Бие даасан байдал
Зохицуулагчдад зориулав


“Зохицуулагчдад зориулав,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“Зохицуулагчдад зориулав,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Зохицуулагчдад зориулав

Бид зохицуулагчаар үйлчлэхэд бэлэн байгаад тань талархаж байна. Энэ үүргийг гүйцэтгэхдээ та гайхалтай зүйлийн нэг хэсэг байх болно. Таны хичээл зүтгэл цөөн хүнтэй бүлгийг удирдан, тэднийг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, амьдралд хэрэгжүүлж болох чадваруудыг эзэмшсэнээр сэтгэлийн тэнхээтэй болоход нь туслах болно. Та мэргэжилтэн байх шаардлагагүй бас бусдын ярих зүйлд хариуцлага хүлээхгүй бөгөөд гарын авлагын материалаа дагаж, Сүнсний удирдамжид болон бүлэгтээ итгэж найд.

Энэ бүлгийг зохицуулах нь бие даах чадварын бусад сургалтаас ялгаатай. Бүлгийн хэмжээнээс үл хамааран энэ сургалтыг явуулж болох ч энэ бүлэг 8-10 оролцогчтой байвал зохистой гэдэг нь туршлагаас харагдсан. Энэхүү гарын авлагын сэдвүүд эмзэг учраас зарим оролцогчийн сэтгэл үнэхээр их хөдөлж магадгүй. Хэрэв ийм зүйл тохиолдвол аль болох ойлгож хандана уу. Бүлгийн ихэнх оролцогч бусдад тэр даруй дэмжлэг үзүүлж болно.

Эдгээр материалыг өсвөр үеийнхний бүлэгт ашиглаж байгаа бол оролцогчид хамгийн багадаа 16 настай байх мөн насанд хүрсэн хоёр хүнийг байлцуулахад анхаар. Хэрвээ цугларалтын үеэр өсвөр үеийн хүүхдийн хуваалцсан аливаа зүйлээс болж та уг хүүхдийн аюулгүй байдалд санаа зовж байвал эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэнэ үү.

Үүсэж болох зарим нөхцөл байдал, авч болох хариу арга хэмжээг доор багтаав.

Нөхцөл байдал

Авч болох хариу арга хэмжээ

Нөхцөл байдал

Хуваалцах цаг нь тогтоосон цагаас урт үргэлжилнэ.

Авч болох хариу арга хэмжээ

Цаг хянуулахаар бүлгийн нэг гишүүнийг сонго.

“Энэ нь танд маш чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид цагаа барихын тулд цааш явах хэрэгтэй байна.”

Нөхцөл байдал

Нэг оролцогч дэндүү ихийг хуваалцаж эсвэл бүлгийн ярилцлагад давамгайлан оролцоно.

Авч болох хариу арга хэмжээ

“Хуваалцсанд баярлалаа. Бид бусдад хуваалцах боломж олгох хэрэгтэй байна.”

Нөхцөл байдал

Нэг оролцогч нөхцөл байдлаа эсвэл асуудлаа хэт дэлгэрэнгүй тайлбарлана.

Авч болох хариу арга хэмжээ

“Маш хэцүү нөхцөл байдалтай сонсогдож байна. Гэвч ийм асуудлыг авч хэлэлцэх цаг эсвэл сургалт бидэнд байхгүй гэдгийг би бүгдэд сануулмаар байна.”

Бэрхшээлт нөхцөл байдалд хариулах

Цугларалтын үеэр сэтгэл хөдлөл хурцадвал түр завсарлах талаар бодож үзээрэй. Оролцогчийг дуудаад, бусдаас холдуулан ярилц. Оролцогчоос “Та зүгээр үү? Та маш их бухимдаж байх шиг байна. Танд би яаж туслах вэ?” гэж асууж болох юм. Зохицуулагч цугларалт тарахаас өмнө бүх оролцогч зүгээр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв оролцогч хэн нэгнийг сүрдүүлбэл эсвэл зовоовол уг хүнээс явахыг хүсэж, цагдаагийн газар луу утасдан, санваарын удирдагчдад даруй мэдэгд. Цуглааны байрын аюулгүй байдлын удирдамжийг бишопоосоо авч, танилцана уу.

