сайхныг хүсдэг. Энэ мэдлэг бүх зүйлийг өөрчилдөг билээ. Энэ нь та нарын одоог өөрчилдөг. Энэ нь таны ирээдүйг өөрчилж чадна. Энэ нь дэлхийг өөрчилж чадна.

Хэрвээ бид өөрсдийн хэн гэдгийг мөн биднийг юу хүлээж байгааг ойлговол бидний зүрх сэтгэл маш их талархал, аз жаргалаар бялхаж, энэ нь хамгийн харанхуй гуниг гутралыг ч Бурханы гэрэл, хайраар гэрэлтүүлэх болно.

Мэдээжийн хэрэг, чамайг зүгээр л нэг муухай дэгдээхэй, өөр хэн ч болж бас юунд ч хүрч чадахгүй гэж ятган, хун болж чадна гэж бодож байгаа нь тэнэг хэрэг гэж хэлэх дуу хоолой үргэлж байх болно. Гэхдээ та нар илүү сайн мэддэг шүү дээ. Та нар жирийн нэгэн биш. Та нар гайхамшигтай бас мөнхийн.

Би та нараас гуйя. Ус руу харж, өөрийнхөө дүрсийг хараарай! Би та нарыг өөрсдийн дүрсийг харахдаа төгс бус байдал хийгээд хувийн эргэлзээгээ даван, өөрийн жинхэнэ мөн чанарыг, Бүхнийг Чадагч Бурханы гайхамшигт охид, хөвгүүд гэдгээ хараасай хэмээн залбирч мөн адисалж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Унш:

Сүмийн удирдагчдын дараах мэдэгдлийг унш.

“Чи Бурханы хүүхэд. Тэрээр чиний сүнсний Эцэг юм. Сүнсний хувьд чи Тэнгэрийн Хааны үр удам бөгөөд өндөр дээд гаралтай. Энэ үнэнийг оюун санаандаа хадгалж, байнга санаж яв” (Boyd K. Packer, “To Young Women and Men,” Ensign, May 1989, 54).

“Өөрийгөө тодорхойлохдоо болгоомжтой ханд. Өөрийгөө аливаа түр зуурын чанараар бүү тодорхойл. Биднийг тодорхойлох цорын ганц шинж чанар нь бид Бурханы охин, хүү гэсэн тодорхойлолт байх ёстой. Энэ нь бидний арьсны өнгө, ажил мэргэжил, гадаад төрх, алдар нэр эсвэл бүр ямар шашинтай зэрэг бусад бүх тодорхойлолтоос хавьгүй чухал билээ” (Dallin H. Oaks, “How to Define Yourself,” New Era, June 2013, 48).

“Та нар бол онцгой. Та өвөрмөц бөгөөд мөнх амьдралыг хүлээн авах эрхийг олгодог мөнхийн оюун билгээс бүтээгдсэн.

Хувь хүнийхээ хувьд үнэ цэний талаар та нарын оюун бодолд ямар ч эргэлзээ бүү байг. Сайн мэдээний төлөвлөгөөний нийтлэг зорилго бол та нарын хүн нэг бүрд чадавхынхаа оргилд хүрэх буюу мөнхөд өсөж хөгжин, бурхан лугаа адил болох боломжийг олгох явдал юм.” (Spencer W. Kimball, “Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, Nov. 1978, 105).

Ярилц:

Өөрсдийн үнэн мөн чанар, чадавхыг санах нь яагаад тийм чухал вэ?

Унш:

“Ертөнцийг хэмжиж чадахгүйтэй адил бид бусад бодгалийн үнэ цэнийг хэмжиж чадахгүй. Бидний уулздаг хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн хувьд маш чухал хүн байдаг. Бид үүнийг ойлгосон цагтаа нөхөдтэйгөө хэрхэн харьцах ёстойгоо ойлгож эхлэх юм” (Дийтр Ф.Угдорф, “Та нар бол миний мутар,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69).

Ярилц:

Бурханы хардгийн адилаар бид бусдыг харах нь яагаад чухал вэ? Бид энэ сүнслэг бэлгийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Амлалт өг:

Би энэ долоо хоногт тэнгэрлэг мөн чанараа санах нэг арга замыг олж тодорхойлох болно.