Бие даасан байдал
Суралц


“1: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“1: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Сэтгэлийн тэнхээ гэж юу вэ?

Унш:

Аврагчтай адил болохын тулд хүн бүр энэ амьдралд саад бэрхшээл, зовлон зүдгүүртэй тулгарах шаардлагатай болно. Амьдралын бэрхшээлийг амжилттай туулахад Есүс Христэд итгэх итгэлтэй мөн сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ гэдэг нь:

  • Сэтгэл санааны бэрхшээлд зоригтойгоор, Есүс Христэд төвлөрсөн итгэлтэйгээр дасан зохицох чадвар.

  • Өөртөө болон бусдад чадах хэрээрээ туслах.

  • Шаардлагатай үедээ бусдаас нэмэлт тусламж хүсэх явдал юм.

Энэ цуврал хичээл таныг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлж, амьдралын бэрхшээл, таагүй явдлыг туулахад туслах зарим үндсэн чухал чадварыг заах зорилготой. Та түүнчлэн бүлгийн бусад гишүүний туршлага, дэмжлэг тусламжаас суралцах болно.

Тунгаан бод:

Яагаад та илүү их сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсэж байна вэ? гэж өөрөөсөө асуу. Хариултаа доор бич.

2. Сорилт бэрхшээлийг Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг хэмээн хүлээн авах

Унш:

Сүнснүүдийн маань Эцэгийн хувьд Бурхан төгс бөгөөд бүх хүчийг агуулдаг мөн бүх зүйлийг мэддэг. Тэр бидний хүн нэг бүрд хайртай бөгөөд бидний өсөлт хөгжил Түүний ажил бөгөөд алдар суу юм. Бидний Түүнтэй адил болтол өсөж хөгжин, өөрчлөгдөх нь Түүний бидэнд зориулсан төлөвлөгөө билээ. Тэр бидэнд бэрхшээлийг туулах боломж олгодог бөгөөд бид итгэлтэйгээр хариулах аваас Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, Өөртэй нь илүү адил болохоор өсөж хөгжихөд туслах болно. Сэтгэлийн тэнхээтэй байх нь бидэнд тэвчээртэй байж, эдгээр бэрхшээлийнхээ улмаас өсөж хөгжихөд тусалдаг.

“Бидний мэдрэх ямар ч өвдөлт туулах ямар ч зовлон бэрхшээл дэмий хоосон байдаггүй. Энэ нь бидний боловсролыг нэмэгдүүлж, тэвчээр, итгэл, сэтгэлийн тэнхээ, даруу байдал зэрэг чанарыг хөгжүүлж байдаг. Бидний давж гарч байгаа бүхэн, ялангуяа тэвчээртэй туулж байгаа бүхэн бидний зан чанарыг сайжруулж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн, бодгалийг маань тэлж, биднийг илүү зөөлөн, энэрэнгүй болгодог … мөн бид гашуудал зовлон, хөдөлмөр, бэрхшээлээр дамжуулан олж авахаар ирсэн тэрхүү боловсролоо олж авдаг” (Elder Orson F. Whitney, as quoted in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 98).

Үз:

He Is Building a Palace” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [1:19]-оос үзэх боломжтой.

1:26

Ярилц:

Бэрхшээлт туршлагууд таныг амьдралдаа өсөж хөгжихөд хэрхэн тусалсан бэ?

3. Хариуцлагатай үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглах

Унш:

Бидний эргэн тойронд муу зүйлс тохиолдох үед ч бид хэрхэн хандахаа сонгох боломжтой хэвээр байдаг. Бэрхшээлтэй тулгарсан үедээ ч гэсэн ямар хариу үйлдэл гаргах вэ гэдэгт хариуцлага хүлээх нь бидэнд амар амгалан, хүч чадал авчирдаг.

“Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүд, охидын хувьд бид ёс суртахууны чөлөөтэй сонгох бэлгээр болон бие даан үйлдэх, сонгох чадвараар адислагдсан. Сонгох эрх өгөгдсөн тул та, бид бүгдээрээ үйлдэгчид бөгөөд бусдаар үйлдүүлэх бус харин өөрсдөө эхлээд үйлдэх хэрэгтэй. “Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл биднийг гомдоож, уурлуулж, шархлуулж аль эсвэл шаналгаж чадна гэж бодох нь ёс суртахууны сонголтыг маань бууруулж, биднийг үйлдүүлэгчид болгон хувиргадаг. Гэхдээ үйлдэгчдийн хувьд та бидэнд үйлдэх хүч чадал мөн хэрхэн хариулахаа сонгох хүч байдаг” (David A. Bednar, “And Nothing Shall Offend Them,” Liahona, Nov. 2006, 90).

