Бие даасан байдал
Эхлэх


“1: Эхлэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй болох (2020)

“1: Эхлэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй болох

Эхлэх—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Нээлтийн залбирал хэл.

Өөрсдийгөө танилцуул. Хүн бүр нэрээ хэлж, өөрсдийнхөө тухай нэг минутад хуваалц.

Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тавтай морилно уу!

Унш.

Тэнгэрлэг Эцэг тань танд хайртай учраас амьдралд тохиолдох аливаа нөхцөл байдлыг туулахад таныг хүчирхэгжүүлэхээр Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн.

Энэ бүлэг нь бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөл, харилцаагаа илүү сайн анхаарахад бидний хүн нэг бүрд туслах сүнслэг болон амьдралд хэрэгжүүлэх ур чадвараас суралцахад тусална. Та энэ цуврал хичээлд оролцохдоо, сурсан зүйлээ өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамтран ажилла. Энэ бүлэгт хувийн нууц хадгалах зарчмыг баримталж, Сүнсийг урьдаг хэл яриа, зан авирыг ашигладаг учраас эдгээр цугларалт нь чин сэтгэлээсээ хуваалцах аюулгүй газар байх болно. Та бүхэн туршлагаасаа хэзээ ч хуваалцаж болох бөгөөд асуудлууд дээр төвлөрөхийн оронд, олж мэдсэн эсвэл туршиж үзэхийг хүсэж байгаа шийдлийнхээ талаар хуваалцаарай.

Унш:

Энэ бүлэг нь зөвхөн сургалт явуулах зорилготой. Энэ бол бүлгээр явагддаг эмчилгээ эсвэл сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлыг эмчилдэг мэргэжлийн эмчилгээ биш. Хэрвээ та өөрийгөө сэтгэл гутрал, стресс, түгшүүр, уур, донтолтын эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндийн бусад архаг асуудалтай гэж бодож байвал мэргэжлийн хүний тусламжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Энэ бүлэг хэрхэн явагддаг вэ?

Унш:

Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд нь зөвлөлтэй адил явагдана. Багш эсвэл мэргэжилтэн гэж байхгүй. Харин та материалуудыг бичигдсэний дагуу дагаж мөрдөнө. Бүлэг бүрийн цугларалт 90-ээс 120 минут үргэлжилнэ. Та нарын нэг нэгэнтэйгээ харилцах чадвар Сүнсийг мэдэрч, сэтгэлийн тэнхээтэй болоход туслах болно. Та нар Сүнсний тусламжтайгаар бие биедээ дараах байдлаар тусална. Үүнд:

  • Ярилцлага, үйл ажиллагаанд адил тэгш хувь нэмэр оруулна. Хэн ч, ялангуяа зохицуулагч ч харилцан ярианд давамгайлан оролцохгүй.

  • Хуваалцахад зориулсан цагт багтаана.

  • Нэг нэгнээ хайрлаж, дэмжинэ. Сонирхож байгаагаа харуулан, асуулт тавьж мөн бусдын сэтгэлд мэдрэмжтэй хандана.

  • Сэдэвтэй хамааралтай, эерэг санаа бодлоо хуваалцана. Дэлгэрэнгүй хуваалцахаас зайлсхий.

  • Амлалт өгч мөн биелүүлнэ.

Үз:

My Self-Reliance Group” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [4:01]-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Бид багшгүйгээр юу хийхээ хэрхэн мэдэх вэ?” гэсэн дараах хэсгийг унш.)

4:12

Ярилц:

Видеон дээрх бүлгийг юу амжилттай болгосон бэ? Амьдралыг өөрчлөх туршлагатай болохын тулд бид бүлгээрээ юу хийх вэ?

Бид багшгүйгээр юу хийхээ хэрхэн мэдэх вэ?

Унш:

Энэ нь амархан. Ердөө л өгөгдсөн материалаа дага. Дасгалын номын бүлэг бүр 5 хэсэгтэй. Үүнд:

Тайлагна: Өөрсдийн амласан зүйл дээр долоо хоногийн туршид гаргасан ахицаа ярилц.

Миний суурь зарчим: Сүнслэг байдлын хувьд илүү бие даасан байхад хүргэх сайн мэдээний нэг зарчмыг унш.

Суралц: Материаллаг байдлын хувьд илүү сайн бие даахад хүргэх бодит ур чадварт суралц.

Тунгаан бод: Сурсан зүйлийнхээ дагуу хэрхэн үйлдэх талаар Ариун Сүнсний удирдамжийг сонс.

Амлалт өг: Ахиц гаргахад тань туслах амлалтуудын дагуу долоо хоногийн туршид үйлдэхээр амла. Та бүлгийн цугларалт бүрээс сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцана.

Энэ дасгалын номыг хэрхэн ашиглах вэ?

Энэ сануулгыг харах үедээ эдгээр зааврыг дагана уу

Унш

Үз

Ярилц

Тунгаан бод

Үйл ажиллагаа

Унш

Нэг хүн бүлгийнхэндээ чанга уншиж өгнө.

Үз

Бүлгийнхэн бүгдээрээ видео үзнэ.

Ярилц

Бүлгийн гишүүд бодлоо 2-4 минутад хуваалцана.

Тунгаан бод

Хувь хүмүүс 2-3 минут дотроо эргэцүүлэн бодож, бясалгаж, бичнэ.

Үйл ажиллагаа

Бүлгийн гишүүд заасан хугацаанд ганцаараа эсвэл бусадтай хамтарч ажиллана.

Унш.

Энэ гарын авлагыг гадас, тойргоос зохион байгуулж буй бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт ихэвчлэн ашигладаг хэдий ч хамтдаа судлах хүсэлтэй гэр бүлийнхэн, найз нөхөд, хөршүүд хэрэглэж болно.

Унш:

Бүлгийн цугларалтын үеэр хувь хүний хуваалцсан зүйлс нууц гэдгийг санаарай. Манай бүлэгт хуваалцсан санал бодол хувь хүнийх бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалыг эсвэл үзэл бодлыг төлөөлөхгүй.