“5: Амлалт өг,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь. Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“5: Амлалт өг,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь. Сэтгэлийн тэнхээтэй байх
Амлалт өг—Зарцуулах дээд хугацаа: 5 минут
Бид долоо хоног бүр амлалт өгдөг. “Тунгаан бод” хэсэг дэх таны хариулт уг долоо хоногийн хувийн амлалт болж болно. Бид дараагийн долоо хоногт уулзахдаа амлалтуудаа тайлагнаснаар эхэлнэ. Дараах амлалтуудыг унш. Хамтрагчтайгаа (хамтрагчидтайгаа) холбоо барьж, дэмжлэг үзүүлэхээс гадна доорх амлалтуудын алиныг нь амлахаа шийд. Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн амлалтаа биелүүлэхээ амлан, доор нь гарын үсэг зур.
Миний амлалт |
---|
Миний амлалт А Би амьдралаа илүү тэнцвэртэй байлгахын тулд уг санааны дагуу үйлдэх болно. |
Миний амлалт Б Би өдөр бүр талархаж байгаа нэг зүйлээ бичиж мөн үүнийхээ төлөө Бурханд талархана. |
Миний амлалт В Би “Тунгаан бод” хэсэг дэх хувийн амлалт дээрээ ажиллана. |
Миний амлалт Г Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, дэмжлэг үзүүлнэ. |
Миний амлалт Д Би өнөөдөр сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцана. |
Миний гарын үсэг
Үйлдэх хамтрагчийн гарын үсэг