“6: Миний суурь зарчим: Асуудлыг шийдэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020) “6: Миний суурь зарчим: Асуудлыг шийдэх,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах: Сэтгэлийн тэнхээтэй байх Миний суурь зарчим: Асуудлыг шийдэх—Зарцуулах дээд хугацаа: 20 минут Тайлагна: Өнгөрсөн долоо хоногт дуусгаж чадсан хэцүү даалгавраа бүлэгтэйгээ товч хуваалц. Тунгаан бод: Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд асуудал бэрхшээлтэй тулгарахыг зөвшөөрдөг вэ? Үз: “A Bigger Truck?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол “Илүү том ачааны машин уу?” эхийг уншина уу.) 1:5 Илүү том ачааны машин уу? Хэрвээ та нар видеог үзэх боломжгүй байгаа бол доорх эхийг уншина уу. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Хоёр хүн хамтран нөхөрлөл байгуулжээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй замын хажууд жижиг саравч барив. Тэд ачааны машин аваад, фермерийн талбай руу очоод, тэвш дүүрэн тарвасыг нэгийг нь нэг доллароор худалдан авчээ. Тэгээд тэд замын хажуу дахь саравч руугаа буцаж очоод, тарвасаа нэгийг нь нэг доллароор зарж гэнэ. Тэд ногооны талбай руугаа дахин очоод, ахин тэвш дүүрэн тарвасыг нэгийг нь нэг доллароор худалдан авав. Тарвасаа замын хажууд авчраад, дахин тэр үнээрээ борлуулав. Тэд ахиад тарвас авч ачихаар ногооны талбай руу явах зуураа нэг нь нөгөөдөө “бид энэ наймаагаар нэг их мөнгө олохгүй байх шиг байна, тийм үү?” гэж хэлэхэд нөгөөх нь “Үгүй ээ. Хоёулаа илүү том ачааны машин авах хэрэгтэй гэж чи бодож байна уу?” гэж асууж гэнэ. (“Focus and Priorities,” Ensign, May 2001, 82) Ярилц: Энд түүхийн жинхэнэ асуудал юу вэ? Уг хоёр эрэгтэйд ямар ямар сонголт байна вэ? Унш: Дараах судрын хэсгийг болон ахлагч Хэйлсийн мэдэгдлийг уншина уу. “Болгоогтун, чи ойлгосонгүй; чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна. Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно. Гэвч энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин буруу зүйлийг мартахад чамайг хүргэх дүйнгэ бодол санаа чамд байх болно” (Сургаал ба Гэрээ 9:7–9). “Их Эзэн бидэнд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэхэд туслахыг хүсдэг. … Бид бол сэтгэн боддог оюун ухаант хүмүүс. Бид хэрэгцээгээ тодорхойлох, төлөвлөх, зорилго тавих, асуудлуудаа шийдвэрлэх чадвартай байдаг” (Robert D. Hales, “Every Good Gift,” New Era, Aug. 1983, 8, 9). Унш: Дараах судрын шүлгүүдийг унш. “Мөн эдүгээ, хэрэв Их Эзэн ийм агуу их хүчтэй байж, мөн хүмүүний үрсийн дунд ийм олон гайхамшгийг гүйцэлдүүлсэн бол, усан онгоц барихыг яахан тэрээр надад зааварлаж болохгүй байх билээ?” (1 Нифай 17:51). “Эдүгээ би, Нифай, дүнз модыг хүмүүсээр сургагдсан тэр маягаар бэлтгэсэнгүй, хүмүүсийн барьдаг тийм маягаар ч усан онгоцыг би бас барьсангүй; харин би Их Эзэн надад үзүүлсэн тэр маягаар барьсан билээ; иймийн тул, энэ нь хүмүүсийнхтэй адил байсангүй. Мөн би, Нифай, байн байн ууланд гарч, мөн би Их Эзэнд дахин дахин залбирсан бөлгөө; иймийн тул Их Эзэн надад агуу зүйлийг үзүүлэв” (1 Нифай 18:2–3). Ярилц: Нифай хэрхэн усан онгоц барих боломжтой байсан бэ? Амлалт өг: Би асуудал дээрээ ажиллахын тулд үйл ажиллагаагаар ярилцсан алхмуудын дагуу үйлдэнэ. (Үүнийг сана, бүү бууж өг. Асуудлуудыг шийдэж, өөрчлөлт гаргахад цаг хугацаа шаардагддаг.) Тэмдэглэл үүсгэх