Бие даасан байдал
Суралц


“6: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх (2020)

“6: Суралц,” Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх

Суралц—Зарцуулах дээд хугацаа: 60 минут

1. Уурыг ойлгох

Унш:

Хүн бүр уурладаг. Уурлах тоолшгүй олон шалтгаан бий. Бид уур мэдрэх мэдрэмжээ байнга хянаж чадахгүй бөгөөд уураа зөвтгөхөд амархан байдаг. Бид бүр түрэмгий байдлаар уураа гаргасны дараа сэтгэл онгойдог байж болох юм. Гэхдээ уураа гаргах нь удаан хугацаанд бидний сэтгэлийг онгойлгодоггүй бөгөөд холбоо харилцаанд саад болж, биеэ өвтгөж, санхүүгийн алдагдалд оруулж, өөртөө болон бусдад сүнслэг байдлын эсвэл бие махбодын хохирол учруулж болно.

Аврагч нифайчуудад ийн заасан. “Та нарын дунд сөргөлдөөнүүд байх ёсгүй. … Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг. Болгоогтун, хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь миний сургаал бус; харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” (3 Нифай 11:29–30).

Тунгаан бод:

Ууртай байсан үеийнхээ талаар бод. Дараа нь доорх хүснэгтийг бөглө.

Нөхцөл байдал

Би хэрхэн хариу хандсан бэ?

Үр дүн нь юу байсан бэ?

Нөхцөл байдал

Жишээ

Би хүүдээ шинэ гутал авч өгсөн. Тэр өчигдөр орой гутлаа гадаа орхисноос хулгайд алдсан.

Би хэрхэн хариу хандсан бэ?

Би гутлаа гадаа орхисных нь төлөө хүүдээ уурлаж, хашхичсан.

Үр дүн нь юу байсан бэ?

Хүү минь надаас айж, надтай ярихыг хүсэхгүй байсан. Тэр шинэ гуталдаа маш дуртай байсан ба алдаа гаргасандаа гэмшиж байв.

Нөхцөл байдал

Би хэрхэн хариу хандсан бэ?

Үр дүн нь юу байсан бэ?

Ярилц:

Уураа хянаж удирдах нь Есүс Христийн илүү сайн шавь болоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

2. Уур хэрхэн өдөөгддөгийг ухаарах

Унш:

Хэрэв бид уур хүргэсэн бодол дээр анхаарлаа төвлөрүүлбэл бидний бие махбод бас хариу үйлдэл үзүүлдэг. Бие махбодын хариу үйлдэл нь бидний “сэтгэл санааны температурын түвшин”-ийг нэмэгдүүлдэг. Тодорхой зарим зан авир бидний уурыг дүрэлзүүлдэг учраас бидэнд “тайвшрахад” туслах ур чадваруудаас суралцах нь уураа хянах чухал хэсэг байдаг.

уур намжаах эсвэл дэврээх хүснэгт

Ярилц:

Өөр ямар зүйл танд “тайвшрахад” тусалж байсан бэ?

3. Уурласан мэдрэмжийн цаадах сэтгэл хөдлөлийг ойлгох

Унш:

Уураа хянаж удирдахын тулд үүний цаана байгаа янз бүрийн сэтгэл хөдлөлийг олж тодорхойл. Заримдаа үүний цаана байгаа жинхэнэ мэдрэмжтэйгээ тулснаас уурлах нь амархан байдаг. Доорх жагсаалтад уурын цаана нуугдаж байгаа сэтгэл хөдлөл, туршлагуудын заримыг оруулав.

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

  • Дургүйцсэн

  • Урам хугарсан

  • Ичсэн

  • Найдвараа алдсан

  • Гэмшсэн

  • Мэгдэн сандарсан

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

  • Тааламжгүй байдалд орсон

  • Цөхөрсөн

  • Сул дорой санагдсан

  • Уй гашууд автсан

  • Мэдрэмжгүй

  • Сэтгэл шаналсан

  • Айсан

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

  • Сэтгэл түгшсэн

  • Санаа зовсон

  • Сүрдүүлэгт орсон

  • Сандарсан

  • Гадуурхагдсан

  • Эрхтэй гэж бодсон

  • Тунирхсан

Цаана байгаа сэтгэл хөдлөл ба мэдрэмж

  • Гомдсон

  • Хохирсон

  • Ганцаардсан

  • Шударга бус хандсан

  • Өлссөн

  • Ядарсан

  • Хүлээлтэд хүрээгүй

Ярилц:

Залбирах нь бидэнд уур уцаараа намжаахад хэрхэн тусалж чадах вэ?

4. Ууртаа өөр байдлаар хариулахаар сонгох

Унш:

Уур, сонгох эрх хоёрын хоорондын холбоог ойлгох нь маш чухал. Амьдралд маань аливаа зүйл тохиолдох үед бид уурлаж болох ч энэ мэдрэмждээ хэрхэн хариулахаа, тухайлбал уурлах уу эсвэл илүү энэрэнгүй, найрсаг, өгөөмөр болох уу гэдгээ сонгох чадвартай.

Ахлагч Линн Г.Роббинс спортын авьяастай нэг залуугийн хэрхэн шалгуулж, спортын багт орсон нэгэн нөхцөлийн талаар дүрслэн ярьсан. Дадлага хийсэн эхний өдөр дасгалжуулагч нь уг залууг бүх багийнхныг харж байхад өөр нэг тоглогчийн эсрэг тоглуулж гэнэ. “Тэр нэг амархан бөмбөгийг алдчихаад уурлан, хөлөө дэвсэлж, үглэв. Дасгалжуулагч түүн рүү дөхөж очоод, “чи ахиж ийм зан гаргах юм бол хэзээ ч миний багт тоглохгүй шүү” гэжээ. Дараагийн гурван жилийн турш тэр ахиж хэзээ ч хяналтаа алдаагүй байна. Олон жилийн дараа тэр уг явдлын талаар дурсахдаа уг өдөр дасгалжуулагч нь түүнд амьдралыг нь өөрчилсөн зарчмыг буюу уураа хянаж болдгийг заасан” гэжээ (“Agency and Anger,” Ensign, May 1998, 80).