Унш:

Энэ бүлэг нь зөвхөн сургалт явуулах зорилготой. Энэ бол бүлгээр явагддаг эмчилгээ эсвэл сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлыг эмчилдэг мэргэжлийн эмчилгээ биш. Хэрвээ та бүлгийн хэн нэгний аюулгүй байдалд санаа зовж байвал уг хүний аюулгүй байдлыг хангахын тулд түүнтэй ярилцах гэж оролдоно уу. Хэрвээ та ярилцаж чадахгүй байвал бүлгийнхээ гишүүний аюулгүй байдлыг бататгахын тулд орон нутгийн мэргэжлийн ажилтнуудтай холбоо барих хэрэгтэй байж болох юм.

ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

ЦУГЛАРАЛТ БҮРИЙН ӨМНӨ

  • Видео бичлэгүүдийг татаж ав. (“Manuals and Videos” хэсгийг srs.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.)

  • Видео бичлэгийн төхөөрөмж ажиллаж байгаа эсэхийг шалга.

  • Сургалтын бүлгийг хураангуйлан дахин хар.

  • Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ.

ЦУГЛАРАЛТ БҮРИЙН ТУРШИД

  • Цагтаа эхэлж, цагтаа дуусга.

  • Цугларалт бүрийг залбирлаар эхэлж, залбирлаар дуусга.

  • Хэрвээ тэд хүсэж байвал хүн бүрийг санал бодлоо хуваалцахад урамшуул.

  • Цаг хянах нэг хүнийг сонго.

  • Хүн нэг бүрийг оролцоход урамшуул.

  • Бүлгийн гишүүн бай. Өөрөө амлалт өг, биелүүл мөн тайлагна.

  • Хөгжилтэй байж, амжилтаа тэмдэглэ.

  • Дасгалын номд найдаж, дагаж мөрд.

ЦУГЛАРАЛТ БҮРИЙН ДАРАА

  • Зохицуулагчийн хувийн үнэлгээ” (энэ хэсгийн дараах)-г ашиглан, өөрийгөө дүгнэ.

  • Долоо хоногийн турш гишүүдтэй холбогдон, урамшуул.

  • Бүлгийн ахиц дэвшлийн талаар гадасны бие даах чадварын мэргэжилтэнд танилцуул.

ХИЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

ХИЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

ЦУГЛАРАЛТ БҮРИЙН ӨМНӨ

  • Хичээл бэлдэх

ЦУГЛАРАЛТ БҮРИЙН ТУРШИД

  • Мэргэжилтэн шиг зааж эсвэл үйлдэх

  • Бусдаас давамгайлж ярих

  • Асуулт бүрд хариулах

  • Анхаарлын төвд байх

  • Ширээний хойморт суух

  • Босож байгаад зохицуулах

  • “Тунгаан бод” хэсгийг алгасах

  • Хүн ярих болгонд бодлоо хуваалцах

  • Үйл ажиллагааг өөрчлөх эсвэл баяжуулах

Зохицуулагчийн хувийн үнэлгээ

Бүлгийн цугларалт бүрийн дараа доорх мэдэгдлийг давтан үз. Та хэр сайн гүйцэтгэж байна вэ?

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

1. Хүн бүр тэгш оролцдог.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

2. Би асуултад өөрөө хариулахын оронд бүлгийн гишүүдэд хариулах боломж олгодог. Би бүлгийн бусад гишүүнээс бага ярьдаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

3. Би гарын авлагыг ягштал дагадаг бөгөөд хэсэг, үйл ажиллагаа бүрийг хийж гүйцэтгэдэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

4. Би долоо хоногийн турш бүлгийн гишүүдтэй холбоо барьдаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

5. Би бүлгийн гишүүн бүрийг хайрлаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцдаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

6. Би хэсэг, үйл ажиллагаа бүрийг заасан хугацаанд багтаан явуулдаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

7. Би Ариун Сүнсээр удирдуулах боломжийг бүлгийн гишүүн бүрд олгохын тулд “Тунгаан бодох” хэсэгт цаг гаргадаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Би зохицуулагчийн хувьд ямар байна вэ?

8. Өгсөн амлалтынхаа талаар тайлагнахыг хүсэж байгаа бүлгийн гишүүн бүр ярих боломжтой байхад би анхаардаг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

1. Бүлгийн гишүүд нэг нэгнээ урамшуулан, дэмждэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

2.Бүлгийн гишүүд амлалтаа биелүүлдэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

3. Бүлгийн гишүүд материаллаг болон сүнслэг байдлаар үр дүнд хүрч байгаа.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

4. Хамтрагчид долоо хоногийн туршид нэг нэгэнтэйгээ тогтмол холбоо барьж, нэг нэгнээ урамшуулан дэмждэг.

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга