“5: Миний суурь зарчим: Тэнцвэртэй амьдралаар амьдрах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020) “5: Миний суурь зарчим: Тэнцвэртэй амьдралаар амьдрах,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх Миний суурь зарчим: Тэнцвэртэй амьдралаар амьдрах—Зарцуулах дээд хугацаа: 20 минут Тунгаан бод: Би өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хэрхэн тэнцвэртэй байлгадаг вэ? Үз: “Of Regrets and Resolutions” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [1:25]-оос үзэх боломжтой. (Видео байхгүй бол “Of Regrets and Resolutions” эхийг унш.) 1:32 Харуусал ба шийдвэрүүдийн талаар Хэрвээ та нар энэ видеог үзэх боломжгүй байгаа бол доорх эхийг уншина уу. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Бид ихэвчлэн маш завгүй байдаг нь үнэн биз дээ? Тэр ч бүү хэл бид завгүй байдлаа хүндэтгэлийн хэргэм мэт зүүж, завгүй байх нь амжилт, илүү сайхан амьдралын бэлгэдэл хэмээн үздэг нь үнэхээр харамсмаар. Тийм биш гэж үү? Бидний Их Эзэн, Жишээ үзүүлэгч Есүс Христ, Түүний Иерусалимын болон Галилын хүмүүсийн дунд өнгөрүүлсэн богинохон амьдралын талаар би боддог юм. Би Түүнийг хурлаас хурал руу гүйж байгаагаар эсвэл яаралтай зүйлүүдээ амжуулах гэж сандарч байгаагаар төсөөлөх гэж оролддог. Ёстой болдоггүй юм. Харин би нигүүлсэнгүй, энэрэнгүй Бурханы Хүү өдөр болгон зорилготой амьдарч буйг хардаг. Түүнийг эргэн тойрныхоо хүмүүстэй харьцахад тэд чухал бөгөөд хайрлагддаг болохоо мэдэрдэг байсан. Тэр уулзсан хүн болгоныхоо хязгааргүй үнэ цэнийг мэддэг байсан. Тэр тэднийг адисалж, тэдэнд тохинуулж байлаа. Тэр тэднийг өргөж мөн эдгээж байсан. Тэр цаг заваа тэдэнд нандин бэлэг болгон барьсан юм. (“Харуусал ба шийдвэрүүдийн талаар,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22) Ярилц: Бид тэнцвэртэй амьдралд хүрэхэд туслах юуг Аврагчийн амьдралаас сурч чадах вэ? Унш: Дараах судрын хэсгүүдийг болон Сүмийн удирдагчдын мэдэгдлийг унш. “Эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн, учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” (Мозая 4:27). “Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална” (Исаиа 41:10). “Өдөр бүр чадах бүхнээ хамгийн сайн хий. Хамгийн чухал зүйлсээ хий. Нэг л мэдэхэд амьдрал тань Тэнгэрлэг Эцэг та нарыг хайрладаг гэдгийг батлах сүнслэг ойлголтоор дүүрэн байх болно. Аливаа хүн үүнийг мэдэж байхад амьдрал нь зорилго, утга учраар дүүрч, тэнцвэртэй байхад илүү хялбар болдог” (M. Russell Ballard, “Keeping Your Life in Balance,” Liahona, Sept. 2012, 50). “Тэнцвэр гэдэг нь өргөн утгаараа өөрчлөгдөж болох зүйлсийг мэдэж, тэдгээрт зохих анхаарал хандуулж, өөрчлөгдөхгүй зүйлсийг таньдаг байх явдал юм” (James E. Faust, “The Need for Balance in Our Lives,” Ensign, Mar. 2000, 5). Ярилц: Бид илүү баяр хөөр мэдрэхийн тулд амьдралаасаа юуг хасаж энгийн болгож болох вэ? Амлалт өг: Би амьдралаа илүү тэнцвэртэй болгохын тулд уг санааны дагуу үйлдэх болно.