Бие даасан байдал
Суралц


“4: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“4: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Стресс ба сэтгэлийн түгшүүр гэж юу вэ?

Унш:

Стресс ба сэтгэл түгшүүр нь амьдралын хэвийн хэсэг юм. Ажил дээрх асуудал, сургууль дээрх шалгалт ба чухал шийдвэр гаргах зэрэг аливаа хэрэгцээ шаардлагад тархи болон бие махбод хэрхэн хариулдгийг эдгээр үгс дүрсэлдэг. Хэвийн түвшний стресс, сэтгэл түгшүүр нь танд анхаарлаа төвлөрүүлж, зорилгодоо хүрч мөн биеэ хамгаалахад тусална. Жишээлбэл, хэрвээ та ажлынхаа талаар стресстэж байвал ажил руугаа илүү бэлтгэлтэй бас хийх зүйлдээ илүү анхаарлаа төвлөрүүлэн ирэх магадлал өндөртэй.

Стресс, сэтгэл түгшүүр биднийг амьд байхад тусалдаг хэдий ч тэдгээрийг хэт ойр ойрхон эсвэл удаан хугацаагаар мэдрэх нь маш том асуудал үүсгэж, сэтгэцийн өвчин эмгэгт хүргэж болно. Хэрвээ та хэт их стресс, сэтгэл түгшүүр мэдэрч байгаа бол ойр ойрхон өвчин тусаж, толгой өвдөж, уурлаж, хоол идэх дур маш их өөрчлөгдөж эсвэл анхаарлаа төвлөрүүлж чадахааргүй болж болно.

Та ажлаасаа болж тэвдэн сандарч, ямар нэгэн муу зүйл тохиолдоно эсвэл өөрийгөө хангалтгүй гэж айснаасаа ажилдаа явах хүсэлгүй болж болох юм. Эдгээр нь бачимдал эсвэл стресс, сэтгэл түгшүүр их мэдэрч байгааг тань харуулж буй шинж тэмдгүүд юм.

Стресс, сэтгэлийн түгшүүр нь Сүнсийг мэдрэх чадварт тань нөлөөлж болох бөгөөд сүнслэг өдөөлтийн ойлголтыг тань гуйвуулж болно. Рэйна И.Абүрто эгч “Хэрэв бид үргэлж гуниглаж, өвчин зовлон маань Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Түүний Хүүгийн хайрыг мөн Ариун Сүнсний нөлөөг мэдрэх чадварыг маань хааж байгаа бол бид сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр юм уу өөр бусад сэтгэл санааны өвчинд нэрвэгдсэн байж магад” гэж хэлсэн (“Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 57).

Энэ бүлэг стресс болон сэтгэлийн түгшүүр хэвийн түвшинд байгаа үед хэрхэн үүнд хандаж сурах тал дээр илүү төвлөрнө. Та хэт их стресс, сэтгэлийн түгшүүртэй байгаа үедээ үүнийг таньж мэдэн, зохистой тусламж эрэлхийлж сурна.

Ярилц:

Стресс ба сэтгэлийн зовнил танд хэрхэн тусалж эсвэл хор учруулж байсан бэ?

2. Стрессийн түвшнүүдийг ойлгох

Унш:

Машины хянах самбарын үзүүлэлтүүд хурдаа сааруулах, бензин авах, мотороо шалгах хэрэгтэй зэргийг сануулдагтай адил, стрессийн шинж тэмдгүүд нь танд удааширч, сүнслэг “саваа” дүүргэж мөн шинэ шийдлийг хайхыг сануулдаг дохионууд юм. Та стрессээ үр дүнтэй удирдахын тулд үүнийг дөрвөн өөр түвшинд ангилах нь тустай байж болох юм. (Дараах үйл ажиллагааны хүснэгт-ийг үзнэ үү.)

