Бие даасан байдал
Суралц


“7: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Донтолтын түвшин

Унш:

Сонгох эрх нь Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бурханлаг бэлэг юм. Дайсан биднийг сатааруулж мөн сайн сонголт хийх чадварыг маань хязгаарлахыг хүсдэг. Түүний ийн үйлддэг нэг арга зам нь донтолтоор дамжуулан хийгддэг. Хүн олон янзын зан авир, бодист донтож болно. Энэ нь архи, хууль бус мансууруулах бодис, порнограф, бэлгийн харьцаа, тамхи, хоол, технологи, мөрийтэй тоглоом зэргийг багтаадаг ба эдгээрээр хязгаарлагддаггүй.

Үз:

What Is Addiction?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [1:31]-оос үзэх боломжтой.

1:45

Ярилц:

Та донтолт гэдэг үгийг хэрхэн тодорхойлдог вэ?

2. Донтолт бол сүнслэг байдлын болон бие махбодын асуудал юм

Унш:

Донтолт эсвэл туйлширсан зан авир нь сүнслэг байдлын төдийгүй бие махбодын асуудал юм. Ахлагч М.Рассэлл Баллард ийн заасан. “Бидний тархинд тааллын төв гэж нэрлэгддэг механизм байдаг гэж судлаачид хэлдэг [National Institute on Drug Abuse, Drugs, Brains, and Behavior—The Science of Addiction (2010), 18, drugabuse.gov/scienceofaddiction/sciofaddiction.pdf-ийг үзнэ үү]. Тодорхой нэг мансууруулах бодис хэрэглэх эсвэл зан авир гаргах үед энэ нь идэвхжихдээ бидний хүсэл, шүүлт, логик, ёс суртахууныг захирдаг тархины тэрхүү хэсгийг эзэлдэг. Энэ нь донтогчийг зөв гэж мэддэг зүйлээ үл тооход хүргэдэг” (“O That Cunning Plan of the Evil One,” Liahona, Nov. 2010, 108). Бид донтолтоос сүнслэг байдлаараа эдгэрэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа боловч бие махбодод, ялангуяа тархинд маань эдгэрэл шаардлагатай байж болно. Биднийг өөрсдийн донтуулдаг зан авирыг засаж байхад тархи маань өөрчлөгдөж, эдгэрч чадна.

Миний сайн мэдээг номло гарын авлагад шинэ хөрвөгчдөд зориулан саад бэрхшээлүүдийг дүрслэхдээ энэ жишээг өгсөн байдаг. Гэхдээ энэ зөвлөгөө нь донтолттой ямар ч хүнд хамаардаг. Үүнд: Наманчлал, эдгэрэх үйл явц хоёр хоёулаа цаг хугацаа шаардаж магадгүй. … Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахыг эдгээр үйлдэлтэй холбоотой сэтгэл санааны болон биеийн хүсэл тэмүүллээс бүрэн салгахгүй байж болох юм. Хэдийгээр тухайн хүн эхлээд амжилт гаргасан ч гэлээ, бүрэн гүйцэд наманчилж, эдгэрэхийн тулд сэтгэл санааны хувьд цаашид эдгэрэх шаардлагатай байж болно” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж [2018], 189).

Үз:

Why Is It So Hard to Quit?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [2:01]-оос үзэх боломжтой.

2:16

Ярилц:

Донтолт нь бие махбод, сэтгэл санааны аль алиных нь асуудал гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

3. Өөрийн хийх хэсгийг хийх

Унш:

Эдгэрэх үйл явц хэцүү байж болох ч судрууд “намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) хэмээн найдвар төрүүлдэг. Их Эзэний тусламжтайгаар, донт зан авираасаа эсвэл дадал зуршлаасаа эдгэрэхэд туслах зарим ерөнхий зарчмыг доор багтаав.

  • Тусламж гуйн залбир. Та хэзээ ч Бурханаас тусламж гуйж болно. Тэр байдаг бөгөөд таны залбиралд хариулах болно.

  • Найдвар ол. Та өөрийн хэсгийг хийх үед Аврагч таныг эдгээж чадна гэдгийг мэдэж ав.

  • Шударга бай. Донтолт нь нууцлаг байхдаа хүчээ олж аван, шударга байхад сулардаг.

  • Бусадтай холбогд. Холбоо харилцаа нь донтолтын хэрэгцээг дүүргэн нөхөж чадна.

  • Төлөвлөгөө гарга. Өөрийн хийх хэрэгтэй байгаа өөрчлөлтийн талаар залбирч байгаад эргэцүүлж, хэцүү нөхцөл байдлаас зайлсхийн, алдаанаасаа суралц. Моронайн тухай болон хүмүүсээрээ леменчүүдээс хамгаалж бариулсан олон давхар хамгаалалтын талаар бодоорой (Алма 49-ийг үзнэ үү).

  • Хариуцлага хүлээ. Итгэдэг хүнээсээ тусламж хүсэж, түүнтэй хамт үйлдэх төлөвлөгөө гарган, ахиц дэвшлээ байнга дүгнэ.