Ярилц:

Та хэзээ уурлаж хариулаагүй вэ?

Унш:

Хариулах нэг арга зам бол хошигнож хариулах явдал юм. Ахлагч Жэффри Р.Холланд “Есүс хүүхдүүдээс онцгой баяр хөөр, аз жаргалыг олдог байсан бөгөөд бид бүгдээрээ тэдэнтэй илүү адил, гэм зэмгүй, цэвэр ариун, инээж, хайрлаж, уучлахдаа хурдан байх хэрэгтэй” гэж заасан (This Do in Remembrance of Me,” Ensign, Nov. 1995, 68–69). Өөрийгөө шоолон инээж эсвэл нөхцөл байдлаас хошигнол олж чаддаг байх нь амьдралын гэнэтийн бухимдал, урам хугарлыг илүү сайн давж гарахад танд тусална. Сэтгэл сэргээдэг хошигнол нь таны хандлага, харилцаа, эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг. Ийм хошигнол бусдыг гомдоож, ичээдэггүй. Сургаалт үгс номд хэлдгээр, “Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм” (Сургаалт үгс 17:22) юм. Дандаа инээж байх нь зохистой биш хэдий ч ихэнх хүн илүү их инээсний ашиг тусыг хүртэж чадах юм.

Ярилц:

Тохиромжтой байдлаар хошигнох нь уураа хянаж удирдахад бидэнд хэрхэн туслах вэ?

5. Есүс Христийн шавийн хувьд уураа хянаж удирдах

Унш:

Есүс Христтэй нэгдмэл амьдрах нь уурлахын оронд амар амгаланг мэдрэхэд танд тусална. Есүс Христтэй нэгдмэл байснаар ирдэг зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлт” (Алма 5:14) нь танд бусдыг уучилж, “үргэлжид сайныг үйлдэж” (Мозая 5:2) мөн “Их Эзэнийг хүлээхийг” (Дуулал 37:9) хүсэхэд тань тусална. Ариун Сүнс таныг “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэл, дөлгөөн зан, өөрийгөө захирах” (Галат 5:22–23) хүчээр дүүргэх болно.

Үз:

Forgiveness: My Burden Was Made Light” видеог https://churchofjesuschrist.org/study/video/self-reliance-videos [8:24]-оос үзэх боломжтой.

8:27

Ярилц:

Бид уур уцаараа хянаж удирдахын тулд Аврагчид хандсанаар хэрхэн адислагддаг вэ?

Унш:

Уурлах нь хэрцгий, түрэмгий зан авир гаргахад хүргэж болно. Гэр бүлийн хүчирхийлэл нь багахан санал зөрөлдөөнөөс өөр юм. Хэн ч түрэмгий зан авир, хэрцгий байдлыг тэвчих ёсгүй. Ноцтой үед тусламж авах дугаар, бусад эх сурвалжийг abuse.ChurchofJesusChrist.org (зөвхөн англи хэлээр) дээрээс үзнэ үү.

Хэрэв та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол зохих байгууллагуудтай холбоо барьж, тусламж аваарай. Сүм аливаа төрлийн хүчирхийллийг тэвчдэггүй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Бид аливаа хэлбэрийн түрэмгий зан авирыг ихэд буруушаадаг. Бид бие махбодын, бэлгийн харьцааны болон үг хэл эсвэл сэтгэл санааны хүчирхийллийг эхнэр, нөхөртөө эсвэл хүүхдүүддээ үзүүлэхийг буруушаадаг” гэж хэлсэн (“What Are People Asking about Us?Ensign, Nov. 1998, 72). Хэрвээ та хүчирхийллийн торонд баригдсан бол хохирогч нь эсвэл хохироогч нь ч байлаа гэсэн одоо тусламж эрэлхийлнэ үү. Таны бишоп эсвэл Сүмийн бусад удирдагч эдгэрэхэд тань тусалж чадна.

Уураа ухамсарлах дасгал

Уурыг тань өдөөдөг зарим нөхцөл байдлыг дүрсэл. (Жишээлбэл: Ханьтайгаа эсвэл найзтайгаа маргах, санхүүгийн асуудалтай тулгарах эсвэл гэр орон бохир заваан байх.)

Уурыг тань дэврээдэг зарим шалтгаан, бодлыг дүрсэл. (Жишээлбэл: “Тэд зөвхөн өөрсдийгөө л боддог” эсвэл “Миний найз ямар ч хариуцлагагүй.”)

Уурын цаана байгаа мэдрэмжийг дүрсэл. (Жишээлбэл: Хүндлэгдэхгүй, тоогдохгүй эсвэл ашиглуулж байгаа мэт санагдах.)

Таны уур таны бие махбодод ямар шинж тэмдгээр илэрдгийг тайлбарла. (Жишээлбэл, алга хөлрөх, зүрх дэлсэх, бие чангарах эсвэл ундууцах.)

Та уурлахаараа хэрхэн аашилдгаа эсвэл хамгийн муухай зан авираа дүрсэл. (Жишээлбэл: Хашхирах, хаалгаа чанга хаах эсвэл нүдэх.)

Уурыг чинь намжаадаг зүйлийг дүрсэл. (Жишээлбэл: 10 хүртэл тоолох эсвэл амьсгалын дасгал хийх.)

Дараагийн удаа уурлах үедээ хэрхэн хандахаа дүрсэл.