Бие даасан байдал
Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх


“1: Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“1: Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх

Миний суурь зарчим: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:

“Есүс Христэд итгэх миний итгэл хэцүү бэрх цаг үеийг туулахад хэрхэн тусалдаг вэ?” гэж өөрөөсөө асуу.

Үз:

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [1:43]-оос үз. (Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол “Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” эхийг уншина уу.)

2:3

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл

Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол энэ эхийг уншина уу.

Гэрээний авдрын зураг

Ахлагч Дэвид А.Бэднар:

Үйлдэх нь итгэлээ хөгжүүлж байгаа хэрэг юм. Израилын хүүхдүүд гэрээний авдрыг өргөн авч явж байжээ. Тэд Иордан голын эрэгт ирэв. Тэдэнд хуурай газраар гатална гэсэн амлалт өгөгдсөн байв. Ус хэзээ хуваагдсан бэ? Тэднийг хөл норох үед. Тэд гол руу алхан орсон ба энэ нь үйлдэл байсан. Тэгэхэд хүч өгөгдөж, ус хуваагдсан.

Бид ихэнхдээ “би төгс ойлголттой болсныхоо дараа үүнийг үйлдэл болгоно” гэж боддог. Бидэнд эхлэх хангалттай ойлголт байхад л болно гэж би хэлмээр байна. Бидэнд зөв зүг чигийг мэдрэх мэдрэмж байдаг. Итгэл бол зарчим буюу үйлдэл, хүч чадлын зарчим юм. Жинхэнэ итгэл Их Эзэн Есүс Христэд төвлөрдөг бөгөөд үргэлж үйлдэл рүү хөтөлдөг.

(“Seek Learning by Faith” [address to Church Educational System religious educators, Feb. 3, 2006], ChurchofJesusChrist.org/media-library-ийг үзнэ үү.)

Унш:

Дараах судрын хэсгийг болон Сүмийн удирдагчдын мэдэгдлийг унш.

“Мөн итгэлийнхээ дарааг хүртэл хэн ч хэзээ ч гайхамшгийг үйлдсэн нь үгүй; иймийн тул тэд эхлээд Бурханы Хүүд итгэсэн бөлгөө” (Ифер 12:18).

“Бурханд итгэх итгэл нь Түүний зорилго, цаг хугацаанд итгэх итгэлийг агуулдаг. Бид Түүний цагийн хуваарийг үгүйсгэх цагт Түүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй” (Neal A.Maxwell, That Ye May Believe [Salt Lake City: Bookcraft, 1992], 84)

Есүс Христэд итгэх итгэл бидэнд өөр ямар ч үед хийж чадахгүй байсан зүйлсийг хийх түлхэх хүч болдог. Биднийг үйлдэхэд хөтөлдөг итгэл нь Түүний хүч чадлыг илүү их хүлээн авах боломжийг олгодог. Бид ариун нандин гэрээнүүд байгуулж, гэрээнүүдээ ягштал дагасан үедээ өөрсдийн амьдрал дахь Аврагчийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож өгч, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг” (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41).

“Хэцүү өдөр, долоо хоног, тэр бүү хэл бүтэлгүй жил байсан ч гэлээ бид баяр баясгаланг мэдрэх боломжтой!

“Хайрт ах, эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай биш харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

“Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” (Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Ярилц:

Бурхан биднийг материаллаг байдал, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлэхэд яагаад итгэл шаардлагатай байдаг вэ?

Амлалт өг:

Би Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх нэг зүйлийг энэ долоо хоногт хийхээр сонгох болно.