Бие даасан байдал
1: Амлалт өгөх


“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 10 минут

Бизнесийн тэмдэглэлийн дэвтэр

Унш:

Та бизнесээ төсөөлж байснаасаа илүү ихээр боловсруулан сайжруулах хэрэгтэй. Бизнесээ боловсруулан сайжруулахын нэгэн чухал хэсэг бол орж ирсэн санаа, харсан ажиглалт, сүнслэг өдөөлтөө өдөр бүр бичих явдал юм. Энэ долоо хоногт шинэ тэмдэглэлийн дэвтэр юм уу цахим хэрэгсэл ашиглан өөрийн бодол, санааг бичиж тэмдэглэ. Энэ бол таны бизнесийн тэмдэглэлийн дэвтэр. Дараа долоо хоногоос эхлэн тэмдэглэлийн дэвтэртээ хэдэн өдөр бичсэнээ тайлагнахыг танаас хүсэх болно. Дэвтрээ долоо хоног бүр бүлгийн цугларалтдаа авчир.

“Бичгийн хавчаар” урилга

Унш:

Бизнес эрхлэгчид шинэ хүмүүст хүрч ажиллахын тулд өдөр бүр сахилга баттай байх хэрэгтэй. Ийн харилцаа холбоо тогтоох нь таны бизнесийн амжилтад нэн чухал юм. Та аль болох өөрөө гарч, олон хүнтэй ярилцах юм бол бодож ч байгаагүй үүд хаалга таны өмнө нээгдэх болно. Энэ долоо хоногоос эхлэн өдөр бүр шинэ хүмүүстэй ярилц.

Эхлээд хэцүү байх ч доорх үйл ажиллагаанууд бусадтай харилцахад тань тусална. Дараа долоо хоногоос эхлэн хэдэн өдөр хүмүүстэй ярилцсанаа тайлагнахыг танаас хүсэх болно. Бизнесээ эхлүүлэхийн тулд та бусадтай харилцаа холбоо тогтоох, бусдыг урамшуулах, ухуулан ятгах, хоёр талд үр ашигтай шийдэлд хүрэх өөрийн чадавхад итгэлтэй байх нь нэн чухал.

Бид долоо хоног бүр амлалт өгдөг. Бид дараагийн долоо хоногт уулзахдаа, амлалтаа хэрхэн биелүүлснээ тайлагнаснаар эхэлнэ. Энэ “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг (дасгал ажлын номын эхэнд байх) ашиглан амлалтаа биелүүлсэн эсэхээ хаана бичихээ хар.

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Та өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Энэ гарын авлагын эхэнд байх Тэргүүн Зөвлөлийн захидлыг уншаад, амлагдсан адислалуудын доогуур зурж, тэдгээрийг олж авахын тулд юу хийх ёстойгоо бич.

  • Өнөөдөр бие даасан байдлын талаар сурсан зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би “Бичгийн хавчаар” урилгад оролцож, дараа долоо хоногт туршлагаа тайлагнана.

В. Би өдөр бүр бизнесийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж эхлэн, дараагийн цугларалт дээрээ авчирна.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн өдрийнхөө тоог тайлагнахыг танаас хүснэ гэдгийг бүү март (номын эхэнд байх “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг үзнэ үү.)

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх