-
Бурхантай ярь. Тэр ойлгодог гэдгийг мэд. Түүнийг таны дэргэд суугаад, таныг сонсож, танд дэмжлэг үзүүлж байгаагаар төсөөл.
-
Тунгаан бод. Их Эзэнээр адислагдаж мөн Түүний мутрыг болон нигүүлслийг амьдралдаа харсан үеүдийнхээ талаар эргэн бод. “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд” (Дуулал 46:10).
-
Хүсэн хүлээж байгаа зүйлээ хар. Амьдрал бидний найдаж, төлөвлөснөөр болоогүй үед заримдаа бидний хамгийн их зовнил, стресс үүсдэг. Бид стресстэй туршлагаас сурч чадна. “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно. … Тиймийн тул, зам дээрээ зогсогтун” (Сургаал ба Гэрээ 122:7, 9).
-
Богино завсарлага ав. Хэд хэдэн удаа аажим, гүнзгий амьсгаа авч, биеэ сулла. Бие махбод, оюун ухаан тань тайвшрах үед та илүү тов тодорхой бодох боломжтой. Гадаа алхаж, хоол идэж, унд ууж эсвэл зүгээр суугаад, цөөн хэдэн минут бод.
-
Стресстсэн үеэ олж мэд. Заримдаа та стресстсэн байгаагаа ухаардаггүй байж болох юм. Та унтаж чадахгүй, амархан уурлаж, сэтгэл хямарч эсвэл эрч хүч тань суларч болно. Та хэр байгаагаа олж мэдэхийн тулд өдөрт хамгийн багадаа нэг удаа өөрийгөө дүгнэ.
-
Талархдаг байхад төвлөр. Эргэн тойронд тань юу байгааг анзаар. Өөрийнхөө болон дэлхийн талаар зөв, сайн, эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хэдэн минут зарцуул. Талархлаа бичих тэмдэглэл эхлүүлж, талархаж байгаа ядаж таван тодорхой зүйлсийг өдөр бүр бич.
-
Хөдөлгөөнтэй бай. Бидэнд таашаах бие махбод, дэлхий ертөнц өгөгдсөн. Гарч эдгээр бэлгийг таашаахдаа, бие махбодоо ашиглах төлөвлөгөө гарга. Цөөн минут ч гэсэн алхах нь таны ааш занг сайжруулж, стрессийг багасгадаг.
-
Технологийг хязгаартай ашигла. Сошиал медиа, компьютер, зурагтыг ялангуяа өглөө эрт бас орой үзэх нь сэтгэлийн түгшүүр, стрессийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Өдрөө утас, компьютергүйгээр эхлүүлж, дуусгахыг оролд. Бүтэн өдөр эсвэл долоо хоног олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл зурагт үзэхгүйгээр явж, ямар санагдахыг нь үз.
-
Өөртөө эелдэг ханд. Хайртай хүнтэйгээ ярихдаа ашигладаг эелдэг, тайвшруулам үгсийг ашиглан, өөртэйгөө ярь. Сэтгэл гутарсан, найдваргүй бодол эсвэл хатуу буруушаалт Бурханаас ирдэггүй бөгөөд илүү их стресс, сэтгэл түгшүүрийг авчирдаг.
-
Өөр хэн нэгэнд тусал. Эрч хүчээ хэн нэгэнд үйлчлэхэд төвлөрүүл.₮ Бидний эцсийн зорилго бол хэцүү бэрхшээлтэй байх үедээ ч Христ бусдыг хэрхэн хайрласантай адил бусдыг хайрлах явдал юм. Христ загалмай дээр шаналж байхдаа Өөрийг нь яллагчдыг өршөөж, ээжийг нь асрах хүн байгаа гэдгийг бататгахдаа энэхүү хайрын жишээг бидэнд өгсөн юм. Хэцүү байж болох ч бид зогсож, бусдын тухай бодож, тэдэнд туслах арга замуудыг хайх үедээ амьдралаа илүү тод харах боломжтой болдог.
-
Амраах, алжаал тайлах үйл ажиллагааг явуулах гэж оролд. Хүн бүр өөр өөр байдлаар алжаалаа тайлдаг. Та зураг будах, хөгжим сонсох, ном унших эсвэл гадаа байх дуртай байж магадгүй. Та стресстэж, сэтгэл түгших үедээ танд юу баяр хөөр авчирч, юу тайвшруулдгийг санах цаг гарга. Та өөрийгөө хэчнээн завгүй гэж бодож байсан ч эдгээр зүйлийг хийх цаг гарга.
-
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой бай. Өөрийг тань хайрлаж, дэмждэг хүмүүстэй хамт байх нь стрессийг багасгахад тусалж чадна. Таныг энд бусадтай харилцаа холбоо тогтоолгохоор бүтээсэн. Өөрийн туулж байгаа зүйлийг хуваалцахад ичиж зовох зүйл байхгүй. Туулж байгаа зүйлийг тань ойлгоход найз нөхөд, гэр бүлийнхэндээ тусал.
-
Нэг удаад нэг алхам хий. Та өөрөөсөө “Миний одоо хийж болох хамгийн чухал зүйл юу вэ?” гэж асууж болно. Таны хариулт “Миний одоо хийх хэрэгтэй байгаа зүйл бол автобус хүлээх” эсвэл “миний одоо хийх хэрэгтэй зүйл бол аяга таваг угаах” байж болно. Одоо юу хийх хэрэгтэйг болон юуг хожим хийж болохыг шийд. Хожим хийж болох зүйлд “үгүй” гэж хэлэхдээ гэмшихгүй байж сур.
-
Бясалгах дадлага хий. Өмнөх үйл ажиллагаа-нд бас энэ бүлгийн төгсгөл-д байгаа дасгалуудыг ашиглан, яг одоо цагт байх дадлага хий. Өдрийн туршид одоо цагт байхыг сануулах арга замуудыг ол.