Унш:

Өдөр тутмын амьдралаа зохицуулахдаа бэрхшээлтэй байдаг хүмүүс эрүүл мэндийн асуудалтай байж болох юм. Гэнэтийн явдал таныг стрессийн улбар шар эсвэл улаан түвшинд огцом оруулж ч магадгүй. Хэрвээ хүмүүс үүнийг туулж чадахгүй гэж үзвэл эсвэл хорт бодис хэрэглэж байгаа бол тэр даруй мэргэжлийн тусламж эрэлхийлэх хэрэгтэй. Амиа хорлох талаар бодож байгаа хүмүүс хамгийн ойр байгаа эмнэлгийн түргэн тусламжийн хэсэг рүү явж мөн гэр бүлийнхэн, найз, бишоптойгоо эсвэл Сүмийн удирдагчтайгаа холбоо барих хэрэгтэй. suicide.ChurchofJesusChrist.org дээрээс тусламжийн утасны дугаарыг болон эх сурвалжийг үзнэ үү.

Хойд Америкт байгаа хүмүүс 1-800-273-8255 дугаараар Үндэсний Амиа хорлохоос сэргийлэх утас руу залгаж болно.

3. Стрессээ бууруулахын тулд бясалгал ашиглах

Унш:

Стресс болон буруу бодлын хэв маяг таны бодлыг давамгайлж, гажуудуулж болно. Таны анхаарал сарниж эсвэл та өөрийн эргэн тойронд болж байгаа зүйлээс бусад зүйл дээр анхаарлаа хандуулж болох юм.

Бясалгал нь сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, сэтгэлийн тэнхээтэй байхад тусалдаг нэг ур чадвар юм. Энэ нь таны бие яг одоо юу гэж хэлж байгаад анхаарал хандуулахыг хэлдэг. Энэ нь стресс, сэтгэл түгшүүрийг багасгахад мөн сайн сайхан байдлын болон өөртөө итгэх мэдрэмжээ өсгөхөд тань тусална. Бясалгал нь өөрийн эргэн тойронд болж байгаа зүйлд бачимдахгүй байхад эсвэл дэндүү хурц хандахаас зайлсхийхэд тусалдаг.

Ярилц:

Стресстсэн байгаа үедээ ч анхаарлаа төвлөрүүлэхэд танд юу тусалдаг вэ?

Тунгаан бод:

1-ээс 10 хүртэлх оноогоор хэмжвэл та хэр их стресстэж байна вэ?

Ярилц:

Дээрх дасгал таны стрессийн түвшнийг багасгасан уу?

Зөвлөгөө:

Та бясалгалын төрлийн дасгалыг хэзээ ч хийж болно. Энэ бүлгийн төгсгөлд байгаа эх сурвалж-ийг ашиглан, бясалгах болон амраах дасгалын талаар илүү ихийг суралцах тухай бодно уу.

Бурханлаг хүчийг ашиглах

Үз:

Reach Up to Him in Faith” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:54]-оос үзэх боломжтой.

3:59

Reach Up to Him in Faith

President Russell M. Nelson teaches that just as the woman who was healed by touching the robe of Jesus, we can receive strength and direction by reaching out to Him as well.

Унш:

Бидэнд тулгарах аливаа нөхцөл байдалд биднийг хүчирхэгжүүлж чадах Христийн чадавхын талаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан. “Тиймээс Тэрээр бидний тэмцэж байгаа асуудал, зүрх сэтгэлийн шаналал, биднийг уруу татах зүйлс, өвдөлт, зовлон бүгдийг мэддэг. Учир нь Тэрээр Өөрийн хүслээр Цагаатгалын чухал хэсэг болгон энэ бүгдийг мэдэрч туулсан билээ. Үүний улмаас Түүний Цагаатгал Түүнд биднийг халамжлах болон энэ бүгдийг даван туулах хүчийг бидэнд өгөх боломжийг олгодог. …

