Бие даасан байдал
Тайлагна


“5: Тайлагна,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“5: Тайлагна,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Тайлагна—Зарцуулах дээд хугацаа: 15 минут

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэ (5 минут)

Өнгөрсөн долоо хоногт амлалтаа хэр биелүүлсэн талаар бодоход цөөн минут зарцуул. Амлалт бүрийг хэр биелүүлснээ төлөөлөх өнгөөр нь тойруулан зур. Жишээлбэл, улаан тойрог нь бага зэргийн, шар тойрог нь дунд зэргийн, ногоон тойрог нь дээд зэргийн хичээл зүтгэл гаргасныг илтгэнэ. Дүгнэлтээ үйлдэх хамтрагчтайгаа хуваалц.

Зураг
5-р бүлэг үнэлгээний хүснэгт

2-р бүлэг: Бүлэгтэйгээ туршлагаа хуваалц (5 минут)

Бүлгээрээ өнгөрсөн долоо хоногт амлалт дээрээ ажиллаж байхдаа сурсан зүйлсээ хуваалц. Доорх асуултууд ярилцлага өрнүүлэхэд тусалж болох юм.

Ярилц:

Миний суурь зарчмаар дадлага хийж байхдаа та ямар туршлага олж авсан бэ?

Та стресс, сэтгэл түгшүүрээ хэрхэн илүү сайн хянаж удирдсан бэ?

3-р алхам: Үйлдэх хамтрагчаа сонго (5 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө, үйлдэх хамтрагчид нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.

Үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн туршид нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Үйлдэх хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ хэрхэн холбоо барихаа бич.

Ням

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба

Хэвлэх