  • Дэмжлэг ав. Та үүнийг ганцаараа хийх хэрэггүй. Гэр бүл, бишоп, удирдагчидтайгаа юм уу найзуудтайгаа ярь.

  • Бурханы хүүхэд гэдгээ сана. Өөрийгөө донтолтоороо бүү тодорхойл. Өөртөө болон бусдад эелдэг ханд.

  • Бүү бууж өг. Та алдаа гаргасан байлаа ч гаргасан хичээл зүтгэл тань дэмий өнгөрдөггүй. Эдгэрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Өөртөө тэвчээртэй ханд.

Нэмэлт санаа авахын тулд 2-р бүлгээс “Эрүүл бодлын хэв маяг”-ийг үзнэ үү.

Унш:

Зарим хүн эдгэрэхийн тулд илүү том алхмуудыг хийх хэрэгтэй байж болно. Үүнд эмчээс тусламж хүсэх, донтолтоос ангижрахад туслах 12 алхамтай цугларалтад оролцох, сэтгэл зүйчтэй ажиллах, эмчилгээний хөтөлбөрт хамрагдах эсвэл эдгээрийг хослуулан эмчлүүлэх зэрэг нь орж болно.

Үз:

What Is Addiction Recovery?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [2:08]-оос үзэх боломжтой.

2:21

Зөвлөгөө:

Нэмэлт мэдээлэл авахын тулд Сүмийн нэмэлт эх сурвалжуудыг, тухайлбал, дараах эх сурвалжуудыг үзнэ үү.

4. Донтолтын асуудалтай хүмүүст дэмжлэг үзүүлэх

Унш:

Донт зан авир, дадал зуршлын асуудалтай хүмүүст эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг. Хэрвээ хэн нэгэн танаас тусламж хүсвэл өөртэй тань илэн далангүй байх зоригтой байгаад нь талархаж мөн түүний хэлэх үгсийг анхааралтай сонс. Уур, гомдол, дургүйцэл зэрэг сэтгэл хөдлөлөө хянахад туслахын төлөө залбир. Уг хүнд хайртай гэдгээ мөн туслахыг хүсэж байгаагаа хэл. Сүмийн удирдагчидтай болон тусалж чадах хүмүүстэй хамтран ажиллахыг уг хүнд уриал.

Хэрвээ таны хайртай хүнд тусламж хэрэгтэй байгаа ч тэрээр танд нээлттэй хандахгүй байгаа бол түүнд санаа зовж байгаагаа хэл. Хайраа илэрхийлж, санаа зовж байгаагаа хуваалцан, туслах хүсэлтэй байгаагаа хэл. Хэдий уг хүн таны туслах хүслийг эсэргүүцсэн ч хайраа үргэлжлүүлэн харуулж, бүү бууж өг.

Хайртай хүн чинь эдгэрэхийг хичээх үедээ урам нь хугарч, найдвараа алдаж болох юм. Хайртай хүнийхээ гаргаж байгаа ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрч, найдвар байгааг мөн Их Эзэн түүнд хайртай гэдгийг гэрчилснээр та түүнийг урамшуулан, дэмжиж чадна.

Унш:

Та хайртай хүнийхээ Христэд ирж, эдгэрэх хичээл зүтгэлийг нь дэмжсэнээр түүнд дэмжлэг үзүүлж чадна. Зарим тохиолдолд, таны үзүүлэх тусламж маш ач тустай байж, амийг нь аварч ч болох юм. Гэхдээ та хайртай хүнийхээ буруу сонголт хийж, нүгэл үйлдэхийг нь дэмжих ёсгүй гэдгээ анхаарах хэрэгтэй. Та хайртай хүнээ байнга аврах хавханд ордог байвал эдгэрэхэд нь саад болж мөн Их Эзэнд хандан тусламж гуйх явцыг нь удаашруулж болох юм. Хүн бүрийн нөхцөл байдал өөр бөгөөд өөр өөр хариу үйлдэл шаардлагатай байж болно. Сүнсний удирдамжийг гуйн залбирч, туршлага мэргэжилтэй хүмүүсээс тусламж хүсэх талаар бодно уу.

Дүрэм журам, дэглэм нь эдгэрэх үйл явцад нь тус болно Эцэг эх, эхнэр нөхөр гэх мэт оролцогч хүн нь хил хязгаар тогтоон, эдгээрийн талаар тодорхой мэдүүлж, мөн дүрэм журам тогтоон, сонгож буй сонголтод нь хайртай хүндээ хариуцлага хүлээлгэж болно. Учир нь үр дагавраа эдлэх нь эдгэрэх хүслээ нэмэгдүүлэхэд хайртай хүнд тань тусална. Энэ нь хайртай хүнээ эсвэл найзаа хянахын тулд биш, харин түүний эргэн тойронд дахь хайртай ойр дотнын хүмүүсийнх нь амьдрал дахь түүний сонголтын сөрөг үр нөлөөг багасгахын тулд хийж байгаа үйлдэл юм.

