Бие даасан байдал
Суралц


“2: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“2: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Бодол маань бидний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг

Унш:

Таны бодол маш чухал. Өөрийнхөө талаар хэрхэн ярьж мөн аливаа зүйлсийн талаар ямар бодолтой байдаг тань таны мэдрэмжид болон хэр сэтгэлийн тэнхээтэй байхад нөлөөлнө. Бусадтай хэрхэн харьцах, эргэн тойрноо хэрхэн харах зэрэгт бодол маш том үүрэг гүйцэтгэдэг. Сударт “хүн зүрх сэтгэлдээ юу бодно, тийм байдаг болой” (Сургаалт үгс 23:7) гэж заадаг.

Бодол тань сэтгэл хөдлөлд ямар их нөлөөтэйг мэддэг учраас Аврагч төдийгүй дайсан ч гэсэн таны бодолд нөлөөлөхийг эрэлхийлдэг. Аврагч айдас, эргэлзээгүйгээр, харин итгэлтэйгээр “Санаа бодол болгондоо [Түүн] уруу харагтун” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээн биднээс хүсдэг.

Үз:

Am I Good Enough?” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [3:28]-оос үзэх боломжтой.

Ярилц:

“Санаа бодол болгондоо [Аврагч] руу [харах]” нь хангалттай сайн гэдгийг танд хэрхэн сануулж болох вэ?

2. Буруу бодлын хэв маягийг таних

Унш:

Бид заримдаа бүтэхгүй байгаа, сөрөг зүйл дээр бодлоо төвлөрүүлж байдгаа анзаарч болох юм. Буруу бодлын хэв маяг нь аливаа нөхцөл байдлаас гарч болох хамгийн муу үр дүнг харахад хүргэж магадгүй. Эдгээр гажуу бодол биднийг эсвэл бусдыг гутрахад хүргэж болно. Бид бүгд сөрөг зүйл боддог. Гэвч заримдаа бид ийм бодолтойгоо үлдэж, буруу бодлын хэв маягт байгаагаа мөн энэ нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө учруулж байгааг анзаардаггүй. Доорх “Буруу бодлын түгээмэл хэв маяг жагсаалтыг уншаад, ард нь байгаа асуултын талаар ярилц. Өөрийн хамгийн их хэрэглэдэг нэг юм уу хоёр бодлын хэв маягийг олж тогтоох талаар бодно уу.

Буруу бодлын түгээмэл хэв маяг

Бодлын хэв маяг

Тайлбар

Жишээ

Бодлын хэв маяг

Бүхэлдээ эсвэл огт үгүй

Тайлбар

Ямар нэг зүйлийг эсвэл хэн нэгнийг бүхэлд нь сайн эсвэл муу гэж хардаг. Дандаа эсвэл хэзээ ч үг хэллэгийг яриандаа ашигладаг.

Жишээ

“Би дандаа буруу зүйл хэлдэг.”

Бодлын хэв маяг

Буруу тодорхойлох

Тайлбар

Болсон үйл явдлыг хэтрүүлж эсвэл буруу талаас нь ярьдаг.

Жишээ

“Бид найзлахаа больсон, тэгэхээр би хангалттай сайн биш.

Бодлын хэв маяг

Дүгнэлт хийх гэж яарах

Тайлбар

Бусдын бодлыг тайлбарлаж эсвэл байж болох хамгийн муу үр дүнг төсөөлдөг.

Жишээ

Хүн болгон намайг шоолж байгаа нь лавтай.”

Бодлын хэв маяг

Өөрт хамаатуулах

Тайлбар

Бодит байдал дээр олон хүчин зүйл нөлөөлсөн нөхцөл байдлын төлөө өөрийгөө эсвэл бусдыг буруутгана.

Жишээ

“Тэд над руу буцааж залгасангүй, тэгэхээр тэд надад уурдаж байгаа нь гарцаагүй.

Бодлын хэв маяг

Сэтгэл санааны байдалд үндэслэх

Тайлбар

Өөрийн бодол сэтгэгдэл дээр үндэслэн нөхцөл байдлыг шүүдэг.

Жишээ

“Би гэмшиж байна. Би буруу зүйл хийсэн нь гарцаагүй.”

Бодлын хэв маяг

Хэт их хамаатуулах

Тайлбар

Нэг сэтгэгдлээ бүх туршлагадаа хамаатуулдаг.

Жишээ

“Би энэ даалгавраа муу хийсэн юм чинь яагаад энэ хичээлийг үргэлжлүүлэн авах ёстой гэж?”

Бодлын хэв маяг

Бодлоо сөргөөр шүүх

Тайлбар

Сөрөг нарийн ширийн тал дээр төвлөрч, үргэлжлүүлэн бодно.

Жишээ

“Өнөөдөр бүх зүйл буруугаар эргэсэн гэж санагдлаа. Нэг бүтэлгүйтлээс нөгөө рүү гээд үргэлжилсэн.”

