Бие даасан байдал
Тунгаан бод


“2: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“2: Тунгаан бод,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Тунгаан бод—Зарцуулах дээд хугацаа: 5 минут

Дор бүрнээ өнөөдөр юу сурсан талаараа мөн Бурхан танаар юу хийлгэх хүсэлтэй байгааг бодож үз. Эшлэлийг уншин, доорх асуултуудад хариулж бич.

“Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед бидний эргэлзээ, айдас арилдаг юм” (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41).

Өнөөдөр миний сурсан хамгийн чухал зүйл юу вэ?

Би өнөөдөр сурсан зүйлсийнхээ үр дүнд юу хийх вэ? (Энэ нь таны уг долоо хоногт өгөх амлалт байж болно. Та ямар нэг амлалт бодож олж чадахгүй байгаа бол боломжтой зарим санааг доор жагсаав.)

Амлалтын санаа:

  • Бодол санаагаа хянаж удирдах хүснэгт” (“Амлалт өг” хэсэгт байгаа)-ийг бөглөх.

  • Буруу бодлоо илүү сэтгэлийн тэнхээтэй бодлоор солих дадлага хийх.

  • Өөрийн дадлага хийж болох, буруу бодол санааны хэв маягийг олж тодорхойлох.

  • Чин сэтгэлээсээ залбирч, Тэнгэрлэг Эцэгээс миний талаар ямар бодолтой байдгийг нь асуух.