Бие даасан байдал
Тунгаан бод


“9: Тунгаан бод,”Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“9: Тунгаан бод,”Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Тунгаан бод—Зарцуулах дээд хугацаа: 5 минут

Дор бүрнээ өнөөдөр олж мэдсэн зүйлийнхээ талаар мөн Их Эзэн танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг эргэцүүлэн бод. Доорх судрыг уншаад, асуултад хариулж бич.

“Мөнх бус амьдралдаа хөгжлийн бэрхшээлтэй байсан бидний хайрт хүмүүс алдар суу, сүр жавхлантай, зүйрлэшгүй төгс төгөлдөр бие махбод, оюун ухаантайгаар бидний өмнө зогсох болно гэдгийг гэрчилж байна. Тэр мөч ямар гайхалтай сайхан байх бол! Гэхдээ тэр үед бид тийм гайхамшгийг гэрчилсэндээ өөрсдөө баяртай байх уу эсвэл бүрэн төгс бөгөөд “эцсийн эцэст эрх чөлөөтэй” болсон тэднийг харсандаа харин илүү баярлах болов уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Христийн бүрэн төгс энэрэл тод томруун илрэх тэр мөч хүртэл бид итгэлтэй амьдарч, найдвараас зууран барьж, ‘бүгд энэрэнгүй’ байх болтугай [1 Петр 3:8]” (Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42).

Өнөөдөр миний ойлгож мэдсэн хамгийн чухал зүйл юу вэ?

Би өнөөдөр сурсан зүйлсийнхээ үр дүнд юу хийх вэ? (Энэ нь таны уг долоо хоногт өгөх амлалт байж болно. Та ямар нэг амлалт бодож олж чадахгүй байгаа бол боломжтой зарим санааг доор жагсаав.)

Санаа:

  • Дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг нь мэдэж байгаа хүнд хүч чадал өгнө.

  • Бусдад дэмжлэг үзүүлэх үед тус болох хариултууд (“Суралц” хэсэг дэх 3-р зүйлийг үзнэ үү)-ыг ашиглах дадлага хийнэ.