“4: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)
“4: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх
Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут
1. Стресс ба сэтгэлийн түгшүүр гэж юу вэ?
2. Стрессийн түвшнүүдийг ойлгох
3. Стрессээ бууруулахын тулд бясалгал ашиглах
Бурханлаг хүчийг ашиглах
Унш:
Бидэнд тулгарах аливаа нөхцөл байдалд биднийг хүчирхэгжүүлж чадах Христийн чадавхын талаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан. “Тиймээс Тэрээр бидний тэмцэж байгаа асуудал, зүрх сэтгэлийн шаналал, биднийг уруу татах зүйлс, өвдөлт, зовлон бүгдийг мэддэг. Учир нь Тэрээр Өөрийн хүслээр Цагаатгалын чухал хэсэг болгон энэ бүгдийг мэдэрч туулсан билээ. Үүний улмаас Түүний Цагаатгал Түүнд биднийг халамжлах болон энэ бүгдийг даван туулах хүчийг бидэнд өгөх боломжийг олгодог. …
… Бидний Аврагчийн Цагаатгал нь ертөнцийн амилуулалтаар үхэшгүй байдлыг итгэмжлэх хийгээд наманчлал, баптисмаар биднийг гэм нүглээс цэвэршүүлэх боломж олгохоос илүүг хийдэг. Түүний Цагаатгал түүнчлэн биднийг эдгээх, мөнх бус байдлын бүхий л ачаа дарамтыг даван туулах хүчийг өгөхийн тулд бидний бүх сул доройг мэдэрч туулсан Түүнийг дуудах боломжийг бидэнд олгодог. Тэрээр бидний өвчин зовлонг мэддэг бөгөөд Тэр бидэнд туслахад бэлэн байдаг. Сайн самари хүний адилаар Тэрээр замын хажууд шархадсан биднийг олж, бидний шархыг боон, биднийг асрах болно (Лук 10:34-ийг үзнэ үү). Есүс Христийн болон Түүний Цагаатгалын эдгээх, хүчирхэгжүүлэх хүч гуйсан хүн болгонд өгөгддөг” (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62, 64).
Ярилц:
Аврагчийг үргэлж санаж байх нь стресс, сэтгэл түгшүүрээ илүү сайн хянаж удирдахад хэрхэн тусалж чадах вэ?
5. Төгс төгөлдрийг шаардах үзэл
Унш:
Төгс төгөлдрийг шаардах үзэл гэдэг нь хэрвээ бид бүх зүйлд төгс төгөлдөр биш аваас Бурханы болон бусдын хувьд бүтэлгүй, хангалтгүй гэсэн итгэж үнэмшихийг хэлдэг. Гэхдээ даруухан, заалгахад хүлээцтэй байхад туслахын тулд Их Эзэн бидэнд сул дорой талуудыг өгсөн гэдгийг бид мэднэ (Ифер 12:27-г үзнэ үү).
Төгс төгөлдөр байдлын талаар ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
“Үнэн төгс байдалд хүрэх бидний цор ганц найдвар тэнгэрээс бэлэг хэмээн хүлээн авахад оршдог бөгөөд бид үүнийг өөрсдөө “олж авч” чадахгүй. Тиймээс Христийн дутууг маань нөхөхөөр өгдөг ач ивээл биднийг харуусал, нүгэл, үхлээс авраад зогсохгүй байнга өөрийгөө шүүмжлэхээс авардаг. …
Ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр Христтэй адил амьдрахаар одоо байгаагаасаа илүү сайнаар тэмүүлдэг. Хэрэв бид үүнийгээ шударгаар хүлээн зөвшөөрвөл хоёр нүүртнүүд болохгүй. Бид бол эгэл хүмүүс. … Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл Шинэ Гэрээний төгс төгөлдөр гэсэн ойлголт болох бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэд болох болно” (“Тиймээс та нар эцэст нь төгс бай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 41-42).
Унш:
Өөрийгөө хайрлаж, төгс төгөлдрийг шаардахаа багасгахад туслах дөрвөн зарчмыг дурдвал:
-
Өөрсдийн бодол, мэдрэмж, үйлдлээс төгс төгөлдрийг шаардаж байгаагаа олж хар.
-
Эдгээр бодол, мэдрэмж, үйлдлээсээ татгалз.
-
Алдаа нь бидний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, алдахаас бүү ай.
-
Өөрийгөө хайрлаж сур, өөрийгөө болон төгс бус байдлаа хүлээн зөвшөөр мөн хайрла.
Үз:
“Perfectionism: Will I Ever Be Good Enough?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:54]-оос үзэх боломжтой.
Perfectionism: Will I Ever Be Good Enough?
Do you sometimes feel like you’re not good enough for God or anyone else? Chances are you’ve had a bout with perfectionism. Whether you know it or not, God’s Grace reaches everyone—including perfectionists.
Ярилц:
Видеон дээрх Оливиа хэрхэн өөрийгөө хайрлаж, төгс төгөлдөр байхаа шаардахаа больсон бэ?
Ярилц:
Бид бүлгээрээ туршлагаа сайжруулахын тулд юу хийж чадах вэ?