Бодлын хэв маяг

Эерэг талыг үл ойшоох

Тайлбар

Бүх эерэг талыг хамаагүй гэж бодсоноос үл ойшоодог.

Жишээ

“Охин маань өглөөний унд уусан эсэх нь хамаагүй. Тэр өдөржингөө уурлаж муухай аашилсан!”

Бодлын хэв маяг

Хэтрүүлэх

Тайлбар

Өөрийн сул талыг хэтрүүлэн бодох эсвэл тэдгээрийг бусдын давуу талтай харьцуулдаг.

Жишээ

“Би гэр бүлийнхэндээ зориулж оройн хоол бараг хийдэггүй, тэгээд ч миний хийсэн хоол түүний хоолны дэргэд юу ч биш.”

Бодлын хэв маяг

“Ёстой” мэдэгдэл

Тайлбар

Өөртөө аливаа зүйл ямар байх ёстой эсвэл ёсгүйг хэлдэг.

Жишээ

“Би ингэж бүтэлгүйтэх ёсгүй байсан юм.”

Ярилц:

Бид яагаад заримдаа ингэж боддог вэ?

3. Өдөөлтөд хариулах

Унш:

Өдөөлт гэж бидний бодол санаа, мэдрэмж, зан авирт өөрийн мэдэлгүй үүсдэг хариу үйлдлийг хэлнэ. Энэ нь таны харж, бодож, мэдэрч эсвэл туулсан зүйлсийг багтааж болно. Эдгээрт таны зан ааш, цаг үе, эрч хүчний түвшин, холбоо харилцаа, газар, үйл явдал эсвэл өөр бусад нөхцөл байдал нөлөөлж болно. Таны аяндаа гаргадаг хариу үйлдлүүд зохисгүй бол та илүү сайн хариулах арга замыг сурч болно.

Ярилц:

Биднийг өдөөдөг зүйлсийг мэддэг байх нь үүнд илүү сайн арга замаар хариулахад бидэнд хэрхэн туслах вэ?

4. Бодлын илүү зөв хэв маягийг үүсгэх

Унш:

Буруу бодлын хэв маягаа олж тодорхойлсныхоо дараа тэдгээрийг илүү зөв, үнэн бодол руу чиглүүлэн өөрчлөхийг хичээх нь дараагийн алхам юм. Өөрийн бодлыг шинжлэн, эдгээр нь үнэн эсэхийг асуухдаа та Аврагчийн нөлөөг урьж болно (Иохан 8:32-ыг үзнэ үү). Өөрийн буруу бодлыг шинжлэхийн тулд та дараах хэд хэдэн асуултыг ашиглаарай. Үүнд:

  • Бүх нотолгооноос харахад, миний бодол 100 хувь зөв байна уу?

  • Энэ нь Аврагчийн надаас бодоосой эсвэл мэдрээсэй хэмээн хүссэн зүйл мөн үү?

  • Энэ нь бүхэлдээ эсвэл огт үгүй хэв маягийн бодол буюу бүгд сайн эсвэл бүгд муу, хожих эсвэл хожигдох, үнэн эсвэл худал байна уу?

  • Ийм байдлаар бодох нь надад туслах уу эсвэл намайг хохироох уу?

  • Ийм бодолтой байх үед надад ямар санагддаг вэ?

  • Энэ нь худал гэдгийг харуулах миний болон бусдын ямар түүхийг би мэдэх вэ?

  • Хэрвээ миний сайн найз эсвэл хүндэтгэдэг хүн эдгээр бодлыг бодож байсан бол би түүнд юу гэж хэлэх байсан бэ?

Ярилц:

Буруу бодлоо хянаж, илүү зөв зүйл бодох нь яагаад чухал вэ?

Ярилц:

Буруу бодлоо шинжилж, илүү зөв бодлоор орлуулахыг өөрсдөдөө сануулахын тулд бид юу хийж болох вэ?

5. Бодох хэв маягаа өөрчлөхөд дадлага хэрэгтэй

Унш:

Бодлоо өөрчлөх сүүлчийн алхам нь дадлага хийх явдал юм. Үүнд хугацаа мөн тэвчээр шаардагддаг.

Буруу бодол биднийг хүлж, аз жаргалд маань болон өсөн хөгжих чадварт маань хязгаар тавьдаг бол буруу бодлоо шинжлэн, тэдгээрийг илүү зөв бодлоор орлуулах нь “[биднийг] чөлөөлөх” (Иохан 8:32) болно. Илүү зөв бодлыг үүсгэх нь өөрсдийгөө болон бусдыг илүү эрүүл байдлаар харж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах болно.

Та энэ долоо хоногт энэ бүлгийн төгсгөлд байгаа “Бодлоо хянаж удирдах хүснэгт”-ийг бөглөөд, эрүүл бодлын хэв маягаар дадлага хийж болно. Бөглөж дуусгасан хүснэгтээ гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл хамтрагчтайгаа хуваалцах талаар бодож үз.

Хэвлэх