5. Хань ижил, гэр бүлийн гишүүд, найз нөхөд

Унш:

Хайртай хүн нь донт эсвэл туйлширсан зан авирын асуудалтай гэдгийг олж мэдэх нь сэтгэл цөхрөм байж болно. Уг хүн өөрийгөө буруутгаж, уурлаж эсвэл найдвар алга гэж санаа зовдог байж болох юм. Аврагчийн эдгээх хүч донт зан авир, дадал зуршилд автсан хайртай хүнд нь хэрэгтэйн адил эхнэр нөхөр, гэр бүлийн гишүүнд эсвэл найзад нь ч бас хэрэгтэй.

Донтолтын асуудалтай хүний хань ижил, гэр бүлийн гишүүд, найз нөхдөд зориулан хэдэн санааг доор өгье. Үүнд:

  1. Энэ нь зөвхөн хайртай хүний тань асуудал биш. Шударга бус сонсогдож магадгүй ч энэ нь танд ч бас нөлөөлдөг. Ачаагаа Их Эзэнд даатга мөн өөртөө эдгэрлийг хай.

  2. Тусламж, удирдамж авахын төлөө залбир. Их Эзэнийг эрэлхийл. Өөрт тань хайртай хүмүүстэй хамт бай.

  3. Та энэ донтолтын шалтгаан нь биш. Та үүнийг хянаж бас засаж чадахгүй. Энэ бол хайртай хүний тань асуудал.

  4. Дэмжлэг ав. Найдаж, итгэдэг хүмүүстэйгээ ярилц. Та чимээгүй зовох хэрэггүй.

Зөвлөгөө:

Дэлгэрэнгүй мэдээллийг Spouse and Family Support Guide дээрээс үзэж эсвэл эхнэр нөхөр, гэр бүлийн дэмжлэгийн (AddictionRecovery.ChurchofJesusChrist.org/spouses-and-families) бүлэгт оролц.

Зохицуулагч

Доорх видеонуудаас аль нэгийг нь бүлгээрээ үзэхээр сонго.

Үз:

What I Know Now: Spouses” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:52]-оос үзэх боломжтой.

3:59

Эсвэл

What I Know Now: Parents” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:55]-оос үзэх боломжтой.

4:2

Тунгаан бод:

Та өөрт тань туслах юуг уг видеоноос сурч мэдсэн бэ?

6. Донтолтоос сэргийлэх

Унш:

Та өөрийнхөө талаар болон донтуулдаг зан авирт автуулах зүйлсийн талаар ойлголт мэдлэгтэй байвал ихэнх донтолтоос сэргийлж чадна. Олон хүний хувьд донт зан авир нь 20 нас хүрэхээс өмнө эхэлдэг. Дараах хүснэгтэд байгаа зарчмууд донтолтоос сэргийлэхэд тусалж чадна.

Зарчим

Дүрслэл

Зарчим

1. Боловсрол

Дүрслэл

Ямар зүйл донтуулдаг мөн донтолт хүнд яаж нөлөөлдөг талаар мэдэж ав. Донтолт таны бие махбод, оюун санаа, сүнсэнд яаж нөлөөлдгийг мэдэх нь ашиг тустай хориг болж чадна.

Зарчим

2. Хэмжээ хязгаар

Дүрслэл

Цаг үеийн туршид бошиглогчид хэмжээ хязгаарын ач холбогдлын талаар зааж ирсэн. Өөрийн зан авирт хэмжээ хязгаар тавьж, юу хийх мөн хийхгүй гэдгээ шийдэх нь таныг донтолтод уруу татагдахаас хамгаалж чадна.

Зарчим

3. Харилцаа холбоо

Дүрслэл

Аврагчтай болон бусад хүнтэй бат бэх холбоотой байх нь донтуулдаг зан авираас зайлсхийхэд чухал хамгаалагч болж чадна. Амьдралд тань байгаа сайн хүмүүс танд Бурханы хайрыг мэдэрч, илүү тэнхээтэй байхад тань тусална.

Зарчим

4. Ил тод байдал

Дүрслэл

Өөрийн үйлдлийн талаар хүмүүст үнэнээ хэлэх нь танд худал хэлэх, хуурах, өөрийгөө зөвтгөх зэрэг донтолттой холбоотой зан авираас зайлсхийхэд тусалж чадна. Ил тод байдал нь донтой зан авир үндэслэхэд саад болдог.

Зарчим

5. Хяналт

Дүрслэл

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ найзуудыг хэн гэдгийг, ямар үйл ажиллагаанд оролцож байгааг нь мэддэг байж, тодорхой дүрэм тогтоох нь донтохоос хамгаалж чадна. Эдгээр сэдвийн талаар хүүхдүүдтэйгээ тогтмол ярилц.

Үз:

Adolescent Addiction” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [2:18]-оос үзэх боломжтой.

2:30

Тунгаан бод:

Өөрийнхөө эсвэл өөрийн хайртай хэн нэгний талаар бод. Видео болон хүснэгт дэх зарчмуудын алийг нь та өөрийн харилцаанд хэрэгжүүлмээр байна вэ? Төлөвлөгөөгөө үйлдэх хамтрагчтайгаа хуваалцах талаар бодно уу.