… Бидний Аврагчийн Цагаатгал нь ертөнцийн амилуулалтаар үхэшгүй байдлыг итгэмжлэх хийгээд наманчлал, баптисмаар биднийг гэм нүглээс цэвэршүүлэх боломж олгохоос илүүг хийдэг. Түүний Цагаатгал түүнчлэн биднийг эдгээх, мөнх бус байдлын бүхий л ачаа дарамтыг даван туулах хүчийг өгөхийн тулд бидний бүх сул доройг мэдэрч туулсан Түүнийг дуудах боломжийг бидэнд олгодог. Тэрээр бидний өвчин зовлонг мэддэг бөгөөд Тэр бидэнд туслахад бэлэн байдаг. Сайн самари хүний адилаар Тэрээр замын хажууд шархадсан биднийг олж, бидний шархыг боон, биднийг асрах болно (Лук 10:34-ийг үзнэ үү). Есүс Христийн болон Түүний Цагаатгалын эдгээх, хүчирхэгжүүлэх хүч гуйсан хүн болгонд өгөгддөг” (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62, 64).

Ярилц:

Аврагчийг үргэлж санаж байх нь стресс, сэтгэл түгшүүрээ илүү сайн хянаж удирдахад хэрхэн тусалж чадах вэ?

5. Төгс төгөлдрийг шаардах үзэл

Унш:

Төгс төгөлдрийг шаардах үзэл гэдэг нь хэрвээ бид бүх зүйлд төгс төгөлдөр биш аваас Бурханы болон бусдын хувьд бүтэлгүй, хангалтгүй гэсэн итгэж үнэмшихийг хэлдэг. Гэхдээ даруухан, заалгахад хүлээцтэй байхад туслахын тулд Их Эзэн бидэнд сул дорой талуудыг өгсөн гэдгийг бид мэднэ (Ифер 12:27-г үзнэ үү).

Төгс төгөлдөр байдлын талаар ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

“Үнэн төгс байдалд хүрэх бидний цор ганц найдвар тэнгэрээс бэлэг хэмээн хүлээн авахад оршдог бөгөөд бид үүнийг өөрсдөө “олж авч” чадахгүй. Тиймээс Христийн дутууг маань нөхөхөөр өгдөг ач ивээл биднийг харуусал, нүгэл, үхлээс авраад зогсохгүй байнга өөрийгөө шүүмжлэхээс авардаг. …

Ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр Христтэй адил амьдрахаар одоо байгаагаасаа илүү сайнаар тэмүүлдэг. Хэрэв бид үүнийгээ шударгаар хүлээн зөвшөөрвөл хоёр нүүртнүүд болохгүй. Бид бол эгэл хүмүүс. … Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл Шинэ Гэрээний төгс төгөлдөр гэсэн ойлголт болох бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэд болох болно” (“Тиймээс та нар эцэст нь төгс бай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 41-42).

Унш:

Өөрийгөө хайрлаж, төгс төгөлдрийг шаардахаа багасгахад туслах дөрвөн зарчмыг дурдвал:

  1. Өөрсдийн бодол, мэдрэмж, үйлдлээс төгс төгөлдрийг шаардаж байгаагаа олж хар.

  2. Эдгээр бодол, мэдрэмж, үйлдлээсээ татгалз.

  3. Алдаа нь бидний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, алдахаас бүү ай.

  4. Өөрийгөө хайрлаж сур, өөрийгөө болон төгс бус байдлаа хүлээн зөвшөөр мөн хайрла.

Үз:

Perfectionism: Will I Ever Be Good Enough?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:54]-оос үзэх боломжтой.

4:36

Perfectionism: Will I Ever Be Good Enough?

Do you sometimes feel like you’re not good enough for God or anyone else? Chances are you’ve had a bout with perfectionism. Whether you know it or not, God’s Grace reaches everyone—including perfectionists.

Ярилц:

Видеон дээрх Оливиа хэрхэн өөрийгөө хайрлаж, төгс төгөлдөр байхаа шаардахаа больсон бэ?

Ярилц:

Бид бүлгээрээ туршлагаа сайжруулахын тулд юу хийж чадах вэ?

Тэмдэглэл