Сорилт бэрхшээл эсвэл гэнэтийн өөрчлөлтүүд шударга бус мэт санагдаж магадгүй. Бид Христийнхтэй адил бус, үр дүнгүй дараах арга замаар хариулахад уруу татагдаж болох юм. Үүнд:

  • Бусдыг буруутгах

  • Шалтаг гаргах

  • Эсэргүүцэх

  • Гомдоллох

  • Бурууг хайх

  • Эргэлзэх

  • Бууж өгөх

  • Назгайрах

  • Уурлах

  • Өөрийгөө өрөвдөх

  • Айдаст автах

  • Өөрийгөө зөвтгөх

Эдгээр хариу хандлагыг өөрсдөөсөө хайж, сонгох эрхээ ашиглан, илүү зохих хандлагыг сонгох нь сэтгэлийн тэнхээтэй болох гэдэгт багтана.

Ярилц:

Хэзээ та хариуцлагатай үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглаж байсан бэ? Энэ нь танд хэрхэн тусалсан бэ?

Үз:

Mountains to Climb” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [5:05]-оос үзэх боломжтой.

5:12

Ярилц:

Видеон дээрх хүмүүс зовлон бэрхшээлээсээ үл хамааран, өөрсдөдөө туслуулах боломжийг Их Эзэнд олгохын тулд юу хийсэн бэ?

Унш:

“Есүс Христэд итгэлтэй байна гэдэг нь Тэрээр Өөрийн цагаатгагч золиослолын улмаас бүхий л шударга бусыг засаж залруулан, алдагдсан бүхнийг сэргээж, эвдэрсэн бүхнийг, үүний дотор зүрх сэтгэлийг засна гэдэгт найдахыг хэлдэг. Тэр бүх зүйлийг зөв болгож, аливаа нарийн ширийн бүрийг орхигдуулахгүй анхаарал тавих болно” (Lynn G. Robbins, “Be 100 Percent Responsible” [Brigham Young University devotional, Aug. 22, 2017], speeches.byu.edu).

Ярилц:

Есүс Христэд итгэх итгэл бидэнд зовлон бэрхшээлийг дажгүй даван туулахад хэрхэн туслах вэ?

4. Өөрчлөгдсөний адислал

Унш:

“Бид бүгд дараахтай адил зүйр үгийг хэзээ нэгэн цагт сонсож байсан байх. Амьдралынхаа туршид бид өөрчлөлттэй тулгарч байдаг. Зарим өөрчлөлт сайхан, зарим нь тийм байдаггүй. Хайртай хүн маань нас барах, гэнэт өвдөх, эд хөрөнгөө алдах зэрэг гэнэтийн өөрчлөлтүүд амьдралд гардаг. Гэхдээ ихэнх өөрчлөлт аажим, алгуур тохиодог” (Томас С.Монсон, “Finding Joy in the Journey,” Liahona, Nov. 2008, 84).

Бид өөрсдийгөө Их Эзэний өмнө даруусгах аваас Тэрээр бидэнд илүү сайн болж өөрчлөгдөхөд туслах болно хэмээн Тэрээр амладаг. “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).

5. Өдөр бүр талархах

Унш:

Бүлгийн эдгээр цугларалтын үеэр таны долоо хоног бүр өгөх амлалтуудын нэг нь өдөр бүр талархдаг ядаж нэг зүйлээ бичих явдал юм. Талархлаа илэрхийлэх нь сэтгэл зовних, урам хугарах мэдрэмжийг үгүйсгэнэ эсвэл үл тооно гэсэн үг биш. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн адислалуудыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Жишээлбэл, хэн нэгэн танд найрсаг хандаж эсвэл та харж, үнэртэж, сонсож, хүрч эсвэл амталсан зүйлдээ талархсан байж болно.

Үз:

Grateful in Any Circumstance” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [1:06]-оос үзэх боломжтой.

1:13

Ярилц:

Талархах нь танд эсвэл бусдад баяр хөөрийг мэдрэхэд хэзээ тусалсан бэ?